Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны өврийн Түй, Байдраг, Онги, Таац, Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-115 см нэмэгджээ.
Сэлэнгэ, Бэлтэс, Хараа, Хэрлэн, Улз, Шаргалжуут, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.
Харин Орхон, Онон, Халх, Байдраг, Онги, Таац, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-40 см даван хүчтэй үерлэж байна.
Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс
Сэтгэгдэл