Филиппиний Ерөнхийлөгч вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийг баривчилна гэж сүрдүүлэв
МАНИЛА. /TASS/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусний вакцин хийлгэхээс татгалзаж буй хүмүүсийг баривчилна гэж сүрдүүлжээ.
“Намайг битгий буруугаар ойлгоорой, энэ улс хямралд орчихоод байна. Хэрэв та вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа бол би таныг баривчилж байгаад тарина” гэж Дутерте долоо хоног тутмын хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Тэрбээр мөн Дотоод хэргийн яам, орон нутгийн засаг захиргаанд хандаж, вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийн жагсаалтыг гаргана гэж сүрдүүлжээ.
Филиппиний Ерөнхийлөгч хорио цээрийн дэглэмийг зөрчигчдийг шоронд хориход тохиромжтой хуулийг хайж байна гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Тэрбээр мөн олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийг шоронд хорино гэж сүрдүүлж байв. Зургаадугаар сарын эхээр тэрбээр коронавирусний халдвар авсан гэдгээ мэдсэн боловч дүрэм журмыг зөрчиж, бусдад халдвар тарааж, улмаар нас барахад хүргэсэн хүмүүст цаазаар авах оноож магадгүй гэж мэдэгджээ.
Филиппиний эрх баригчид эдийн засгаа сэргээж, нийгмийн амьдралыг хэвийн байдалд нь оруулахын тулд коронавирусний вакцины тусламжтайгаар сүргийн дархлаа тогтоохыг зорьж байгаа боловч филиппинчүүд вакцинд итгэхгүй байгаа юм.
Зургаадугаар сарын 21-ний байдлаар Филиппинд 7 сая гаруй тун вакцин тарьсан байна. Харин халдвар авсан хүний тоо 1.36 сая давснаас 1.28 сая нь эдгэрч, 23 700 өвчтөн нас баржээ.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [122.201.22.214] 2021-07-02 22:47:47
Бусдынх нь амьд явах эрхийн төлөө ингэхээс өөр ямарч арга байхгүй! Манайх ингэх хэрэгтэй.
иргэн [66.181.179.154] 2021-06-22 06:03:59
Улс бүхний сайныг дуурай!!!!!!!"!заавал даоангуйлалийг бүү дуурай !!!!!!!!!тэр чинь та нарын сонголт нь хүнд байдаг ч мужг дуурайж болохгүй.Энэ дэлхийн төгсгөлд Бурхан шүүх л болно!!!!!!!!!!!!
Зочин [202.9.46.239] 2021-06-22 06:17:17
хариуцлагаас зугтагчид