ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр: "12-15 насны хүүхдүүдийг удахгүй Файзер вакцинд хамруулна" гэв

Aдмин / Эрүүл мэнд

-Зургаадугаар сарын 15-наас халдвар буурна гэсэн. Яагаад буурахгүй байна вэ?
-Энэ судалгааг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд болон ЭМЯ-ны дэргэдэх судлаачдын баг тус тусдаа тооцоолж тогтмол гаргадаг. Вакцинжуулалтын үр нөлөө 75 хувьтай байхад зургаадугаар сарын 15 гэхэд Улаанбаатарын иргэд вакцинжуулалтаа бүрэн хамрагдах зураг харагдаж байсан. Халдварын тархалтад олон хүчин зүйл нөлөөлдөг. Хөл хөдөлгөөн сүүлийн үед эрс нэмэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нийцсэн дүрмийг баримтлахгүй байна.

-Вакцинд хүмүүс итгэхгүй байна.
-Сарын өмнөөс бид хөл хөдөлгөөний тухай анхааруулж байсан ч мэргэжлийн байгууллагын үгийг улс төржүүлж байсан. Манайд хэрэглэж байгаа дөрвөн төрлийн вакциныг дэлхий нийтээрээ хэрэглэж байна. ДЭМБ-аас баталгаажуулсан вакцинууд. Вакцинуудын үр нөлөө харилцан адилгүй. Файзер 95, Синофарм 80 зэрэг дархлаа тогтох хувьтай. Вакцинжуулалтад хамрагдангуут бүх халдвар алга болох юм шиг бодож болохгүй. Нөгөө талаасаа вакцинжуулалтад хамрагдахгүй иргэд нь хүн амын гуравны нэг нь байгаа юм. Өөрөөр хэлбэл 0-18 насны хүүхдүүд вакцинд хамрагдахгүй шүү дээ. Манайх шиг залуу улсад сүргийн дархлаа тогтох нь их хэцүү. Вакцины үр нөлөөнд эргэлзэх шаардлагагүй. Вакцин хийлгэхгүй байснаар хүндрэх эрсдэлтэй.

-Хүмүүс яагаад эсэргүүцээд байна вэ?
-Дэлхий нийтээр ч гардаг вакцины зарим хариу урвал бий. Тэр мэдээллийг олон нийтийн сүлжээгээр бүх хүнд адил урвал байх юм шиг тарааж байгаа нь буруу. Астра Зенека, Файзер вакцин дээр ч хүртэл ийм зүйлс ажиглагдсан.

-Нас баралт яагаад ихсээд байна вэ?
-Тохиолдлын ихэссэнтэй холбоотой хүндрэлүүд нэмэгдсэн. Нас барж буй хүн болгон дээр судалгаа хийдэг. Өнөөдөр 11 хүн нас барсан. Түүний 9 нь огт вакцинд хамрагдаагүй байсан.

-Сүргийн дархлаа хэзээ тогтох вэ?
-Вакцинд хамрагдаж болох иргэд юун түрүүнд бүгд вакцинаа тариулах хэрэгтэй. Сүргийн дархлаа тогтоохын тулд хүүхдүүдийн вакциныг сайн судалж хийх ёстой. Файзер вакцины хангалт сайжирсан тул 16-17 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд хийгээд эхэлсэн. Файзер вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насны хүүхдүүдэд зөвшөөрөл өгсөн. Хэдийгээр зарим улсад хүүхдүүдэд эхэлсэн ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг авах ёстой. Үүний дагуу удахгүй 12-15 насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Ингэж байж сүргийн дархлаа тогтоно. Есдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх боломж бүрдэнэ.

Вакцин хийлгэсэн ч халдвар аваад нас барах эрсдэл бий. Гэхдээ нас баралтыг нь харах бус цаана нь хэчнээн хүний амийг аварч байгааг бодох хэрэгтэй.


Сэтгэгдэл

sda [69.138.215.127] 2021-06-17 16:00:10

Ene anagaaxiin heden bandi nar uneheer hun alj bn shu..ymar ch medleg tushaga bxgui

зочин [202.9.40.38] 2021-06-17 13:24:32

Файзер гэдэг вакциныг хужаад хийдэг , үйлдвэрлэх эрхийг нь авсан гэж үнэн үү??? Тийм бол хэрэггүй шүү .., Одоо болоо юм бишүү???

Хичээгээрэй. Амаргүй цаг үед ажиллаж байна даа дүү хүү. Коронаг ялах нэг өдөр ирнэ ээ. [202.126.90.70] 2021-06-17 08:37:30

Хичээгээрэй. Амаргүй цаг үед ажиллаж байна. Муулагсадын үгийг бүү тоо. Мэдэх хүмүүс нь чамайг мэднэ ээ. Ард нь гарч л таараа.

Zochin [122.201.24.160] 2021-06-17 07:41:35

Bitgii xuts

зочин [122.201.19.99] 2021-06-17 07:36:31

Баттөрөө миний хөгшөн багшаал хий чи удирдах ажилд А-ч бхгүй Нутагын ах нарын буянаар их дээш сарвайлаа одоо болно

Зочин [202.126.89.239] 2021-06-17 07:28:10

хүүкын боовыг хөхдөг банди


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.