Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино

Aдмин / Хууль

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургаадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 202 иргэн хандаж, автомат хариулагчтай 95, оператор ажилтантай 107 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

-Нийслэлийн хэмжээнд хэдэн төрлийн вакцин хийж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Вероцел, Спутник-V, Астразенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцин хийж байна.

-Файзер вакциныг ямар иргэдэд хийж байна вэ?

-Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн.

-Файзер вакцин хийлгэх зорилтот бүлгийн иргэд зөвшөөрөл авах уу?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийн хуудас гарсан. Иргэд тухайн дархлаажуулалтын цэг дээр байгаа эмчдээ үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудсыг бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

-Шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Хэзээнээс ийм болсон бэ?

-Зургадугаар сарын 3-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Зөвхөн ойрын хавьтлаас PCR-ын шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн.

-Хөдөө, орон нутаг руу иргэд хэрхэн зорчих вэ?

-Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.

-Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар Тэнгэр худалдааны төвийн гадна талбай/
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.51] 2021-06-13 04:47:39

2 вакцин хийлгээд 1сар болсон ч шинжилгээ хийлгэх юмуу

зочин [103.10.22.117] 2021-06-13 03:33:41

сонгууль дуусаж эрх баригчид санасандаа хүрлээ .одоо бол хатуурч эхэлсэн нь шинэ зүйл биш .хүмүүс ходоодоороо сонгууль өгөөд сурч яс маханд нь шингэж хэвшжээ. ерээд оноос хойш олон нийт оюуны хоосролд орсон ядуу байлгах ,ядуу байх хоёр яв цав нийлж эрх баригчдад маш таатай орчин болж тэд дураараа дургиж байна .эрх баригчид өрмийг нь жирийн бид хусмыг нь идэж энэ бол байх ёстой юм гэх үзэл баттай болж .баялаг бүтээж хөдөлмөрлөж амьдрах бус нам дагах түүгээр дамжин төрд очиж шимэгчлэн амьдрах иргэд олон болж

Зочин [150.129.143.244] 2021-06-13 13:02:21

буудаад зайлуулдаг эртний аргаа хэрэглэнэ дээ

Зочин [150.129.141.225] 2021-06-12 13:41:59

Gaitail lalriin tolgoilson har gichinud ve

Зочин [66.181.179.182] 2021-06-12 11:15:24

Тэнэгүүд МАН дихулхидуулж дуусахгүй юм аа, коммунист угшилтай хүмүүс хэзээч Монгол Улсыг хөгжлүүлж чадахгүй иргэдийн 30% г ядуу өлөн байлгах тмйм зүй тогтолтой юм, цаашид манайд дундаж анги байхгүй нам дагасан бүлэглэл баян давхарга, ядуу, нэн ядуу гэсэн 2 шатлалт бий болно, хамгийн ойрын аюул занал ЗГ МБ ны хариууах гадаад өр 10,6 тэр $ болж 1 хүн 3000$ ын Өрийн харангуй ангал дээр ирсэн. Цааш д улам нэмэгдэнэ.

Зочин [202.9.41.50] 2021-06-12 03:32:33

Бүрэн хамрагдаад 2 сар болж байгаа хүмүүс зүгээр явж байгаа биз дээ энэ чинь айннн?

Зочин [202.9.41.50] 2021-06-12 03:27:31

Аргагүй ээ сонгууль өнгөрч ман ын гэмт хэрэгтнүүд хууль бусаааааар төрийн эрхийг авсан. Одоо бүх юм бахь байдагтаа эргээд орлоо доо. Хайран улс орон ядуу ардууд яаана даа. Хайран 6 жил чёрт.

irgen [202.126.89.144] 2021-06-12 02:56:23

Uo hutsaad bdg uom.2 baktsin hiilgesen bol oron nutagruu yvuulna gj hytadiin batalgaagui hor shahaj.echneen hun uhuulchiheed odoo mungeer psar ch gh shig.Ard tumneer togloh uom.Dornogoviig 6sarin 15 hurtel unaa mashin ch yvuulahgui horiod bn.Ta nar shig turiin tsalin ideed suugaagui ami amidral heysuudlee.Dornogovios UB yvahad 100.0 myngaar yvj bn.Naidvartai.tseverhen Bagonoo yvuulaach.MAN ard tumniig doromjloj duusch bn

Зочин [202.9.40.78] 2021-06-12 02:35:43

Хүүкийг сонгосон мангаруудын гай! Одоо 6н жил жаргаарай! Хохь нь!

Зочин [64.119.25.118] 2021-06-14 08:22:18

жаргана аа. Чи ганцаараа зовно гэнэ ээ хаха

Зочин [192.82.78.172] 2021-06-11 15:56:44

Сонгуулийн маргаашаас бүх зүйл орвонгоороо эргэж байгаа гэжүү арай ч үгүй байлгүй.Дэлхий даяараа 2 дахь вакцигаа хийлгэсэн хүмүүсээс элдэв зүйл шаардахгүй тэр ч байтугай зарим улсад вакциндаа хамрагдсан хүмүүсийг маскгүй явахыг зөвшөөрч байна.

Зочин [64.119.16.53] 2021-06-11 15:26:56

ulam l davraad baih boltoi yumaa, tevcheert hyazgaar bii shuu!!!

Ip [202.21.109.34] 2021-06-12 02:55:39

Чи яадын

Зочин [103.212.118.127] 2021-06-11 13:21:45

ингэх байсан юм бол яах гэж хүчээр вакцин нэртэй хор шахсан хулгайчууд вэ, 2 дох тунгаа авсан хүнээс илгэхгүй байгаа гээл хуцаад байсан

Зочин [150.129.140.103] 2021-06-11 10:18:45

Сонгууль дууссан одоо дураараа дурги хаагаад хориод бай даа

иргэн [202.21.109.62] 2021-06-11 09:04:21

Үгүй энэ чинь хоёр вакцин хийлгэчихээд 21 хоног нь өнгөрсөн байхад дахиад юун шинжилгээ вэ? Хөдөө явах гээд мөнгө хүртэхгүй байхад хүн бүрээс 35 мянган төгрөг авах арга юм уу, энийгээ болиоч ээ, хөөш.

Тунгалаг [103.229.121.240] 2021-06-11 11:35:50

Яг үнэн!Алдагдалд орсноо арп олноос гаргуулж байх шив дээ. би

g [192.82.82.29] 2021-06-11 08:53:09

hotoos koronotoi humuus huduu oron nutagt ireed bn. enendee hynalt tawiachdee

Давшилт [202.126.90.84] 2021-06-11 08:40:19

пяз юу гээд нохойн дуу гаргаад байгаан бээ?


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.