Шөнийн шалгалт үргэлжилж байна

Aдмин / Хууль

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан “Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хяналт шалгалт хийлээ. Хамтарсан шалгалтаар ЗДТГ-ын 40 мэргэжилтэн, цагдаагийн алба хаагч-828, хэсгийн байцаагч-330, мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагч-562, хороодын хэсгийн ахлагч 1700, нийт 3460 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 ээлжээр 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас 18–ны өдрийн 01:00 цаг хүртэл хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтад нийт 2112 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулсан. Шалгалтаар нийт 710 зөрчил илрүүлж, 340 буюу 47.9 хувийг арилгуулж, нийт 7 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн нийт 3800.0 мян.төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа.

6.1. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ногдуулсан шийтгэлийн арга хэмжээ:

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 11.2.1 дэх заалтыг үндэслэн:

- Чингэлтэй дүүргйн Гранд эвюлишн ХХК-ийн ресторанд 1000.0 мян.төгрөгийн,

- Сонгинохайрхан дүүргийн Боса ХХК-ийн хүнсний дэлгүүрт 1000.0 мян.төгрөгийн,

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн :

- Очир сити март ХХК-ийн хүнсний дэлгүүрт 500.0 мян төгрөгийн

- Сүхбаатар дүүргийн Чимэг партнерс ХХК-ийн Вееr хаус 500.0 мян.төгрөгийн ,

- Баянгол дүүргийн Алтан наран од ХХК-ийн Лояалти лаунж 500.0 мян.төгрөгийн шийтгэл ногдуулсан.

6.2. Цагдаагийн байгууллагаас авсан шийтгэлийн арга хэмжээ:

Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн:

- Баянзүрх дүүргийн Баялгийн өртөг ХХК-ийн Баяржин дэлгүүрт 200.0 мян.төгрөгийн,

Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн:

- Баянзүрх Сайхан хүлэг ХХК-ийн Хүлэг зочид буудлын ажилтанд 100.0 мян.төгрөгийн шийтгэл ногдуулсан.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.201] 2021-06-18 16:27:03

Төр Засаг Улсын Онцгой Комисс Нийслэлийн Онцгой Комисс коронавирусийн халдварын эсрэг тавих хараа хяналт шалгалтаа чангалж, иргэд 1-р 2-р тунгаа хийлгээд 14 хоносон ч дотоодын халдварын тархалт тэг болтол халдвар хамгааллын дэглэмээ тогтмол мөрдөж, маскаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа тогтмол барьж, хүмүүстэй уулзаж учрахгүй, найз нөхөд хамт олноороо нийлж элдэв янзын тэмдэглэлт баяр найр наадам цайллага хийх маягаар хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байвал халдварын тархалт аяндаа буурна шдээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.