Нийтийн албанд томилогдох 137 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 137 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Өнгөрсөн долоо хоногт 102 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 190 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 53 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн ажиллаж байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 30 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 554 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 544 хэрэг шалгагдаж байна.


Сэтгэгдэл

иргэн [66.181.160.15] 2021-05-06 09:59:09

Овог нэртэй нь урьд ямар алба хэр үр дүнтэй хийсэн хулгай зэлгийд холбогдож байсан эсэхийг ил зарлаж болдоггүй юм уу Зарим мэдээ сонин сэтгүүлээс харахад ахиж ажилд авах байтугай хар гэрт суухаар нөхдүүд харагдах юм

х [203.91.115.53] 2021-05-05 19:34:47

АТГ т худлаа мэдүүлэг өгч одоо албан тушаалд томилогдсон хүнийг яадаг юм бол шалгах уу

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-05 13:56:00

NITIN.ALBAND.137.XYN.JIN.TER.JIGTEE.XULGAAJUUD.BELTGEJ.GARGACANIG.BUZAAJ.BOLIULAX.AJIL.XI.XEZEEJ.XGAAJUUDAAR.MONGOL.ORNOOR.TOGLUULAXIG.XYCEXYI.SHY.XETERXI.IX.DABARCAN.XULGAIJJUUD.ZACGIN.GAZARIG.EZGYIJELJ.BAIGAAG.BOLIULAX.XEREGTEI.SHY


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.