ЗГ: Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Aдмин / Хууль

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар танилцуулж байна.

"Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс бүрэн тунд хамрагдсан иргэдээ урамшуулж, вакцинд хамрагдаагүй иргэдэд арга хэмжээ авна" гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан "Ирэх доллоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг та бүхэнд дуулгая.

Улсын хэмжээнд 1.138.000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадагуур сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийггээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй.

Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна" гэв.

Тодруулбал, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.25] 2021-05-06 04:04:20

Наад вакцин чинь хэдэн сарын турш хамгаалах юм бэ? Жилийн дараа, арван жилийн дараа ямар гаж нөлөө үзүүүлэхийг мэдэж байгаа юм уу? 10 гаруй жил туршиж байж бүтээсэн Гардасил вакцин гэхэд л ямар айхтар хэл ам дагуулж байлаа даа? Гардасил бол ДЭМБ зөвшөөрсөн вакцин, харин наадахыг чинь зөвшөөрсөн гэж бодож байна уу?

Иргэн [202.126.90.90] 2021-05-05 15:07:40

Ард иргэд арай л арчаагүй байна! Ингэж гуйлгах гэж дээ. Талон авч байгаа иргэдийг эхний ээлжинд хүчээр вакцинжуулах хэрэгтэй, 50000 өгөөд давраагаад байж болохгүй. Иргэн хүний үүрэг, ухамсар, хариуцлага гэж байх ёстой!

Naraa [202.126.90.122] 2021-05-05 17:13:40

Xarin timee

Иргэн [202.9.40.109] 2021-05-05 16:00:36

Үнэгүй вакцинд ухамсараараа өөрийгөө хамгаалахд хийлгэхгүй байж төр засагт буруугаа тохохоо болих хэрэгтэй

Эргүү дагзнууд [209.90.232.19] 2021-05-05 14:32:56

Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд байхад төр гэж өөрөө баялаг бүтээж мангө олдог субъект шиг ингэж ч аяндаа гэж дээ. Эсвэл нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа намынхаа даргыг ийм балай хавтгайрсан халамжийн болдогоороо унагаах гээд байгаа юм уу. Төрийн мөнгө уйлдаггүй гэж үнэн үг юм даа. Танай нам чинь тэр 60 тэрбум, намын дарга, генсек нарынхаа 14 тэрбум, ЖДҮ гээд ард түмнээс шаасан мөнгөнөөс нь иргэддээ өгөөч ээ. Тэртээ тэргүй ард түмний мөнгийг битгий худлаа жүжээд тараагаад бай. Нэг л их өөрөөсөө өгөөд байх юм шиг эд тарааж харалган мань мэт нь тэрэнд хөөрцөглөн талархаж авч энэ тэр. Таарсан ч таар шуудайнууд болдоо.

зочин [124.158.90.3] 2021-05-05 14:16:14

халамжаас нь хасаад өг тэжээвэр муурнуудыг

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:56:48

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:56:48

зочин [59.153.114.116] 2021-05-05 13:16:24

ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ХИЙЛГЭСЭН ИРГЭДЭЭ ХӨЛ ХОРИОНООС ЧӨЛӨӨЛ. ТЭГВЭЛ АЛАЛЦААД ХИЙЛГЭ БАЙХ.

Зочин [202.126.88.37] 2021-05-05 14:41:31

Yes yes


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.