Түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар зээлэв
Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй зам, тээврийн коридор бий болгоход зориулан 100 сая ам. долларын зээл баталлаа.
Энэ хөрөнгийг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төсөлд зарцуулна.
Хурдацтай хотжилтоос шалтгаалан, манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатарт хотын зам, тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Нийслэлд өдгөө 1100 км урттай гудамж, замын сүлжээ байгаа нь тархай бөгөөд хоорондоо төдийлөн холбогдоогүй.
Замын хөдөлгөөний удирдлага, замын аюулгүй байдлыг хангах байгууламж хангалтгүй байгаа нь замын хөдөлгөөнд саатал учруулж, зам тээврийн осол гаргахад хүргэж, түгжрэл үүсгэхэд нөлөөлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тааруу, гудамж, замууд үер болон бусад байгалийн гамшигт өртөмтгий байгаа нь оршин суугчдын амьжиргаанд нөлөөлж, эмзэг, бага орлоготой иргэдэд хохирол учруулж ирсэн. Үүний зэрэгцээ нотолгоонд суурилсан төлөвлөлт, менежмент дутмаг, институцын чадавх сул байгаа нь хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай хуваарилахад саад тотгор болж байна.
Улаанбаатарын авто зам, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд бүх хэрэглэгчийг зам, тээврийн дэд бүтэц, үйлчилгээгээр тогтвортой хангах цогц, урт хугацааны арга зам шаардлагатай.
Төсөл нь сонгосон гудамж, замын коридоруудад дэд бүтцийг санхүүжүүлнэ. Мөн нийтийн тээврийн илүү сайн нэгдсэн систем бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд тэргүүлэх ач холбогдол бүхий сонгогдсон коридоруудад гудамж, замыг өөрчлөн зохион байгуулах, шинэчлэх, шинээр барих, мөн нийтийн тээврийн удирдлагын системийг шинэчлэх, автобусны зогсоолуудыг сайжруулах, ухаалаг тээвэр, ухаалаг зогсоолын менежментийн системүүдийг хот даяар суурилуулах ажил багтана. Төсөл нь мөн хотын захиргаанд зам, тээврийн төлөвлөлт, менежментийн үр дүнтэй институц бий болгоход тус дөхөм үзүүлэх стратегийн судалгаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах нь хотын захиргаа, Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон бөгөөд Дэлхийн Банк энэ чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Микнев хэллээ.
"Төсөл нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, байгалийн гамшгаас үүдэлтэй саад бэрхшээлийг бууруулах замаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний бүх оролцогч тэр дундаа явган зорчигч зэрэг замын хөдөлгөөний эмзэг оролцогчдод ашиг тусаа өгөх зорилготой. Улаанбаатарын авто зам, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд бүх хэрэглэгчийг зам, тээврийн дэд бүтэц, үйлчилгээгээр тогтвортой хангах цогц, урт хугацааны арга зам шаардлагатай" хэмээн Дэлхийн Банкны зам, тээврийн ахлах мэргэжилтэн Ян Чен хэллээ.
"Энэхүү төсөл нь Дэлхийн Банк болон Улаанбаатар хотын захиргаанаас сүүлийн зургаан жилд гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажил, техникийн туслалцааны үр дүнд үндэслэн боловсруулсан Улаанбаатарын тогтвортой авто зам, тээврийн цогц хөтөлбөрийн суурийг тавих юм."
Улаанбаатар хотын захиргаа уг төслийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг хариуцна. Тус төсөл нь Дэлхийн Банк Группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (ОУСБХБ) бүрэн санхүүжүүлж буй Монгол дахь анхны төсөл гэж Дэлхийн банкнаас мэдээлэв.
Сэтгэгдэл
AbrtDus [195.2.67.223] 2022-03-15 06:31:11
<a href="https://t.me/filmfilmfilmes/19">Гарри Поттер и Дары Смерти</a>
AbrtDus [195.2.67.223] 2022-03-11 11:02:40
http://bit.ly/legenda-destan-vse-serii
AbrtDus [195.2.67.223] 2022-03-07 01:20:07
Дивитися Бетмен <a href="http://bitly.com/betmen-2022-film">The Batman</a> Фільм Бетмен дивитись онлайн
AbertDus [195.2.67.223] 2022-03-05 12:24:09
коли почалась друга світова війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022 передбачення</a> коли закінчиться війна в україні 2022 екстрасенси
Зочин [192.82.72.81] 2021-06-27 09:07:16
Худлаа шалтаг хэлээд зээл аваад өөрсдөө идэж уугаад, нэг ч хийсэн бүтсэн ажилгүй үр дүн гардаггүй!!
Зочин [203.91.112.133] 2021-06-25 06:59:41
Энэ засаг утгаа алджээ, Гэлээ гээд яахав дээ, Дараагийн сонгуулиар АН-н тэнэгүүд бас л өгөөш болно биз.
Зочин [202.126.88.172] 2021-06-25 02:58:18
Болиоч ээ . Наад зээлээ . Төмөр замаа хуулж хаяад авто зам болгоход тийм их мөнгө орохгүй шд . Хонхлроос Батсүмбэр рүү хотын зүүн хаяагаар төмөр замаа тавьчих л даа
Зочин [202.9.46.193] 2021-06-25 02:55:20
Эцэг өвгөдийнх нь тэмцэлгүй хүлцэнгүй мунхаг байдал нь өнөөгийн монголчуудад өвлөгдөн үлдсэн байна.
MGL [202.21.107.114] 2021-06-25 01:28:18
Дараа нь дэлхийн банкны заавраар амьдардаг болно
[192.82.72.10] 2021-06-25 00:54:22
Заавал метро гэхгүйгээр монорайл энэ тэр гээд өртөг багатай нийтийн тээвэр байж болно штээ
Иргэн [202.9.46.99] 2021-06-24 15:44:07
МЕТРОГОО БАРИЖ ЭХЛЭЭЧ ЭЭ , ДЭЛХИЙД МЕТРОГҮЙ НИЙСЛЭЛ МОНГОЛД Л БАЙНА . ЖИЛД 10 КМ ТАВИХАД 10 ЖИЛИЙН ДАРАА БИД МЕТРОТОЙ БОЛНО
Зочин [122.201.31.181] 2021-06-24 14:36:36
Метроноос өөр түгжрэл буулгахыг, үр дүнтэй тээврийн хэрэгсэл байхгүй. Алсыг харсан далайцтай юм хийе гэвэл метро байгуулахын л зорьж үз.
Зочин [66.181.191.122] 2021-06-24 13:41:51
Одоо нөгөө эрх мэдэлтэй бирдүүд энэ 100 саяаас яаж ахиухан идэхэв гэдэг уралдаанд мордоцгооно.Эцсийн дүндээ тендер нэртэй хэснг үр дүнгүй ажлууд хийгдэж,улсын өр нэмэгдэж,ирээдүйд ард иргэдийн нуруун дээрх ачаа хүндэрнэ.
Зочин [66.181.161.60] 2021-06-24 14:23:10
Yaag unen. Ulun nudelsen huurnuud tsavchaa shaagaa bodno.
Одмаа [66.181.161.109] 2021-06-24 12:27:12
Өртэй хүн өөдлөхгүй ээ гэж. Ард түмний нуруун дээр хүнд ачаа үрүүлэх л арга хайгаад байх юм . Ундармаа, Сү Батболд , Ерөнхийлөгч асан Элбэн дорж. Сайд асан Хүрэлсүх, мэтийн лувьрчидийн цавчаанд ороод өр шир нь өрөвдөлтэй ард түмний нуруун дээр буух бий . ТАТВАР , ТОРГУУЛЬ,бас бус мөнгний татааснууд хаагуур , юунд, хэний гараар юу болж дуусаад өр шир, зээл тусламж аваад байдаг байнаа.
Зочин [103.57.93.194] 2021-06-24 11:10:17
Алтан гарт сумкагийн гараар ороод дуусна биз.
Зочин [64.119.25.191] 2021-06-24 10:36:25
Болиочээ, үр хүүхдэдээ өртэй улс үлдээмээргүй бна!!!!
Irgen [202.9.40.62] 2021-06-24 15:40:02
Manaid ymarch mungu orj ireed xereggyi de ix gariin deeremchid ni deer syyj bxd eroolgyi savtai dalaid orood alga bolno ard tymen nyxen jorlontoigoo l yldene 100 jiliin tyyx gerchilne yr xyyxed xoich yedee yldeex ymgyi gydrana xanaj tsadaxgyi berdyyd bsan tsagt yls xugjinu gej bxgyi