ТӨРИЙН БАНК АЖЛЫН БАЙР ДЭМЖИХ ЗЭЭЛИЙГ ХЭВИЙН ОЛГОЖ БАЙНА
Арилжааны банкууд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9146 зээлдэгчид 626.8 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгоод байгаа аж. Зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байгаа бөгөөд банк бүрийн эх үүсвэр харилцан адилгүй юм.
Сүүлийн өдрүүдэд иргэдээс “Ажлын байрыг дэмжих зээл”-г олгохгүй байна гэсэн шүүмжлэл ирж байгаатай холбогдуулан Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас тодруулга авахад:
“Төрийн банк Ажлын байрыг дэмжих зээлийг хэвийн олгож байна. Манай банк дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2945 харилцагчийн 120.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Цаана нь 1540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байгаа бөгөөд зарим зээлийн шийдвэр гарсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манай банканд 12,259 харилцагчийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн. Хэдий хөл хориотой байгаа ч Төрийн банк харилцагчдын зээлийн судалгааг хийж, шийдвэрлэн ажиллаж байна” гэв.
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хувьд иргэдийн дунд зөрүүтэй ойлголт яваад байгаа нь зарим зээлдэгчид тус зээлийг авч бизнесээ өргөжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах хүсэлт өгч байгаа юм. Гэтэл уг зээл нь КОВИД19 цар тахлаас шалтгаалж цалингаа тавьж чадахаа больсон, түрээсээ төлж чадахгүй байгаа, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон бизнесүүдэд үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой зээл юм. Иймд зээл авах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн зориулалтдаа тааруулж, зээл авах хүсэлтээ гаргахыг арилжааны банкууд болон Монголын банкны холбооноос уриалж байгаа юм.





































.jpg)












.jpg)











Бизнесийн ёс зүйн үндэсний III форум болно
Л.Оюун-Эрдэнэ: Гал аваад том том сэдэвтэй тулж явах бол ядаргаатай юм байна лээ
ЧУУЛГАН: "Төрийн ажлыг гялс явуулъя, Ардын намынхаан"
ЧУУЛГАН: Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэнэ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ
Ардчилсан намын удирдлагууд БНСУ-д оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ
Европын элитүүд цөхрөнгөө барж, Америкийн дэмжлэгээс "зуурч" байна гэжээ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа