БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

Aдмин / Хууль

БНСУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна.

  • БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан байна. Шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгосын тал хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой.
  • Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх ба тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлэх тусгай апп-ыг хилийн боомтын холбогдох ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.

Тусгаарлах байр, тусгаарлалтаас чөлөөлөх журам

  • Богино хугацааны визтэй иргэд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн албанаас заасан тусгаарлагдах байранд тусгаарлагдана. Тусгаарлалтын төлбөрийг өөрөө хариуцна. Тусгаарлах байрны төлбөр хаана хуваарилагдсанаас шалтгаалан өдрийн нэг хүний 110-150 мянган вон байна. Хэрвээ тодорхой оршин суух хаягтай төрөл садан /нотлох баримт бичгийг орчуулж биедээ авч явах/-ынхаа мэдээллийг өгч, төрөл садан болох хүн нь онгоцны буудалд ирж батлан дааж авч явбал гэрт нь 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах боломжтой.
  • Урт хугацаагаар оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан зэрэг визтэй иргэд ганцаар тусгаарлагдах боломжтой, тусгаарлалтын стандарт шаардлага хангасан байрны хаяг мэдүүлж 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдаж болно.
  • Тухайлсан нэг улсад /2 өөр улсад вакцины I, II тунд хамрагдсаныг тооцохгүй/ ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Janssen”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг вакцины бүрэнд тунд хамрагдаж хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн бизнес, эрдэм шинжилгээ судалгаа, хүмүүнлэг /зөвхөн оршуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг ойлгоно/, БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/-тайгаа уулзах зорилготой ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж болно. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд тухайн иргэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д холбогдох үндэслэлээ нотлох баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргана. БНСУ-ын ЭСЯ-аас тусгаарлалтаас чөлөөлөх тухай батламж олгосон тохиолдолд үүнийгээ биедээ авч явж хилээр нэвтрэх үедээ шалгуулна.
  • Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хорио цээрийн дэглэмд тогтмол өөрчлөлт орж байгаа тул илүү нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ЭСЯ, Хорио цээрийн алба болон ГИХГ-аас авч, нягталж байх шаардлагатайг анхаарна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.84.132] 2021-07-31 05:19:23

Визгүй болгох талаар ЗГ хооронд яриач дээ, 3 сараар явж ажил хийж амжиргаагаа залгадаг Монголын хүн амын 50% бгаа одоо тэд 2 жил явсангүй шууд эх орондоо ядуугийн туйл болж хоногийн хоолгүй орох оронгүй боллоо,Монголын төрийн эмгэнэл

Эрдэнэцэцэг [103.57.92.152] 2021-07-29 13:17:37

Солонгос явмаар бна визээ аваачдээ

Зочин [203.247.175.213] 2021-07-29 12:39:25

corona geed visa buur no bolsonsht, urt hugatsaagaar baih, emchilgee, surahaar geed humuust l visa ugj bgaa baih. Solongos bol harin ch Mongolchuudiig manai hursh oros, hytad shig deerelhej yanz bur boldoggui shuu. Hamaagui soyoltoi geh umuu daa.

Зочин [192.82.74.245] 2021-07-29 08:38:34

Солонгосуудыг визгүй орж гаргаад монголчууд болохоор дарамт шахалттай солонгос хүн хүн байдаг монголчуудын нохойноос дор үүэх юм энэ хэдэн 76 мал монголчуудын өмнөөс гараад юу хииж хаагуур явдаг ман бэ өөрсдөө болохоор ногоон цэнхэр паспортэй яваад байдаг жириин иргэд янз бүриин дарамт шахалтаас гармаар юм шиг Оюунэрдэнэ юу хиигээд хоёр орон дамжаад явдаг юм болоо моннолд ажил байхгүй залуучуудаа солонгос чөлөөтэй явуулмаар байх юм

Зочин [223.33.165.66] 2021-07-29 11:38:22

So guud Mongold viztei zorchdog shu

Новшнууд [202.126.89.88] 2021-07-29 10:22:06

Тийм шүү. Иргэд нь туйлдаж бхад хамаг мөнгийг нь идчихээд яаж ичихгүй гуйлга гуйж яву чадаж бнаа. Тусгаарлалтын төлбөрийг төлөөд өгөх хэрэгтэй шдээ. Ихэнх нь л ажил хийж мөнгө олох гэж яваа шдээ тэдэнд юуных нь илүү төлөх мөнгө бдаг юм. Бүүр хэлэх муу үг олдохгүй юм эргүү п..үүдийг

solo [66.181.161.45] 2021-07-29 09:31:21

butehgui hun be dee ooroo

Зочин [202.9.47.2] 2021-07-29 01:42:26

Энэ Солонгосчууд жил ирэх тусам л биднийг үл хүндэтгэж хил гааль дээрээ шоглож дээрэнгүй болж дээ. Яс юм дээрээ Монголоос илүү Солонгост Ковид 19 халдвар тархаж байгаа шүү

Зочин [103.80.210.183] 2021-07-28 08:55:10

солонгос руу визгүй болсон нь дээр байхаа. нэг хэсэг шуураад л очих хүнгүй болно.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.