Нийтлэлч Макс Дакштайны Өрсөлдөгчөө “захиалсан” сонгууль нийтлэл

Aдмин / Улстөр

Mongolia Focus” сэтгүүлд зориулсан нийтлэл Нийтлэлч: Макс Дакштайн

2021 оны тавдугаар сарын 6

Тавдугаар сарын 6-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гурав дахь буюу сүүлийн нэр дэвшигчээр бүртгэсэн. Энэ үйл явдлаас хэдхэн цагийн өмнө түүний намын нөхөд нь материалыг нь хүлээж авахгүй байхыг СЕХ-ноос шаардаж, хэрэв шаардлага хүлээж авахгүй бол Улаанбаатар хотын төв талбай Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байлаа. Өдгөө эцэстээ хүрээд буй уг зөрчил нь хэдэн сарын хугацаанд өрнөсөн бөгөөд Монголын хамгийн том сөрөг хүчний оршин тогтнолоор тогтохгүй Монголын сонгуулийн тогтолцооны найдвартай байдалд заналхийлж байгаа юм.

Ардчилсан нам доторх шинэчлэл

Өнгөрсөн зургаадугаар сард болсон парламентын сонгуульд ялагдсаны дараа тухайн үед намын дарга байсан С.Эрдэнэ намын дүрмийн дагуу огцрох болсон. Түүний орлогч, намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Туваан нь намын дарга шинээр сонгогдох хүртэл намын даргын үүргийг гүйцэтгэхээр болов. Тэрбээр П.Нүрзэд зэрэг ирээдүйтэй залуу улс төрчдөөр багаа бүрдүүлэн дараахан нь болсон орон нутгийн сонгуульд харьцангуй амжилттай оролцож чадсан юм. Түүний хэсэгхэн хугацааны манлайллын дараагийн алхам нь намын дүрэмд үндсээр нь өөрчлөлт оруулах байлаа. Шинэ дүрмийг намын их хурлаар, шинэ даргыг сонгохтой зэрэг батлах ёстой байсан. Гэвч намын их хурал 11 дүгээр сарын дундуур коронавирусний халдвар анх удаа дотоодод алдагдсанаар, араас нь хөл хорио хэрэгжүүлснээр зохион байгуулагдаж чадаагүй юм.

Намын хуучин дүрэм ёсоор бол намын дарга огцорсон даруйд дотоод сонгууль явуулах шаардлагатай тул шинэ дарга Ц.Тувааны хувьд төлөвлөсөн шинэчлэлээ яаралтай хэрэгжүүлэх шахалтанд орсон гэж хэлж болно. Ингээд 12 дугаар сарын 7-нд шинэчлэлээ дижиталаар баталж чадсан. Яг энэ үеэр С.Эрдэнэ олны өмнө олон дахин үзэгдэх болж, намын шинэ удирдлагыг, мөн одоогийн Ерөнхийлөгчийг намын удирдлагад нөлөөлж байж болзошгүй хэмээн шүүмжилж эхэлсэн юм. Ер нь С.Эрдэнэ парламентын сонгуульд намаа ялагдуулж, улмаар өөрөө намын даргаас огцорсондоо хорсож, Ерөнхийлөгч Х.Баттулгад өс зангидаж явсан нь илт. Сонгуульд нам нь ялагдсаны дараа Ардчилсан намын шинэчлэгдэх үйл явцад хөндлөнгөөс оролцох хэмээн ам өчиг өгсөн хэрнээ хэдэн сар сураг чимээгүй байснаа гэнэт гарч ирсэнд нь намын нөхөд нь нэлээн гайхсан байна. Ингээд удалгүй тэрбээр өөрийнх нь удирдсан Ардчилсан нам Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн нь эргэн улс төрийн тавцанд ирснийх нь гол шалтгаан нь энэ байжээ гэж бодоход хүргэсэн юм. Монгол Улсын хуулийн дагуу УИХ-д суудалтай нам болгон Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн нэг хүний нэр дэвшүүлэх боломжтой. УИХ-д ядаж нэг ч суудалгүй намын гишүүн, эсвэл бие даагч нэрээ дэвшүүлсэн тохиолдолд СЕХ бүртгэж авдаггүй.

Маш овжин санаархал

Намын экс дарга 2020 оны 12 дугаар сарын 25-нд Улсын бүртгэлийн ерөнхий газраас өөртөө Ардчилсан намын шинэ тамга гаргуулж чадсан нь одоо л маш овжин санаа байсан нь харагдаж байна. Тамга авснаар тус намын нэрийн өмнөөс албан бичиг үйлдэх, намыг хууль ёсны дагуу төлөөлөх эрх үүсэж байгаа юм. Тэр үедээ улсын бүртгэлийн төв байгууллага С.Эрдэнэд шинэ тамга өгч, Ц.Тувааны авсан тамгыг хүчингүй болгосон явдалдаа өнөөдрийг хүртэл тайлбар өгөөгүй, энэ хэргийн учир олдоогүй л явна. Зарим нь С.Эрдэнийг хуучин тамгаа гээгдүүлсэн хэмээн худал хэлж тамга авсан гэж хардаж байгаа бол зарим нь энэ үйл явцыг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Монголын хамгийн том сөрөг хүчнийг хоёр хуваах төлөвлөгөөнийх нь эхлэл байсан гэж үзэж байна. Гэхдээ хэдхэн сарын өмнө Ц.Туваанд албан ёсоор гардуулан өгсөн тамгаа алга болгосон гэж худал ярьсан гэдэг нь нэг л үнэмшилгүй.

Албан ёсны тамгыг эзэмшиж байгаа хэдий боловч шинэ удирдлага нь Монгол Улсын Улсы төрийн намын тухай хуулийн дагуу шинэ дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлэх журамтай. Гэвч тус дүрмийг нь бүртгэж авахаас татгалзсан хариуг Дээд шүүх нэгдүгээр сарын 14-ний өдөр өгсөн юм. Тэдний тайлбарласнаар цар тахлын дэглэмийн улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан намын их хурлыг намын хуучин дүрэмд харшилсан хэмээн үзэж байгаа аж. Харин шинэ тамга авсан С.Эрдэнэ намын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд өргөдөл гаргасан боловч түүний өргөдөл ч бас татгалзсан хариу авсан юм. Учир нь сонгуульд ялагдсан намын дарга огцрох ёстой гэж хуучин дүрэмд заасан. Ингээд Дээд шүүхийн дээрх шийдвэрүүд нь тус намыг цаашаа хөдлөх боломжгүй хүлээсэнд оруулсан юм. Улмаар хоёр тамга хоёулаа шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцогдов. Энэ асуудлын учрыг шүүхээр шийдвэрлүүлэхэд дахиад хэдэн сарын хугацаа шаардлагатай болно. Эдгээр олон зөрчилтэй асуудлуудынхаа ядаж заримыг нь атугай шийдвэрлэхийн тулд хоёр лагерийн аль аль нь гуравдугаар сарын 28-нд намын даргыг сонгох дотоод сонгуулийг зарлаж, 200,000 гишүүдээ сонгуульд оролцохыг уриалсан. Ц.Туваан тэргүүтэй Ардчилсан намынхан орон нутаг дахь гишүүдийг саналын хуудсыг гараар бөглүүлэхээр зохион байгуулсан бол С.Эрдэнэ энэ удаад цахим сонгууль зохион байгуулж нэг их нэрд гараагүй 42 настай М.Тулгат сонгогдсон юм. Хуулийн үүднээс дахин нэг саад тотгортой тулгарахгүй байх үүднээс Туваан тэргүүтэй Ардчилсан намынхан дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гадаа талбайд 1,200 төлөөлөгчийг цуглуулан намын их хурал хийн, сонгуулийн үр дүнд сонгогдсон, Увс аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Цогтгэрэлийг намын даргаар баталгаажуулсан юм.

Арга мухардав

Намын хуучин дүрмийн дагуу С.Эрдэнэ болон Ардчилсан нам зургаадугаар сарын 9-нд болох сонгуульд нэр дэвшигчээ сонгох учиртай. Дээд шүүх дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин сонгогдох эрхгүй болгосон маргаантай шийдвэр гаргасны улмаас Х.Баттулга тухайн нэр дэвшигчдийн жагсаалтад байсангүй. Тавдугаар сарын 1-нд Ц.Туваан дотоод сунгаанд Н.Алтанхуяг түрүүлснийг зарласан. Н.Алтанхуяг нь өмнө нь Ардчилсан намаас сонгогдон Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд одоогийн парламент дахь цорын ганц бие даагч байсан юм. Тэрбээр Монголын байгалийн баялгыг тэгш, шударга хуваарилах асуудлыг хөндөн гарч ирсэн. Үүний зэрэгцээ С.Эрдэнэ өөрийнхөө намын сонгуульд гэнэтийн ялалт байгуулж гарч ирсэн нь бусад өрсөлдөгчдийнхөө төдийгүй, УИХ-ын бараг бүх гишүүд, АН-ын орон нутгийн хороодын бүх гишүүдийн дургүйцлийг хүргэж, өөрөөсөө холдуулахад хүргэсэн.

Ингээд АН-ын тамгыг хэн эзэмших тухай маргаан шийдэгдээгүй байтал СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлэх хугацаа дөхөх тусам өөрчлөлтийн салхи улам хүчтэй салхилах болов. СЕХ-ны дарга, МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийн дотны найз нь МАН-ын Засгийн газрын шийдвэрээр тус хорооны даргаар томилогдсон байдаг. Монгол Улсын хуульд заасны дагуу СЕХ Ардчилсан намд 5 дугаар сарын 5-ны оройн 6 цагаас өмнө зөвхөн нэг нэр дэвшигч бүртгүүлэх шаардлага тавьсан. Тэд хугацаагаа тухайн өдрийн шөнө дундаас өмнө болгож өөрчилсөн ч С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр хоёул материалаа эргүүлж татсангүй. Улмаар СЕХ зөвхөн С.Эрдэнийн материалыг хүлээн авч бүртгэхээр болсон юм. Учир нь АН-ын хамгийн сүүлд албан ёсоор явуулсан сонгууль нь 2017 онд С.Эрдэнийг намын даргаар сонгосон дотоод сонгууль байсан гэж үзсэн хэрэг. Үүнд нь УИХ-ын зарим гишүүд үнэмшсэнгүй. Иймээс таван УИХ-ын гишүүн тухайн өдрөө Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. Дэмжигчид нь тэдэнд шөнө нөмөрч унтах хөнжил өгөх гэсэн боловч цагдаа нар хориглосон байна. Тэр ч атугай сэтгүүлчдийг төв талбай руу оруулахгүй байлаа.

Өрсөлдөгчөө захиалсан сонгуулийн сурталчилгаа

Энэ бүхнийг зөвхөн Ардчилсан намын дотоод зөрчил гэж үзээд тоохгүй өнгөрөөх нь амар боловч улс орны сонгуулийн үйл явцад маш том асуудал урган гарч ирж байгаа юм. Улсын бүртгэлийн төв байгууллагаас С.Эрдэнэд тамга гаргаж өгсөн явдал нь л өөрөө зүй бус гэдэг нь харагдаж байна. Ардчилсан нам ийм үйл явдлаас зайлсхийх ямар ч боломж байгаагүй нь илт. Монголын хамгийн том сөрөг хүчнийг давхар бүртгэж авсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанаас болж эцэс төгсгөлгүй шүүхийн маргаанд унагаж, улмаар төрийн хамгийн өндөр албан тушаалд өрсөлдөх нэр дэвшигчийг нь бүртгэхгүй байх хэмжээнд хүргэсэн нь цаанаа ямар далд утга агуулж байна вэ?

Монгол ардын хувьсгалт нам саяхан Монгол ардын намтай нэгдэх шийдвэр гаргасан нь Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр л сөрөг хүчин хүнээ нэр дэвшүүлэх нөхцөл байдалд хүргэсэн. МАХН тус шийдвэрийг гаргахдаа Засгийн газарт гурван суудал авах тохиролцоо хийсэн гэсэн мэдээлэл байна. Ардчилсан намын нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрх мэдэл нь эхний удаад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болсноор, дараагийн удаад дээр дурдсан шалтгаанаар хоёр удаа зөрчигдлөө. Хөдөлмөрийн үндэсний нам болон Ардчилсан нам хоорондын зөрчлөөс шалтгаалан ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбатын МАН-ын эсрэг санал авч ялах багахан магадлал нь бүр ч багассан гэж хэлж болно.

Ямар ч төрийн системд доголдол гарч болно. Харин Монголд ийм доголдол гарах бүрийд У.Хүрэлсүх түүнээс нь улс төрийн хонжоо олж байх шиг. Ингэж бодох үндэслэл ч бий. Жижиг хэмжээний жагсаал цуглаанаар шалтаглан Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон түүнийг улс орныг хүнд хэцүү цагт удирдан чиглүүлж чадахгүй гэж олон хүн бодох болсон. Улс төрийн гол сөрөг хүчнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх боломжийг нь хязгаарлаж, түүгээр ч барахгүй сул дорой, нийгэмд нэр нүүрээ барсан нэр дэвшигчийг сонгож байгаа нь түүний хувьд азны юм болсон гэж хэлэхэд ч багадна. Энэ сараас эхлэх У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа дэндүү хялбархан байх нь тодорхой боллоо.

Нийтлэлч Макс Дакштайны танилцуулга

Макс Дакштайн нь Конрад-Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Бодлогын ахлах зөвлөх бөгөөд Билефелдийн их сургуульд Социологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлгээр ОХУ-ын Санкт Петербургийн их сургуульд судлаачаар ажиллаж байсан.

Эх сурвалж: Konrad-Adenauer-Stiftung - Auslandsbüro Mongolei - An Election with Handpicked Candidates? (kas.de)


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.223] 2021-05-13 23:35:27

ок

Зочин [150.129.142.223] 2021-05-13 23:35:21

алтанхуяг нь дээр байх о

Зочин [150.129.142.223] 2021-05-13 23:34:41

ОДОНТУЯА ГИШҮҮН АЛГА БАЙХИЙН ЯАГААД ГАРЧ СУУГААГҮЙ ЮМ БОЛ

Зочин [192.82.73.115] 2021-05-13 17:00:30

Улсын дотоод асуудалд Оростой холбоотой судлаач оролцож байгаа нь нэг юм хэлээд байгаа биз.

Зочин [64.119.23.136] 2021-05-13 15:30:28

Хөөрхийс минь, халтарууд минь, хулгайчид минь. Та нарын хэн нэгний чинь нөгөөгийнхөө ацын ухах гэж мөнгөөр гадаадад гаргасан нийтлэлүүдийг чинь энэ дэлхий дээр өөрсдөөс чинь хэн тоож унших юм бэ айн? Их гийгүүлж дээ чааваас кккк.

Temuul [66.181.161.114] 2021-05-13 13:53:14

Ene nuhur ogt hudlaa yum bichjee gedgiig man-iinhan batlaad ugvul huersuhiig shuud demjlee shuuuuuu

З [59.153.87.174] 2021-05-13 06:44:52

АРДЧИЛСАН НАМЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭН ДЭЭР С. ЭРДЭНИЙН НЭР БИЧЭЭТЭЙ БАЙГАА БОЛОХООР МЯНГАН ТАМГА БАЙГААДЧ ЯАХ БИЛЭЭ

Зочин [59.153.87.16] 2021-05-13 13:52:47

Дээд шүүхэд шинэчлэн бүртгүүлсэн хүн нь Туваан байна лээ

Иргэн С [66.181.161.119] 2021-05-13 06:35:35

Хүрэлсүх 2020 оны сонгуулиар Монголын ард түмнээс олж авсан итгэл сэтгэлийг алдсан. Хүн бүр хүрэлсүхэд итгэсэн. Ёстой гарч ирээд алаад өгөх юм байна. Шудрага бустай үзэлцээд өгөх юм байна гэж итгэсэн. Би ч итгэсэн. Тэгсэн чинь хумсаа нуусан муур байсныг мэдсэнгүй. Араас хутга шаадаг хуншгүй эр байсныг мэдсэнгүй. Сү Батболдын кармаанд байдаг хуцахаас цаашгүй хүн байжээ. Сү Батболдод үнэхээр худалдагдсан. Огцорох өдрийн өмнөх шөнө ганц л хүнтэй уулзсан байдаг. Танхимын сайдуу нь огцрохын чинээ санаагүй тайван унтаж байхад Ерөнхий сайд нь суудлын шунал, мөнгөний шуналд хөтлөгдөөд ганц хүний үгээр таавчканд бүдрэн чинээ хэн санах бэ. Таавчкаар далимдуулсан нүүдэл нь ард түмний итгэл сэтгэлийг зүгээр л нулимаад өнгөрсөн.

Зочин [172.58.45.35] 2021-05-13 06:28:33

Иймэрхүү гадны бууны нохойнууд л монголыг хооронд нь алалцуулаад дуусгана даа!!!!

Zochir [122.201.22.59] 2021-05-13 04:44:18

Дүү хүү хол очиж хуцаарай

Зочин [122.201.22.199] 2021-05-13 04:00:09

unen bichjee

Zochin [103.212.119.233] 2021-05-13 03:54:14

Хамгийн гол нь хүчтэй нэг нь өрсөлдөгчөө зайлуулаад байгаа нь үнэхээр увайгүй. Өрсөлдөөнгүй сонгуульд санал өгөх хүн гарахгүй шд. Хэзээ ч нэг намд хэт давамгай эрх мэдэл олгож болохгүйн жишээлдээ

ЗОЧИН [202.126.88.143] 2021-05-13 03:22:15

ЭНЭ ГАЙНУУД ТАХАЛЫГ ДАХИН ТАРААХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ҮХЭЖ ХЭВТСЭН НОВШНУУД

Иргэн [66.181.191.140] 2021-05-13 02:54:00

Гадны иймэрхүү юмнууд хэнийх нь талд ч бичиж байсан шүүмжлэлтэй ханд, бүү итгэ, нэг хүний бодол юм байна гэж бодоод л өнгөрөө. Бид дотроо л асуудлаа шийднэ.

зочин [59.153.86.111] 2021-05-13 02:25:34

Зүгээр нэг явуулын ,хүний сэтгэгдэл бн доо,

зочин [59.153.86.111] 2021-05-13 02:24:04

С,Э РДЭНЭ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД ЯВСАН Ч АН намын байдал буруу явагдаад эхэлсэн учираас арга буюу намаа хамгаалахаар хөдөлсөн гэж ойлгож бн даа

Зочин [195.46.106.44] 2021-05-13 02:21:38

Макс гуй хэний захиалгаар хэдэн төгрөгөөр юу бичээд бусдын дотоод хэрэгт хошуу дүрээд байна. АН 2 хуваагдсан, эвсэж нэгдэж чадахгүй байгаа, Монгол Улсын хуулиар нэг намаас сонгуульд нэг л хүн нэр дэвших ёстой зэрэгт сөрөг хүчин нь ямар буруутай юм бэ. Ард түмнийг үймээнд турхирсан нэг гадаад тагнуул гарч ирж байна. Энэ болж байгаа үйл явдлуудын талаар ямар ч ойлголтгүй бусдын захиалгаар буруу хазгай дуу гарч турхирч байна гэж үзэхээс өөр арга алга энэ хүнийг

zochin [202.9.40.101] 2021-05-13 04:47:39

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр гадны хөлсний нохой ч юу вэ зайлаач манай орноос хол очиж хуц

Зочин [192.82.76.195] 2021-05-13 01:42:09

Gadnii hulsnii baagii nar zahialgaar munguur oroj irej bna

Зочин [103.26.195.153] 2021-05-13 01:23:13

Эрдэний гэх хууль бус ан д дандаа хулгай луйвар хийсэн шоронд орох улсууд суулчийн боломжийг ашиглах гэж оролдож ба Батуул эрдэнэ гээд цуварч эхлэнэ дээ

иргэн [66.181.186.80] 2021-05-13 13:26:07

Зөв бичиж сур. Бөөн алдаа. Эсвэл СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.