Г.Цогзолмаа: Манай улсад эмнэл зүйн хүнд хэлбэрийг үүсгэдэг хувилбар тархсан

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхий дахинд тархаад буй коронавирусний анхаарал татсан хувилбар болон манай улсад ямар төрлийн вирус тархаад буй талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Коронавирус нь бусад вирусний адил өнөөг хүртэл мутац өөрчлөлтөд орж байна. Вирус олшрох явц эсвэл нэгээс нөгөөд халдварлах явцдаа мутац өөрчлөлтөд орж байдаг. Хэдийчинээ олон хүнд тархана, төдийчинээ олон мутац өөрчлөлт үүснэ.

Коронавирус нь бүтцийн болон бүтцийн бус гэсэн уургийг агуулсан геномын бүтэцтэй. Энэхүү геномийн бүтцэд өнгөрсөн жил 20 мянга орчим мутац өөрчлөлт бүртгэгдсэн. Үүний уургийн генийн бүтцэд 6000 орчим мутац өөрчлөлт бүртгэгдээд байна. Энэ бүхэн бүгд аюултай гэсэн үг биш юм.

Одоогоор анхаарал татаад буй 10 орчим хувилбар дэлхий нийтэд тархаад байна. Эдгээр хувилбар вирусний тархалтыг нэмэгдүүлж, эмнэл зүйн хүнд хэлбэрийг үүсгэж, дархлааны хариу урвалыг бууруулдаг нь тогтоогдоод байна.

Дэхийн олон оронд бүртгэгдээд буй хувилбаруудын аюултай шинж чанар нь маш хурдан хугацаанд тархаж, өөр төрлийн хувилбарыг давамгайлдаг. Тухайлбал, Энэтхэгийн хувилбар тус улсад тархаад буй нийт хувилбарын 90 орчим хувийг эзэлж байна. Тус хувилбарыг ДЭМБ-аас “Дэлхий нийтийн аюул” гэж хэлсэн. Энэтхэгийн хувилбарын онцлог нь бусад хувилбартай харьцуулбал анх гарсан өдрөөсөө маш хурдацтай тархаж байгаа.

Манай орны хувьд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лабораторийн 3 эрдэмтэн, судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, манай улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийсэн. Ингэхдээ цаг хугацааны хувьд өөр, өөр сорьцыг авч явсан.

Манайд анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэгдсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж одоогоор B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна. Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг, эмнэлзүйг хүндрүүлдэг мутацийг агуулж байна.

Энэхүү хувилбар нь дэлхий дахинд өргөн тархаагүй. Энэтхэг, Англи, Австралид бүртгэгдсэн. Энэ хэлбэр нь вакцины эсрэг дархлааг бууруулдаг мутаци илрээгүй. Хувирч байгаа вируст вакцины үзүүлэх нөлөөг судалж байгаа” гэв.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.39] 2021-05-16 09:17:57

2 tungaa hiilgeh heregtei

Зочин [103.26.193.39] 2021-05-16 09:15:57

enethegees irsen nuhduudees bolloo.tedniig yu gej oruulj irsiin......

Зочин [202.126.89.219] 2021-05-14 15:12:31

1661817767 Medrel myytai yu uu haashaa yun

зочин [124.44.184.129] 2021-05-14 11:12:41

"Монцамэ" агентлаг монгол хэлний ийм их алдаатай, ойлгомжгүй мэдээ бичдэг болчих ч гэж дээ? Ядахдаа эх сайхан Монгол хэлээрээ зөв, алдаагүй ярьж, бичиж сурцгаах хэрэгтэй байна. Цогзолмаа гэх судлаач Монголд хийсэн өөрийн судалгаагаа биш дэлхий нийтийн хийчихсэн зүйлийг яриад байгаа юмуу? хаанахын юу яриад байгаа нь огт ойлгомжгүй байна. 2019 оны 12-р сар, 2020 оны 1-р сард Монголчууд бараг бүгдээрээ шахуу маш өндөр халуурдаг, хоолой өвддөг, амархан ядарч сульддаг ханиад гэх Хятадын Уханы хувираагүй вирусээр халдварлаад 600 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн биш үү? Ингээд Монголчуудад бага ч болов эсрэг биет үүсээд, тэр нь 8-10 сарын турш Монголчуудыг хамгаалж байгаад 2020 оны 11-р сард дотооддоо халдвар алдсан биш үү? Үүнийг судлаад бодит үнэн зөвийг хэзээ Монголчуудад тайлагнах вэ? Түүнээс биш Монголчууд тусгай онцлогтой гэж ярьдгаа болиоч ээ.

danzan [64.119.25.88] 2021-05-14 11:19:03

tiim shuu

zochin [66.181.161.61] 2021-05-14 09:31:33

gadaadad yu bolno ter buhnig duuraih yum,suuri ovchin gedeg balai ugeeree chadvarguige daldlaad zavaan yumnud

Зочин [64.119.23.82] 2021-05-14 06:15:58

Юу ч мэдэхгүй худлаа ярихаа боль, энэ чинь энэтхэгт тархсан хувилбар шүү дээ

Зочин [66.181.177.67] 2021-05-14 09:16:30

SPUTNIK V_____buh mutats-iinh ni esreg uilchilgeetei_________!!!!!!!!

Зочин [202.126.90.9] 2021-05-14 05:53:31

Tegvel vaccine hiilgeed nemergui gej oilgoloo, zuv uu ? 2 -r tungaa hiilgehee boliidoo

Зочин [66.181.177.67] 2021-05-14 09:14:39

SPUTNIK V----buh stamm-nii esreg uilchilne______!!!!!!!

зочин [103.140.11.134] 2021-05-14 05:37:31

бидний хийлэгсэн вакцин хүчингүй болж байгаа юм уу тэгвэл одоо нэмж вакцин хийснээс мутацад орсон вирусын эсрэг вакцин хүлээх хэрэгтэй юм байна даа

Зочин [66.181.177.67] 2021-05-14 09:15:28

SPUTNIK V vaccine +-eed hiilgechih tegeed l ?-gui.............!!!!!!!!!

Зочин [103.26.193.39] 2021-05-14 05:36:39

enethegiin......uur haanaas baihav de

Zochin [202.126.88.54] 2021-05-14 05:17:17

Тэгээд хаанахы мутаци бий болоод бгаа юм бэ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.