Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв.

Уулзалтын эхэнд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан гэдгийг онцолж, дээрх чиглэлүүдээр ирэх зургаан жилийн хугацаанд манлайлал үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ Төрийн тэргүүний хувьд улс төрийн бүх намтай тэнцүү харилцахын хажуугаар парламентад суудалтай, улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлж буй ХҮН-тай нягт хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, цаашлаад сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, бие даасан, хараат бус, хуулиа дээдэлсэн шүүх, прокурорын байгууллагатай болох, ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллын суурь зарчмыг чанд хадгалах, авлигатай тэмцэх стратегиа боловсронгуй болгохын төлөө ХҮН-тай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэллээ.

Улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчны доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудлаар идэвх санаачилгатай ажиллана гэдгээ тодотгов.

Түүнчлэн Монгол Улсаа гадаадад сурталчлах, олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олборлолтоос боловсруулалтад шилжихэд гадаад бодлогыг чиглүүлэн Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ онцоллоо.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.29] 2021-07-04 06:36:59

ок

Зочин [66.181.178.29] 2021-07-04 06:36:53

ойрын жилүүдэд тэтгэвэр нэмсэнгүй хэзээ нэмэх вэ

Зочин [66.181.178.29] 2021-07-04 06:35:53

ахмадуудын тэтгэвэрийг коронагийн энэ хүнд өдрүүдэд нэмж өгмөөр байна

Зочин [66.181.178.29] 2021-07-04 06:35:04

долигнуур ч юмбэ дэ ккк

Зочин [66.181.187.217] 2021-07-03 09:36:19

лү

Зочин [66.181.187.217] 2021-07-03 09:36:14

ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмээд өгчмөөр байна аа

Зочин [202.179.26.57] 2021-07-01 19:56:00

Уралдаад сайн долигоноод байж дээ

Зочин [95.90.242.134] 2021-07-01 17:12:10

uls eh ornoo udurdaj avch yavna gej songogdson unaantnuud Eruul mend chuhal gedgiig arai oilgohgui baigaa yum bish biz dee Bayar naadam hiine gedeg arai teneg bishuu

Зочин [119.40.98.177] 2021-07-01 08:07:20

Бялууныхаа хэлтэрхийг гуйж явна уу

Zochin [202.9.46.43] 2021-07-01 07:18:38

Delta tarhaj bhd naadam hiihee boliuul olon hyyhed hulduu chirhiig boliul hyrelsyhee!amtnii haraal idej,nulims yhel,uvchin deed tsegtee hyrj bhd yundaa bayarlah gej???

Зөнч [202.126.88.177] 2021-07-01 07:02:27

Гөлдийсөн ,хумх бодолтой

Зочин [66.181.161.115] 2021-07-01 06:01:50

IСАЙН АЖИЛААД ДЭГ ЖУРАМТАЙ ХУУЛЬТАЙ ТӨРТЭЙ УЛС ШГ УЛС БОЛГООД ӨГӨӨЧЭЭ ЕРӨНХИИЛӨГЧӨ

Зочин [192.82.67.45] 2021-07-01 10:59:42

Timee.

zochin [202.9.40.166] 2021-07-01 05:58:53

Do

зочин [139.5.219.164] 2021-07-01 05:51:38

Бүх нам төлөөлөлүүд нэгдээд хөгжилтэй монголын төлөө зүтгээд өгөөчээ


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.