ХӨЛ ХОРИО ТОГТООСОН АЙМАГ, СУМДЫН МЭДЭЭЛЭЛ

Aдмин / Хууль

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар 16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал,

  1. Архангай аймгийн 5 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр- Улаан

2. Хөвсгөл аймгийн 5 сум буюу Хатгал, Тосгон, Галт, Улаан-Уул, Шинэ-Идэр

3. Булган аймгийн 2 сум буюу Хангал, Гурван булаг

4. Төв аймгийн 2 сум буюу Лүн, Баян-Өнжүүл

5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Халзан, Сүхбаатар, Дарьганга

6. Баянхонгор аймгийн 7 сум буюу Баянговь, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт

7. Хэнтий аймгийн 1 сум буюу Батноров

8. Дорнод аймгийн 1 сум буюу Сэргэлэн

9. Ховд аймгийн 1 сум буюу Дарви

10. Дундговь аймгийн 5 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт

11. Өвөрхангай аймгийн 2 сум буюу Арвайхээр, Хархорин

12. Дорноговь аймгийн 3 сум буюу Айраг, Сайншанд , Даланжаргалан

13. Говь-Алтай аймгийн 8 сум буюу Бигэр, Дэлгэр, Тонхил, Дарив, Цээл, Төгрөг, Шарга, Хөхморьт

14. Сэлэнгэ аймгийн 1 сум буюу Хүдэр

15. Увс аймгийн 10 сум буюу Улаангом, Баруунтуруун, Давст, Өндөрхангай, Бөхмөрөн, Ховд, Завхан, Тэс, Наранбулаг, Сагил

16. Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [202.179.27.45] 2021-06-14 03:46:49

Цар тахал гарах, дэлгэрэх, нас баралт зэрэг нь ард иргэдээс огт болоогүй. Энд ард иргэдээ голж гадны ажиллах хүч авдаг дарга нар, төрийнхөн буруутай. Бүх хүн мэдэж бгаа. Өөр нэг өвчин үүсгэх хүчин зүйл бол сонгуулийн сурталчилгаа хийж аймгуудаар явж уулзалт хийсэн хүмүүсийн нөлөө маш их, тоглолт хийж хүмүүс цуглуулсан жүжигчид, хүмүүсийн буруутгаад байгаа 2 - жил гаруй гэртээ хоригдсон түүц, лангууны худалдаачид хоногийн хоолоо олох гэж хааяа ажил дээрээ очиж бгаа бх. Гэхдээ энэ хүмүүс вакцинаа хийлгэсэн, дэглэмээ сайн сахиж бгаа. Өөрсдийн хийсэн буруугаа игэд рүү хандуулдагаа болих хэрэгтэй. Шинж тэмдэг гарсан хүмүүсийг эмчлэх тусгаарлах ажил хийвэл онох учиртай. Гэртээ хоригдож бгаа иргэдээс шинжилгээ авч ажил болгож, тоо нэмэх хэрэггүй.

Монгол [77.189.118.200] 2021-06-14 03:46:18

Монголчууд өөрсдөө муухай амиа бодсон хэнэггүй хүмүүс. Одоо яая гэх вэ дэ гэртээ хоригдоод сууцгааж бай.

Зочин [202.9.46.144] 2021-06-14 03:03:55

Хайран сайхан зуны улиралд гэр бүлээрээ хөдөө орон нутаг явж амарч чадахгүй өнгөрөх юм байна л даа.

Иргэн [103.57.92.74] 2021-06-14 02:26:16

Өвчлөл бууруулах аргыг уул нь нямдорж сайд fsr шинжилгээгээ больчих гэж хэлсэндээ, харин үхлиыг яаж бууруулах юм, 400 сая жуулчин, сансар, сэлбийн хурдны зам, цэвэр усны хоолойг зэс, алтан хоолойгоор солих гм дэмий чалчдаг оюун эрдэнэ ёр нь мэдэж л байгах байгаадаа буохан минь

Зочин [202.9.46.144] 2021-06-14 00:28:56

УЛС ОРОН ДАЯАР 10 ХОНОГИЙН МАШ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ ИРГЭДИЙГ ГЭРТ НЬ ТУСГААРЛАЖ БАЙГААД АЙЛ ӨРХ БҮРЭЭС PCR ШИНЖИЛГЭЭГЭЭР ХАЛДВАРТАЙ ИРГЭДИЙГ ОЛЖ ТОГТООГООД ХАЛДВАРТАЙ ИРГЭДИЙГ ХАЛДВАР АВААГҮЙ ИРГЭДЭЭС ТУСГААРЛАЧИХАД ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ВАКЦИНЫХАА 1 ДАХЬ ТУН ХОЁР ДАХЬ ТУНДАА ХАМРАГДСАН ТЭНЭГ МОНГОЛЧУУД ВАКЦИН ХИЙЛГЭЧИХСЭН ХАЛДВАР АВАХГҮЙ ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙГООР ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ СУЛРУУЛААД ХҮМҮҮСТЭЙ УУЛЗААД ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЭД ХАЛДВАР АВААД БАЙНА ШҮҮ ДЭЭ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.