Улсын Их Хурлын гишүүд "Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа" аяныг эхлүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ц.Туваан нарын гишүүд өнөөдөр (2021.05.03) “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн талаараа мэдээлэл хийсэн.
Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж байгаа ч, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа илэрхийлээд, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан эхлүүлсэн уг аяныг бизнес эрхлэгчид талархан дэмжиж байгааг онцолсон. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Enica Organic Impex” компани эхний ээлжинд олон улсын стандартыг хангасан 28000 ширхэг 11 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад өнөөдрөөс эхлэн нийлүүлэхээр болсныг тодотгоод уг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь Монгол орны хөрсөнд ургуулсан чацарганыг экспортолж хийсэн “Чацарганын үрийн тос”-ноос эхлээд байгалийн гаралтай органик түүхий эдээр хийсэн гэдгийг тодотгов.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын зүтгэлийг урмаар тэтгэх, сэтгэлийн дэм өгөх уг аяныг цаашид ковид-19 цар тахлын халдвар аван эмчлүүлж байгаа хүүхдүүдэд туслахад чиглүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус аяны хүрээнд Завхан аймгийн харьяат найман эмч өнөөдөр халдвар цар тахлын нөхцөл хүндэрсэн төрөлх нутагтаа очиж, туршлагаа хуваалцан 14 хоног ажилахаар болсныг Улсын Их Хурлын гишүүн Б. Баярсайхан гишүүн энэ үеэр тодотгоод тэвдэж явахад тэвэнгээр туслах нь хүний эрхэм нандин чанар тул бизнес эрхлэгчид, иргэд, төрийн бус байгууллагуудаас уг аяныг идэвхтэй дэмжихийг хүслээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүд БНЭУ-д "COVID-19" халдварын цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгөх аяныг санаачлан “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран зохион байгуулж 100-гаад сая төгрөг цугласныг Энэтхэгийн талд шилжүүлснийг онцлоод энэ удаагийн аянд нэгдэхийг хүсвэл тус төрийн бус байгууллагад хандахыг хүсэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ, халдварт цар тахал орон нутагт хүртэл хүндэрч байгаа энэ цаг үед эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдан, хүнд нөхцөлд ажиллаж байгааг тодотгоод монголчууд бид бие биедээ байгаагаа хуваалцан, сэтгэлийн дэм өгөн, гар сунган тусалж байж энэ аюулт тахлыг даван туулна гэдгийг онцлон тэмдэглэв.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан амаргүй цаг үе, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд үл шантрахыг хүсээд, төрийн байгууллага, иргэд эмч, эмнэлгийн ажилтнуудыг ойлгож, үүрэгт ажилд нь саад болохгүй, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ вакцинжуулалтдаа идэвхтэй хандахыг уриаллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:56
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:56
эмч [202.21.108.178] 2021-05-04 13:34:33
tsaling ni nem l dee. tegvel jinhene bodit demjleg bolno doo. 2iin hoorond iim yumaar oorsdiinhoo shahaag hiihee bolivol taarna. shunaliin tulamnuud
Nomio [66.181.161.45] 2021-05-04 10:25:56
Tsalin nemsen deer eswel tsalingiin zeeliig ni darsan deer baihaa
Zochin [202.55.188.33] 2021-05-04 01:52:49
Olon hunii ami nas eruul mendiig hohirooj ard irgediig amidraliig doroituulj uls orniig EZ iin hund baidald oruulahad ih uureg guitsetgesen emch emnelgiin ajiltnuuddaa bayrlalaa. Ta nariin tsaling 10 say bolgoy. Harin ard irgediig guilgachin yduu amidralaar amidruulj MU iig sunuue.
Зочин [66.181.161.90] 2021-05-04 08:49:05
taaa narin bayrlalaaagaar yaah ym tsalingaa nemuulmer bn shuugch ugdug tsalibgaa emnelegiinhend uguucheeeee
102 [103.212.117.67] 2021-05-04 08:27:33
Цалингийн зээлийг дараад өгчих
103 [103.212.117.67] 2021-05-04 08:25:48
Наад аянаар яахаь дээ бодитой юм хэрэгтэй
Зочин [103.26.195.243] 2021-05-03 14:26:54
Та нар хүүхэд хөхүүл ээжүүд жирэмсэн ээжүүдийг вакцинчуулахад дуслаж болдоггүй юмуу энэ хүмүүс чинь жинхэнэ улсаар хамгийн түрүүнд харж хандах ёмтой юм бишүү.pfizer modern sputnikiin аль эдгээр хүмүүсэд тохирохыг зохих газруудтай нь ярилцаад хийлгүүлэи арга хэмжээ авч болдоггүй юмуу.Эдгээр хүмүүс чинь хоцроод байгаан бишүү.Нийгэм ард иргэдрүүгээ харсан ажил хийж болдоггүй юмуу та нмр чинь.Эмч эмнэлгийн ажилчиддаа аль дээр л урам өгч хамтран ажиллах байсан бишүү
КОРОНАГААР [202.9.47.6] 2021-05-03 13:21:03
НАС БАРСАН ХҮМҮҮСТ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЧЭЭЖ ЧАДДЫН БОЛ АХАХАХХА.
Зочин [202.9.47.6] 2021-05-03 13:20:06
wahahahaha icheesei iim ym yarij zogzohoosoo
Зочин [122.201.22.122] 2021-05-03 10:01:33
MADE IN___ USA-NATO-WHO_____COVID-19______!!!!!!!
Зочин [64.119.25.110] 2021-05-03 08:27:29
5 сарын 12 Олон улсын сувилагч эх баригч нарын өдөр болдог. Энэ өдөрт зориулан орон байрны тал дээр дэмжлэг өгвөл маш том ажил болно доо.
Зочин [64.119.19.189] 2021-05-03 09:02:06
давар аа. нямхүү зэрэг сайдуудаасаа горьд. муухай шуналтай хандлагаа өөрчилчих дөө.
Зочин [64.119.19.189] 2021-05-03 08:07:37
76 өөрсдөө л элдэв хангамж улсын мөнгөө хэрэггүй хувийн зүйлдээ зарцууладгаа больчих. 76 тэрбумтан байж цалингүй ажиллах ёстиой шүү дээ.
зочин [192.82.68.75] 2021-05-03 07:55:28
Олон их наяд төгрөг зориуллаа. Одоо сайдын багцад 1 их наяд гаруй төг байна. Дүр исгэхээ болиоч.