МЭНДЧИЛГЭЭ

Aдмин / Нүүр

Даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэх ариун үйл хэргийн эхлэлийг тавьсан төр, цэргийн зүтгэлтнүүд, дипломат ажилтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч нар, өдгөө хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч Та бүхэнд "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр"-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Эдүгээгээс 70 гаруй жилийн тэртээ дэлхийн халуун цэг болсон зарим оронд энх амгалан байдлыг тогтоох зорилго бүхий НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон юм. Манай орны хувьд энхийг сахиулагчдынхаа амжилт ололт, алдар гавьяаг алдаршуулах, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд энхийг дэмжих ажиллагааны үүрэг, оролцоо, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр ёслон тэмдэглэсээр ирлээ.

Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний оролцоо, хувь нэмэр асар их гэдгийг Зэвсэгт хүчний удирдлага өндрөөр үнэлдгийн зэрэгцээ энэхүү өндөр хариуцлагатай үүргийг амжилттай гүйцэтгэн мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, сахилга хариуцлагаараа манлайлан эх орныхоо нэр хүндийг дэлхийн улс түмэнд цуурайтуулсан Та бүхнээр бахархах сэтгэл ямагт төрдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос оролцож эхэлснээс хойших хугацаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэн дэлхий дахинд өндрөөр үнэлэгдсээр байна.

Энэ өдөр дэлхий дахинаа энх тайван, тогтвортой байдлыг хангах үйл хэрэгт амь үрэгдсэн эрэлхэг цэргүүдийнхээ гэгээн дурсгалыг эрхэмлэн хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан цэргийн алба хаагчдынхаа гавьяат үйлсийг дурсан санаж, гүн хүндэтгэл үзүүлье.

Ирэх онд бид бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Энэхүү ойг угтаж энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, онол, практикийн бага хурал болон энхийг сахиулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах, түүхэн ном, гэрэл зургийн цомог, баримтат киног бүтээх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэх болно.

Өдгөө ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний хувьд мэргэжлийн ур чадвар, сахилга, зохион байгуулалтаараа бусдыгаа үлгэрлэн манлайлахын зэрэгцээ дэлхий дахинд тархсан коронавирусийн халдварын хүнд нөхцөлд цэргийн алба хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулан эх орон, төр, засгаас даалгасан үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Өнгөрсөн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн болон өнөөдөр ажиллагааны газар оронд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа нийт энхийг сахиулагч Та бүхнийхээ ажил үйлсэд улам их амжилт, амьдралд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ


Сэтгэгдэл

Afganii dainaas ANU garlaa [59.153.115.9] 2021-05-29 15:51:12

Oor yamar uls ornuudruu tserguudee ilgeeh ve? Syria, Congo geed bolomj bnu? Mongo olhoos iluurei olon ulsiin tavtsand ner hundiin asuudal bnaa

Зочин [148.60.92.227] 2021-05-29 09:16:22

Generald egyylehed?ta nar cheregyydees baga darga nar salaan darga nar opecheryyddeen saitar hatyy saardlaga hyrgyylej bainga tedniig hyanaj ajillaj bai!!!!chag hygazaanii hybid tanai darga nar cheregtei harizah tedneesee menge nehej arhi yydag judaggyi baidal chini baij bolomgyi zyil syy!!!bi 1970 onii chereg ter yeiin darga nar nadaas arhinii menge nehej baisangyi ee!!

Зочин [172.58.143.174] 2021-05-29 12:39:24

4-r angi togsson uu?

ОТГОН [59.153.115.94] 2021-05-29 01:40:13

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД ХАМГИЙН АНХНЫ ТӨРТ УЛСЫН ҮР ХОЙЧИШ БИД ДЭЛХИЙН ЭНХИЙГ САХИУЛАГЧ БОЛСОН БАЙНА

MARSHIL.L.D.ERDENEBAT [64.119.17.91] 2021-05-28 16:09:11

ENE.XUSHUUJ.GENERAL.D.GANZORIG.MAANI.APU.YILDBERIN.YYDEN.DEER.XOER.ADILXANDUUXAN.BUURAL.BOGINO.XALIMAG..YCTEI.APUGIN.AJAA.ZOOGJYYDTEI.NELEED.XALAMZUDUUXAN.XOER.XUJAA.NEG.XARUUL.XAMGAALALTIN.NOXORTEI.ZUURALDAAD.BAJ.BAICAN.SHY.ZORIUD.MARSHILN.MASHINTAI..IABJ.BAIX.ZAM.DEER.ZUURALDAAD.BAICAN.N.IX.L.CONIN.BAILAA.NOMIN.CUPERMARKETIN.XAJUU.TALIN.ZAM.SHY.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000