Индиан шиг ... Абергин шиг ...

Aдмин / Нүүр

Монгол Улс 3.3 сая хүн амтай. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид энэ оны хагас жилд давхардсан тоогоор 2.3 сая хүнд 1002,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс халамжид хамрагдагсад 56.7 мянга, зардал 364 тэрбум төгрөг буюу 57 хувиар өссөн тоо юм. Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг аж. Эндээс халамжийн хүрээ ямар өндөр хувиар өссөнийг харж болно. Монгол Улс иргэддээ 12 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн багц үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж, алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлт олгох, ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт, нийгмийн халамжийн тэтгэвэр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, тайгад амьдардаг цаатан иргэнд олгох тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг багтдаг.

Нийгмийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 456.2 мянган хүн тэтгэвэр авсны 76.1 хувь нь өндөр насны тэтгэвэр, 15.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 8.6 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 25.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Харин нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 106.6 мянган хүн хамрагдсаны 54.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 45.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 12216 хүнд 27.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 1594 хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 1221.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 51.3 тэрбум төгрөг олгосон нь өнгөрсөн оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 723.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилд олгосон байна. Хүүхдийн мөнгөөр жишээ аваад үзье. Хүүхдийн мөнгө халамжийн бодлогын нэг хэсэг. Нэг талаараа хүн амыг дэмжих бодлоготой уялдаж байгаа ч нөгөө талаараа хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судлаачид хэлж байна. Ажиллах хүчний оролцоог бууруулах нэг хүчин зүйл болдог аж.

Энэ тоо, статистикаас харахад Монгол ядуу хэрнээ хүмүүсээ ажил хийлгэхгүй, халамжаар бялхуулж байна. Бүр гаднаас зээл аваад халамжийн мөнгөө тарааж байгаа. Монголд өнөөдөр давхардсан тоогоор 2.3 сая хүн халамж хүртэж байгаа нь улсаараа халамжаас хамааралтай амьдарч байгааг харуулж буй хэрэг. Монгол Улсын хүн ам 3.3 саяд хүрсэн ч орлогоороо амьжиргаагаа залгуулдаг нь тун цөөн болж таарч байна. Халамжид хамрагддаг гэр бүл дээд тал нь сар бүр 1.5 сая төгрөг авдаг аж. Нэг өрх гэхэд дунджаар 3-4 төрлийн халамж авдаг байна. Гэтэл хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ихэнх нь дунджаар 700 мянган төгрөг. Эндээс ажиллаж амьдрах уу, халамж авч амьдрах уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж бэлэн мөнгө аваад зүгээр суухыг хүсэгчид дийлэнх нь. Өнөөдрийн нийгмийн хамгийн гашуун төрх нь халамж авдаг нь ажил хийдгээсээ давсан орлоготой болсон явдал. Гашуудсан бодлогын уршгаар Монголд ажил хөдөлмөр эрхэлж амьдаръя гэхээс илүү халамж авдаг болъё гэх сэтгэлгээтэй хүн олширч, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал, архидалт газар авч эхэллээ. Энэ янзаараа халамж авдаггүй хүн байхгүй болох нь. Улсаараа халамж авдаг тогтолцоо руу гулсаж ороход ойртчихож.

Саяхан л гэхэд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцин хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Мөн айл өрхийн хэрэглээний ус, цахилгааныг төр даагаад долоон сар өнгөрч байна. Эрх баригчид аливаа зүйлийг бодлогоор шийдэх, судалгаанд суурилж ажлаа явуулахаас илүүтэй халамжлах бодлогыг хэрэглэдэг. Засгийн газар ажилгүй орлогогүй иргэдээ ажилтай орлоготой болгох гол зорилтоо таг мартаж орхисон. Сүүлийн хорь гаруй жил МАН халамжийн бодлого явуулж, идэр насны залуусыг ажил хийх сонирхолгүй архичин болгож, ажил олгогчдын явуулсан зарын дагуу нэг ч хүн ажиллах гэж ирдэггүй нийгмийг бүтээсэн улс. Ерөөсөө л хавтгайрсан халамжийн гор өнөөдрийн ядуурал, архидалтыг бий болгосон. Төрөөс төрөл бүрийн халамж, тэтгэмж өгөөд байхаар хүмүүс ажил хийх, хайх сэтгэлгээгүй л болдог. Нэг ёсондоо халамж чинь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байгаа л хэлбэр.

Дэлхийд халамжлуулсаар байгаад нүдний өмнө дампуураад дууссан үндэстний жишээ бий. Нөгөө талд нийгмийн халамжийн нэг үүрэг нь ажилгүй иргэддээ ажил олж өгдөг улс орнууд ч байна. Хөдөлмөрийн чадвартай хүн олж өгсөн ажлыг нь хоёр, гурван удаа дараалан хүлээн авахгүй бол халамжаас хасдаг жишиг ч бий. Америкийн уугуул иргэд болох индиан, Австралийн абергинчууд халамжийн буянаар ажил хийхээ больсон. Ажил хийхгүйгээр аятайхан амьдрах мөнгийг төр тэдэнд зүгээр өгдөг. Өсөхгүй, хөгжихгүй, бэлэн хоол идээд архиа ууж жаргаж байгаа тэдний хувь тавилан улам л бүүдийж харагдана. Тэдэн шиг халамжаар тэтгүүлчихээд, ядуурал архидалт дунд живэхэд бид тун ойрхон байна. Жишээ нь, өнгөрсөн намар тариа хураалтад ажилчин авах гээд сая, сая төгрөгийн ажил амлахад нэг ч хүн очоогүй. Бид барлаг биш гэдэг сэтгэлгээ нь үнэхээр аймшигтай. Тэгээд л архиа уугаад хэвтэж байдаг. Өч төчнөөн зар тавихад нэг ч хүн ирэхгүй байсан хэмээн тариаланчид шогширч суусан. Ажил хийх хүн олдохоо больж халамжаар тэтгүүлээд, гэдсээ илээд, хэвтэхийг илүүд үзэх болж. Засаг төр ч иргэдийг ажиллах боломжоор хангахаас илүү халамжлаад удирдаад суух хүсэлтэй. Алгаа тосоод сууж байгаа хоосон хүмүүс үгэнд сайн орох нь ойлгомжтой учраас халамжийн тоо ихэсээд байгаа юм. Хэтийдсэн халамжийн цаана сүйрэл л байдаг. Халамж улс үндэстнийг мөхөх зам руу л түлхдэг жамтай.

Цаашид халамжийг цэгцэлж, хүртэх ёстой хүмүүсийг хамруулахад төр бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг өнөөдрийн халамжийн систем тов тодоор харуулж байна. Засгийн газар халамжийн бодлогын оронд хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж амьдрахыг уриалах ёстой атал эсрэгээр нь халамжаар угждаг бодлогоо эргэж харах цаг ирж.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

Халамж [202.179.27.158] 2021-07-27 07:40:33

Халамж гэдэг нь тухайн хүнийг ажиллах чадваргүй, улмаар амьдарч чадахгүй болгох алсын зорилго бодлого юм. Тэгэхээр хэний ямар улсын бодлого явж байгаа нь ойлгомжтой.

зочин [202.179.24.204] 2021-07-26 22:21:03

ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАРЫН МЭДЛЭГ БОЛОСРОЛЫГ ЯАНАА. . МӨНХЦЭЦЭГ СЭТГҮҮЛЧЭЭ. . АБОРИГЕН ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ. УУГУУЛ ГАРАЛТАЙ ГЭСЭН УТГАТАЙ.

Мэдээ.мн-ийн редакци их дорой газар юмаа даа. [202.131.225.53] 2021-07-27 07:46:18

Хөөрхийс! Муу "Мэдээ.мн"-ийн редакцид нь толь бичиг ч байхгүй, Интернет мэдээлэл ч үгүй, мэргэжлийн буюу гадаад хэл гадарладаг ч хүн байхгүй их ДОРОЙ газар юмдаа. "Абергин" гэж хажуугаар нь өнгөрсөн нэг гадаад хүний амнаас л сонсчихсон үг юм байхдаа. Кх!

зочи [103.212.116.223] 2021-07-26 13:28:08

Ажил хийх хүн баыдаг юм уу дандаа архи зугаа цэнгэл өрсдөө ажил хийхгүй бэлэнчлэх сэтгэлэтэй болсон хүмүүс толгой гэж олгой болсон улс төр баыгаа хэд хүртэл амь хувь бодсон хүмүүс

зочин [85.203.20.140] 2021-07-26 10:50:02

Угаас индиан, абориген уугуулуудын адил малчдыг эхний ээлжинд бэлчээргүй, малгүй болгож халамжид хамруулах, траншейд амьруулах бодлого 96 оноос хойш гуравдагч хөршийн оруулж ирсэн бодлогоор хэрэгжүүлж байгаа. Малчны мал барьцаалсан зээл, тэтгэврийн зээл гээд өрхийг дампууруулах бодлого хэрэгжижи байгаа. Дээр нь тэр хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу, тэжээгчээ алдсаныг хэн үйлдвэрлээд байгаа вэ? Монгол бизнес л ажилчдыг ба ар гэрийг нь ийм тэтгэмж авагч болгож байгаа. Халамжаар БЯЛХАЖ гэдэг үг арай таарахгүй. ОУВС-аас бүсээ чангалаа, халамжаа тана, тэгээд том бичзнесийн өрийг өршөө, татвараа бууруул гэж шахаад байгаа биз? Зөрүүд нь торгууль татаасаа нэм гээд байгаа биз? Толгойгоо ажиллуулаарай, 30 жил ардчилал нэртэй капитализмыг дэмжих тархи угаалтаар явж ирлээ, дампуурчихлаа одоо яах билээ?

Зочин [59.41.182.243] 2021-07-26 10:26:36

bayalagaa zov zartsuulval Arab shig uls n house ogdog, ajliin hols n ondorbaij bolno.

Статистикаар бол бид хэцүүхэн л амьдардаг бололтой. [202.131.225.53] 2021-07-26 09:04:10

Бид дороо үсрээд, хариагаад, бизнесээ хийгээд, алт мөнгөө ухаад ухаад монголчуудын дундаж орлого Хятадын хүн амын дундаж орологоос ХЭТЭРЧ чадах уу? Интернет дээр байгаа Хятадын статистикийн газрын мэдээнээс үзэхэд хятад хүний дундаж орлого 1.225 доллар, харин оросынх - 744 доллар, казахийнх - 568 доллар, монголуудынх бол 461 доллар гэж байна. Тэгэхлээр монголчууд бид орлогоо 3 дахин өсгөж ЧАДАХ УУ? Ядахдаа Хятадын түвшинд очих юмсан.

иргэн [64.119.24.92] 2021-07-26 08:35:22

Төр засаг ажилийн байр гаргаж өгөхгүй.!!!!!"мөн ажилласан ч цалин нь маш бага хүний амьдральд зохицуулөхаар биш.!!!!!!!сайхан үйлдвэрүүдээ бүгдийг дамбужруулж өөрсдөө эрх мэдэл суудалд суугаад -- ардаа ядууралд --- Өөрдөө тэр бумтан болохоор төлөвлөсөн Төлөвлөгөө нь энэ шүү дээ.!!!!!!!!нийгэмээрээ халамж авөх санаатай.бүгд ,ажилд дургүй болсон нь үнэн !!!!!!!!Одоо үүнийг өөрчиллж --Ард түмэн залуусаа ажил хийдэг болгож цалинг нэмж .ажилийг бий болгох нэн шаардлагтай !!!!!!!!!!!Залуучууд ирээдүй ажил хөдөлмөрийн төлөө тэмцээч!!!!!!!!!! ёмтой хулчгир !!!!!!!!зориг хэрэгтэй шүү.Эх орлнг халамжит болгож байгаа нөхөдүүдийг СОЛИХ хэрэгтэй !!!!!!!!!!!тэгж бж өөрчилөгдэнэ!!!!!!!!!!!

Зочин [202.126.89.185] 2021-07-26 08:27:32

Гуйлгачин үхэр монголчууд австралийн абориген, америкийн индиануудын араас орж сөнөх нь дээ

Тийм болохыг үгүйсгэх аргагүй болж байна.Үүний эсрэг тэмцэх хэрэгтэй. [202.131.225.53] 2021-07-26 09:18:04

Абориген, индианчууд, Номхон далайн зарим арлуудын хүн ам шиг юм хийхгүй, архиа цуслаад, хар тамхи татаад, нийгмийн даатгалын мөнгөөр амьдрах дуртай болоод байвал яг л тэдний хойноос орж алга болно ш дээ.

Зочин [64.119.25.70] 2021-07-26 07:45:01

Абориген ч биш Аброген гэвэл зөв

Зочин [66.181.177.67] 2021-07-27 01:42:17

erguut mal aa.......

Зочин [64.119.17.70] 2021-07-26 07:32:42

Энэ сэтгүүлч нас нь хүрээд өтөлвөл тэтгэвэр авахгүй гэх хүн юм байна. Тэтгэвэр бол халамж биш, хадгалуулсан мөнгөө авч байгаа гэдэгийг энэ хүн мэддэггүй... Мэдэхгүй юмаа бичиж битгий амьтаны доог болж бай л даа.

Oogii [202.9.47.29] 2021-07-26 07:09:22

Ajil xaana bna

Zocnin [68.145.61.75] 2021-07-26 06:09:56

Ard tumendee covidiin ued tetgeh ni zuin hereg

зочин [192.82.88.42] 2021-07-26 05:06:45

халамж гэдгийг ялгаж салгаж ойлгох ухаан алга даа.хүүхдийн мөнгө халамж биш гэдгийг ойлгох ухаан энэ сэтгүүлч нөхөрт хайрла.ер ни юм бичихдээ учир утгын маш сайн ойлго,ном их унш.юу ч уншихгүй,юу ч хийдэггүй сэтгүүлч нөхөр юм.улсдаа ажил хөдөлмөр бүтээлээ зориулж тэтгэвэр авдаг 376,0 ахмадууд бий.тэд халамжд хамрагдахгүй өөрсдийн хөдөлмөр хийсэн шимэтгэл төлсөн учир засаг төрөөс гуйхгүй гуядаж авах ёстой тэтгэвэр юм.хүндхэн өвчтэй ажил хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэмж,групп авах ни мэдээжийн асуудал дэлхийн улс оронд байдаг зарчим.хэн халамж аваад бгаа вэ гэхээр сэтгүүлч чиний толгойн дээр суусан төр засгийн эрх мэдэлтэн хулгайч нар чини халамж,хангамжаар бялхаж бгааг олж илэрүүлж бич.

Зочин [66.181.177.32] 2021-07-26 04:38:26

Хавтгайрсан халамж улс эх оронг сүйрэл уруу чирнэ.Бид ажиллаж хөдөлмөрлөх зүйд нийцнэ.Маш зөв сэдэв бна дэмжиж бна.

h [202.126.89.210] 2021-07-26 04:24:27

хуц хүнии хог шахруу халамж өгөх нь зөв шдэээ лалраааа

Зочин [212.51.198.193] 2021-07-26 07:59:09

halamj awahaas oor yu ch chadahgui chi ooroo jinhen hog shawhruu bna shuu dee malaa orkoo za yu ha ha ha

Зочин [66.181.177.67] 2021-07-26 04:02:11

aborigen_________aboriginal

Zochin [192.82.73.29] 2021-07-26 03:49:00

Abrogen

Зочин [66.181.161.24] 2021-07-26 05:27:48

Aborigen.

Абергин?! Хаха [64.119.17.89] 2021-07-26 03:21:49

Арай ч дээ, энэ сэтгүүлчид. Мэдэхгүй юм бол яаж бичдэг, юу гэсэн үг юм бол доо гээд толь бичиг, ядаж интернэтээс харж болохгүй юу?!

Зочин [202.9.47.38] 2021-07-26 03:19:17

Халамж бүх улс оронд байдаг шдээ. Сүртэй юм.

Зочин [103.140.11.142] 2021-07-26 03:16:43

Абориген гэвэл зөв болно.

Зочин [172.58.141.218] 2021-07-26 03:38:27

Tiim


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.