Гавьяат тамирчин Д.Амартүвшин Токиог зорих эрх авлаа

Aдмин / Спорт

Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг жинд Монгол Улсаас хэнийг барилдуулахаа шийдвэрлэх сорил барилдаан өнөөдөр боллоо.

ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нар уг жинд олимпын эрх авахын төлөө өрсөлдөв. Тэдний барилдаан цаг сунган, 18 минут барилдсаны эцэст Д.Амартүвшин ялж, олимпод оролцох эрхээ өвөртөлсөн байна.

Токиогийн олимпын наадамд Монгол Улс жүдогийн 12 эрх аваад байгаа бөгөөд Үндэсний шигшээ баг тамирчдаас хэн, хэнийг оролцуулахыг өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлана.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.212] 2021-06-24 10:05:54

угаасаа амартүвшин хамаагүй илүү сорил хийх шаардлага байхгүй байсан өнөболд дэлхийн аваргад маш муу барилдсан гавьяатдаа амжилт хүсэе

Зочин [64.119.17.57] 2021-06-24 08:49:40

Өнөболд сайн залуу, явуулсан нь дээр байх байсан юм

Зочин [66.181.161.123] 2021-06-24 07:28:01

өөрөөсөө 10 ах хөгшин хүнийг 18 минут барилдаад унагааж чаддагүй залуу нь илүү муу юм биш үү

Зочин [202.21.107.85] 2021-06-24 06:34:59

хөнгөн жинд хөгшин хүн яах бол


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.