Жолоодох эрхгүй хэрнээ тээврийн хэрэгсэл жолоодсон 129 зөрчил илрүүлэв

Aдмин / Хууль

Энэ сарын 18-20-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 747 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон бол орон нутгийн замд зургаан хүн гэмтэж, зургаан хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 17-19-нд зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 219, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 129 зөрчлийг илрүүлж ажилласан байна.

Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 177, орон нутагт 132, улсын хэмжээнд нийт 309 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцох, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын зогсолтын тэмдэг тэмдэглэгээг дүрэмд заасны дагуу байрлуулан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

zochin [66.181.183.244] 2021-06-21 14:44:18

Зөвхөн хөдөө гэлтгүй. ЭНэ хотын зуслангууд хогондоо дарагдаад байна. Зусланд очоод баахан архидаж сүүлрээд явахдаа тарьсан хогоо хөршийнхөө хашаа руу шидчихдэг ийм ухамсар, соёлтой, малаас дор залуус байх юм.

Зочин [103.80.210.183] 2021-06-21 11:27:02

үнэмлэх хэвлэж байгаа юм уу?

Зочин [202.9.46.201] 2021-06-21 11:07:29

Хөдөө орон нутагт аялж зугаалахдаа хогоо ил задгай хаяад явчихдаг, тээврийн хэрэгсэл жолоодохдоо согтууруулах ундаа хэрэглэдэг ийм ухамсаргүй хариуцлагагүй соёлгүй бүдүүлэг харанхуй ард түмэнтэй улсад халдварын тархалт буурахгүй байх нь аргагүй шдээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.