Өнөөдөр нар буцна

Aдмин / Нүүр

Байгаль дэлхий, гариг эрхэс, он цаг тооллын бас нэгэн солбицлыг хүн төрөлхтөнд харуулдаг хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашнаас эхлээд хөөрөх цэг нь доошилдог. Тийм ч учраас нар буцна гэж бид ярьдаг.

Харин шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.

Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд 6 сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж. Зуны туйл болох улирал 12 цаг 45 минутад эхэлнэ.

Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.


Сэтгэгдэл

Монгол хүн [66.181.160.3] 2021-06-22 04:23:37

Нар буцахыг тодорхой сайхан тайлбарласанд МЭДЭЭ цахим сониндоо БАЯРЛАЛАА. Аль нэг өдөр үс авахуулвал үхнэ, баруун тийш замд гарвал барцадтай гэх зэргээр хүмүүсийг мухар сүсгээр нь мунхруулан дарлаж халаасыг нь сэгсэрдэг бурангуй төвөдийн зарц лам, зурхайч гэх мэтийн харанхуй хоосон суртлын оронд ийм шинжлэх ухаанч мэдээлэл оруулж байвал хүн ард нүдээ нээж, урагшлах замаа улам тод харах болно.

zochin [202.9.47.60] 2021-06-22 05:43:26

ooriig chine demjij baina mundag hellee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.