МУ-ын Ерөнхий сайдын 2020 оны 117-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллалаа. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын шумбагчид нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцын хэмжээ, байршил, нөхцөл байдлыг тогтоохоор 4-5 удаагийн шумбалт хийв.
Хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасан ба доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн байдалтай, зэврэлт бага байгааг тогтоолоо.
1986 онд живсэн 300тонн жинтэй тус хөлөг онгоц болон бусад машин техникийг татан гаргана гэдэг нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Живсэн машин техникийг нуурын хорт хавдар хэмээн эрдэмтэд нэрлэдэг. Иймээс эхний ээлжинд уг ажиллагааг явуулж ерөнхий тооцоо, судалгааг энэ сардаа багтаан хийж, дуусгахаар ажиллаж байна. Усны суурь судалгаа хийх ажлын хэсэг нуурын 5-6 цэгт дээж авч шинжилгээ хийж лабораторийн дүгнэлт гаргана. Живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг зохион байгуулахад шаардагдах хүн, хүчний нөөцийг Батлан хамгаалахын яамнаас гаргах юм.
Монгол Улсын хувьд том хэмжээний машин, техникийг татан гаргаж байсан туршлага, түүх байхгүй. Энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллана. Оросын аврагчдын бүрэлдэхүүн ирэх 9 сард ирэх юм.
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.195] 2021-08-31 06:48:45
Мунхагийн дотор саруулхаан гэж. Тэр онгоц чинь шатахуунаар явдаг байсан тул шатахууны савыг ядаж хоослох хэрэгтэй. Төмрөөр хийсэн тул зэврэнэ, зэврэхээс нь өмнө гаргах хэрэгтэй. Дэлхий дээр усны нөөц барагдаж байхад ганц цэнгэг устай нуураа хамгаалах гэхээр мөнгө ярьж байдаг яасан ч мунхаг хүмүүс байдаг юм. Хөвсгөлийг нүдний цөцгий мэт хамгаалах ёстой нуур юм шүү дээ.
зочин [202.131.229.246] 2021-08-25 01:38:58
ганц цэнгэг устай нуурандаа ганц усан онгоцоо живүүлчихдэг бид ямар улс вэ яагаад живсийн хэн ямар алдаа гаргаад живдэг байна аа
Зочин [103.80.210.183] 2021-09-07 01:52:12
дөнгөж оросоос ирээд нэг ч хоноогүй живсэн. дотор нь архидаж байгаад хаалгаа хаалгүй явсан нэг дурак нөхөрөөс болж живсэн. түүхийг нь мэдэх хүн олон байгаа. ТВ*-н нэвтрүүлгээр ч ярьж л байсан.
Зочин [202.131.236.102] 2021-08-22 07:44:58
Бичлэгээ нийтэд тл болгоорой! Татварын мөнгөөр шумбаж, шумбуулж байгаа шүү!
tsSLAueP [85.203.22.214] 2021-08-22 07:30:56
555
tsSLAueP [85.203.22.214] 2021-08-22 07:22:50
555
tsSLAueP [85.203.22.214] 2021-08-22 07:15:18
555
tsSLAueP [85.203.22.214] 2021-08-22 07:14:57
555
tsSLAueP [85.203.22.214] 2021-08-22 07:14:08
555
tsSLAueP [85.203.22.214] 2021-08-22 07:14:05
555
Zochin [66.181.161.55] 2021-08-11 02:11:26
Amjilt xusie.
Баги [202.126.90.41] 2021-08-11 01:38:22
Одоо наад онгоц чинь хоргуй болоод ургамал ургаад олон загас жараахайн гэр н болцон бгаа. Усанд н үлдээ!!!
irgen [202.9.46.94] 2021-08-10 14:19:42
Uls orond echneen hiih ajil bhd hend hereggui zevtei tumur tatah gj munge ugaahiin hereggui.Ereesee munge yaj saah ve gj tolgoi n ajillah uom.Ene zam.dulaani shugamiin ajil mash udaan.ajil yvahgui bn.
Зочин [203.91.115.48] 2021-08-10 08:38:59
Boljdee saihan medeelel bnaa
Зочин [202.126.90.90] 2021-08-10 12:30:46
Энэ сайн ажил болж байна. Их чухал асуудал юм. Амжилт хүсьё.