Албаныхаа онцлогийг “чоно” бүтээлээр зүйрлэсэн

Aдмин / Энтертайнмент

“Онцгой мэдээ” сонины “Хобби” булан энэ удаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Т.Даваагийн бүтээлээс танилцуулж байна. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 2 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

-Арван жилд байхаасаа зураг зурах сонирхлоо хөгжүүлж эхэлсэн байна. Наймдугаар ангийн сурагч байхдаа Цэцэрлэг суманд зохион байгуулагдсан “Бадарч” багшийн нэрэмжит “Мөнгөн харандаа” зургийн уралдаанд оролцож, тэргүүн байр эзэлж байжээ. Мөн 2016 онд Увсын аймгийн Улаангом сумын 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх хугацаандаа хар зургаар өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан. Харин цаасан хайчилбарыг Онцгой байдлын албанд орсноосоо хойш хийж эхэлжээ.

-Чингисийн баатруудын хайчилбар нь түүний анхны бүтээл. Есөн баатар, буга урамдаж байгаа нар сарыг дүрсэлсэн. Цэрэгт байсан болохоор тухайн үеийн сэтгэгдэл бас цэрэг хүний омогшлоор бүтээл төрсөн түүхтэй./инээв/

-Хар зургийн 200 гаруй, хайчилбарын 40 орчим бүтээлтэй. Түүний хамгийн содон бүтээл нь “Ирээдүйн миний сургууль” нэртэй. Тус бүтээлдээ 9 дүгээр сарын 1-нд сургуульдаа яарсан хүүхдийн сэтгэл хөдлөлийг дүрсэлсэн байна. Цаасан хайлчилбараас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 50 жилийн ойд зориулж хийсэн “Чоно” бүтээл нь хамгийн содон. Албаныхаа онцлогийг тус амьтантай зүйрлэн бүтээсэн гэж тэрбээр тайлбарлалаа.

-Өөрийн хүсэл мөрөөдөл, сонирхлоороо чөлөөт цагаар хайчилбараа хийдэг. Хайлчилбаруудаараа үзэсгэлэн гаргах хүсэл, мөрөөдөлтэй.

-Түүний “эвтэй 4 амьтан”, “чоно”, “аврагч гал сөнөөгчийн хайчилбар”, “3-н хүүхэн”, “хатан”, “шувуутай баатар” бүтээлүүд нь Онцгой байдлын газрын хүндэтгэлийн өргөө буюу музейд тавигдсан бол Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангид “Азарганы зодолдоон”, “Морины хайчилбар” бүтээлүүд нь байдаг байна.

  • Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.