ГИХГ: Шинээр оршин суух зөвшөөрөл хүсэх бичиг баримтаа биечлэн авчирч өгнө

Aдмин / Хууль

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэдээс ирүүлдэг нийтлэг асуултад хариулжээ.

-Гадаадын иргэн ямар хугацаанд хэрхэн бүртгэл хийлгэх вэ?

Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг хилээр орж ирснээс хойш 48 цагийн дотор ГИХГ-т бүртгүүлнэ. Бүртгэлийг http://eimmigration.mn цахим хаягаар хийлгэнэ.

-Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэн олон удаагийн “гарах-орох” виз авах шаардлагагүй болсон гэдэг үнэн үү?

Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хугацаанд визгүйгээр хилээр нэвтэрнэ. Хил нэвтрэхдээ оршин суух үнэмлэхээ биедээ авч явна.

-Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа өөрчлөгдсөн үү?

Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 60 хоног болж өөрчлөгдсөн. Энэ хугацаанд холбогдох ЭСЯ, Консулын газар эсвэл зөвшөөрөлд заасан хилийн боомт дээрээс визээ авах боломжтой.

-Визийн хүчинтэй хугацаа гэдгийг тайлбарлаж өгнө үү? Орох визийн хүчинтэй хугацаа хэд хоног байдаг вэ?

Визийн хүчинтэй хугацаа гэдэгт орох, дамжин өнгөрөх бүх төрлийн виз олгосон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг ойлгоно. Өөрөөр хэлбэл визийн хүчинтэй хугацааны дотор уг визээ ашиглан хилээр нэвтрэх боломжтой гэсэн үг. Визийн хуудсан дээр хүчинтэй хугацааг “Enter before……” гэж тэмдэглэсэн байдаг. Нэг, хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

-Хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг ойлгох вэ?

Тухайн иргэний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдийг “хамаарал бүхий этгээд” гэж ойлгоно.

-Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор танай байгууллагын ажиллах цагийн хуваарь өөрчлөгдсөн үү?

Өөрчлөгдөөгүй. Ажлын өдрүүдэд 8.00-16.30 цагийн хооронд ажиллаж байна.

-Танайхаас авах баримт бичгээ хүргэлтээр авах боломжтой юу?

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд Кэй Жи Би Тэгбэ /KGB Tegbe/ шуудан хүргэлтийн үйлчилгээ ашиглан гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт, бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой.

-Оршин суух зөвшөөрөл шинээр хүсэх бол цахимаар хандаж болох уу?

Шинээр оршин суух зөвшөөрөл хүсэх бол бичиг баримтаа биечлэн авчирч өгнө. Оршин суух зөвшөөрлийн сунгалт хийлгэх бол цахимаар хандах боломжтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.