Улсын харцага Б.Бат-Өлзий: Ард түмэн маань арслан цолтон төрлөө л гэх юм. Төр цолыг минь өгөх байлгүй дээ

Aдмин / Спорт

Ардын хувьсгалын 100 жилийн ой, МЗХ-ны 100 жилийн ой, МҮБХ-ны 30 жилийн баярт зориулсан хүчит 512 бөхийн барилдааны түрүү хүчтэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Хамаг Монголын хүчтэнүүд цугласан наадамд түрүүллээ, танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их баярлалаа. Цар тахалтай холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдал амар биш байгааг хаа хаанаа л ойлгож байгаа. Ийм хүнд үед МҮБХ-ны зүгээс бөхчүүдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хичээл зүтгэл гаргаж сайхан барилдаануудыг зохион байгууллаа. МҮБХ-ны удирдлагуудад эхлээд талархал илэрхийлье. Таны хэлж байгаагаар хамаг Монголын хүчтэнүүд Хүй долоон худгийн дэнжид чуулж хоёр өдөр сайхан наадамлалаа. Санасан бодсондоо тултал барилдаж түрүүллээ. Ховд нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэлээ. Сэтгэл дүүрэн сайхан байна.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд түрүүлэх тухай олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн байх. Ард түмэн аль эртнээс л таныг наадмын түрүү бөхийн тааварт нэрлэж байсан нь ёсоор боллоо. Үүний ард олон жилийн хөдөлмөр яригдах байх.

-Би 2009 онд Ховд аймгаас Улаанбаатар хот руу бөх болохоор ирж байлаа. Үеийнхнээсээ намхан нуруутай жаахан хүүхэд цүнхээ үүрээд танил ахындаа бууж байсан маань санаанд тод үлдэж. Тэр цагаас хойш зөвхөн үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж тууштай зүтгэсний үр дүн өнөөдөр гарлаа. Улсын харцага цол хүртээд заан цолны даваанд боссоноос хойш наадмын дэвжээнд дээшээ барилдаж болох сэтгэл орсон. Заал танхимын барилдаануудад ч аварга, арслан ах нартайгаа эн тэнцүүхэн барилдаад ирэхээр бөхийн хүрээнийхэн наадмын түрүү бөхийн тааварт оруулах болсон. Ард түмнийхээ тэр их хүслийг гүйцэлдүүлж төрийн наадамд түрүүлэх хүсэл их байсан ч болж өгөхгүй л яваад байлаа. Шантралгүй зүтгэсэн хүнийг бөхийн дэвжээ ивээдэг гэдгийг биеэрээ мэдэрлээ. Манайхан ч амны бэлгэтэй, бөхөө таньдаг, мэдэрдэг хүмүүс юм.

-Наадмын барилдаанууд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Харах юмтай, хариад ярих юмтай сайхан наадам боллоо шүү дээ. Баяр наадмын барилдаануудынхаа талаар уншигчидтай хуваалцахгүй юу?

-Урьд өмнө нь болж байгаагүй өндөр чансаатай бөхийн барилдаан боллоо гэж хувьдаа үзэж байна. Улсын цолтой 100 гаруй бөх зодоглолоо. Аймгийн арслангууд ч олон бүртгүүлсэн байна. Аварга, арслангуудын аманд цэрэг юм уу, залуу бөх гарч барилддаг жишиг бий. Сая бол сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд Монгол үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн аймгийн начингууд аманд гарч байх жишээтэй. Ийм л өндөр чансаатай барилдаан болж өндөрлөлөө. Бөхчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж сайхан өрсөлдүүллээ. Ард түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, баяр наадмын барилдаанаа дэг журамтай сайхан зохион байгууллаа. Манайхан бүтэн хоёр өдөр л бөхөөр амьсгалах шиг боллоо. Миний тухайд эхний даваанаас л чанга өрсөлдөгч нартай туллаа. Алдаа гаргалгүй нягт барилдаж түрүүллээ.

-Цар тахлын нөхцөл байдалд баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав. Таны тухайд Сүүж ууланд бэлтгэлдээ гарсан сураг дуулдаж байсан?

-“Ховд” дэвжээний залуустайгаа Сүүж ууланд баяр наадмын бэлтгэлээ базаасан. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад бэлтгэл сургуулилтаа дасгалжуулагч нарынхаа гаргасан төлөвлөгөөний дагуу л базаасан. Их сайхан таарсан шүү. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн их ой тохиож байна. Ийм онцгой цаг үед барилдаж байдаг бид их сайхан хувь зохиолтой улс юм.

Бөхчүүд ч энэ их ойд зориулж бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн байна. Аймгийн цолтнуудын бэлтгэл ч онцгой сайн байгаа нь анзаарагдлаа. Манай залуу бөхчүүд цолтой нь биш, биетэй барилддаг болж. Том цолтой бөхчүүдээс сүрдэж, биеэ барьдаг цаг ард үлдсэн байна шүү.

-Наадмын барилдааны өмнөхөн Сутай хайрханы тахилга наадамдаа түрүүлээд ирсэн байна лээ.

-Тэгсэн. Нутгийнхаа төрийн тахилгатай улсын наадамд амжилттай барилдаж түрүүлсэн. Дараахан нь Ховдод баруун бүсийн том уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан. Энэ үеэр ч улс аймгийн цолтнуудын барилдааныг бөхчүүдээ шинжилгээнд хамруулж халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад амжилттай явуулсан. Аймгийн цолтой залуу бөхчүүдийнхээ эрх ашгийн үүднээс цол чимэг олгож, эрэмбэ тогтоох барилдааныг ч тусад нь явуулсан. Ховд аймгаас энэ цаг үед сайн барилдаж байгаа Ганбаатарын Ганхуяг гэж залуу гайхамшигтай уран барилдаан үзүүлж түрүүллээ. “Ховд” дэвжээнээс өсөх ирээдүйтэй залуу хүчтэн тодорч байгааг нь хараад баярлаж л суулаа. Их спортоор хичээллэдэг, тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог Ганхуяг дүүгээсээ том амжилт хүлээж байна даа. Нутгийн зон олон маань ч дээлнийх нь захыг мушгиж л суугаа байх.

-Ховд нугтгаас 81 жилийн өмнө Шаравын Ванчинхүү арслан төрийн наадамд түрүүлж байлаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн түрүү бөх Ховдын хязгаараас тодорлоо. Баруун хязгаар нутгийн зон олон баяр жаргалаар бялхаж л суугаа байх.

-Мэдээж шүү дээ. Нутгийн зон олноо баясгах гэж бид их хөдөлмөрлөлөө. Энэ их ойд Ховдын бөхчүүд ч сайн барилдлаа. Шөвгийн найман бөхийн дөрөв нь “Ховд” дэвжээний хүчтэнүүд байлаа шүү дээ. Улсын харцага Н.Батзаяа, Г.Алтангэрэл гээд багш нарын маань хөдөлмөрийн үр дүн, залуусын хичээл зүтгэл нь энд гарч байна.

-Үенч сумын Б.Уртнасан гэж залуу баяр наадмын таавар эвдэж улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулсан нь 100 жилийн онцлох үйл явдлын нэг байлаа.

-“Ховд” дэвжээний арслан, заанууд маань гялалзтал сайхан барилдлаа. Улсын том цолтнуудтай айж бэргэлгүй эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж өндөр даваанд гарч ирлээ. Олон жил уйгагүй хөдөлмөрлөж үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж яваа аймгийн арслан Н.Батсайхан ах маань чансаа өндөр наадамд зургаа давлаа. Хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг Ц.Адьяа арслан маань сайхан барилдаж зааны даваанд бослоо. Б.Уртнасан заан ч энэ цагийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүдийг өвдөг шороодуулж дээшээ гарч ирлээ. Нутгийн зон олныхоо итгэлийг эвдсэнгүй. Бидэнд үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх билээ. Манайханд ямар их нөөц бололцоо байгаа нь сая тодорхой харагдлаа. Цаашид илүү хөдөлмөрлөж, үзүүлсэн амжилтдаа эзэн болж ахиулах даалгавар бидний өмнө байна.

-Долоогийн даваанд зүүний манлайд босч цолоо дуудуулсан. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаар зүүний манлайд гарч цол дуудуулна гэдэг ховор хувь зохиол юм даа. Аварга, арслангууд зодоглосон наадмын зүүний манлайд босоод ирэхээр өөртөө ч итгэж өгөхгүй байсан шүү. Жингүйдээд л ирж байгаа юм (инээв).

-Аймгийн хурц арслан Э.Ууганбаяртай хийсэн барилдааны талаар асуумаар байна. Өмнө нь ч хэд хэд барилдаж байсан шүү дээ. Түрүү, үзүүрийн барилдаан ямар болов?

-Э.Ууганбаяр анх намайг хаяж улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж байлаа. Үеийн аймгийн арслангуудаасаа тодорч сайн барилдаж байгаа залуу. Бид үндэсний бөхийн оргил руу хамт зүтгэж яваа нэг үеийн тамирчид. Наадмын түрүү байрын төлөө харгүй сайхан хүч үзсэн. Миний тухайд төлөвлөж байснаараа барилдаад л даваа авсан.

-Баяр наадмын бөхийн барилдаан МҮБХ-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдлаа. Үүн дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.

-Бүх баяр наадам шинэчлэн баталсан дүрмийн дагуу явагдаж байна. Над шиг нуруу намтай бөхчүүдэд ашигтай юм уу гэж би анзаарлаа. Цаашид илүү тэвчээртэй бөхчүүд л сайн барилдах юм билээ. Үндэсний бөхийн барилдааны дүрэм шинэчлэгдсэнээр үзэгчдийн хүлээдэг уран хурц барилдаанууд олон гарах байх. Хүлээж тулж зогсож байгаад л барьц сонгодог явдал байхгүй болсон. Өмнө нь тулж зогсоод л ганц хоёр золгож шоо шидээд нэг нь араас нь тэвэрч аваад чулууддаг байлаа. Дүрэмтэйгээ уялдаад бөхчүүдийн бэлтгэл сургуулилт ч өөрчлөгдөж байна.

-Наадмын гурвын даваанд улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж үнэн хүчийг үзсэн нь наадамчдыг цэнгүүллээ. Энэ асуудал дээр түрүү бөхийн байр суурийг сонсъё.

-Тухайн үед бөхийн эрэмбэ гэж зүйлийг харуулж байна л гэж бодсон. Миний хувьд бага цолтой залуу хүн. Тэр нь тийм, энэ ийм гэж дүгнэх нь зохимжгүй байх. Ямартаа ч энэ цагийн шилдэг хүчтэнүүд шударга сайхан өрсөлдөж наадамчдыг баярлуулсан. Наадмын нэг чимэг нь байлаа шүү дээ.

-Хоёр өдөр наадам үзэж суулаа. Бөхчүүд ёс зүйтэй болсон юм болов уу гэж анзаарлаа. Э.Энхбат начны төрсөн дүү Э.Энх-Амгалан гэж залуу зургаа давлаа. Энэ үеэр гаргаж буй бөхчүүдийн хандлага сайхан л санагдаж байлаа.

-Сайн муу нийлж сав дүүрдэг. Зарим нэг асуудал байгаа л байх. Энх-Амгаланг сайн барилдахад нь их баярласан. Ер нь улсын цолны дүүрэн эрэмбэтэй сайхан бөх гэж дотроо үнэлдэг юм.

-Наадам хойшлох шийдвэр гарахад яаж хүлээж авав?

-Уул нь бид өв соёл, эрийн гурван наадмаараа ондоошдог ард түмэн. Эрийн гурван наадам бол монгол үндэстний дархлаа шүү дээ. Баяр наадмаараа л сэтгэлийн дархлаагаа тогтоодог ард түмэн. Дайны бэрх цагт тасалдаагүй монгол наадам 100 жилийнхээ босгон дээр тасалдахад сэтгэл гонсгор л байлаа. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч төсвөөс зардал гаргалгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлаад баяр наадмаа тэмдэглэчих боломж байсан ч хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч хойшилсон. “Тэвчээр тасарлаа” гээд л лоозон бариад хүмүүс яваад байсан. Үнэндээ бөхчүүдийн ч тэвчээр тасарч байлаа шүү дээ. Бөхийн барилдаан гэдэг бидний ажил, амьдрал.

-Тэмцээн уралдаан хоригдсон үед амар байгаагүй л болов уу...

-Нуугаад яах вэ, тэмцээн уралдаан хоригдсон үед хүндхэн л байлаа. Сайхан бизнес хийгээд яваа бөхчүүд байгаа л байх. Гэхдээ ар амьдралаа орхиж бөхийн спортод чин сэтгэлээ зориулж байж л олноос онцгойрч амжилт гаргадаг. Цар тахлын улмаас бизнес зогссон үед энд тэндээс цалинжуулаад байх боломж хомс. Ивээн тэтгэгч нарын маань ч бизнес орлого зогсчихсон хүнд үе байлаа. Гэхдээ эрүүл байхад учир нь олдож л байгаа юм.

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн. Сая баяр наадамдаа түрүүллээ. Түрүүлж үзээгүй ямар барилдаан байна вэ?

-Байгаа байх аа. Ямартаа ч төрийн хэмжээний том хоёр барилдаанд түрүүлчихлээ. Малчин айлын 17-хон настай хүү хотод анх ирж байлаа. Улсын цол чимэг гэдэг бол айхавтар хол л санагддаг байж. 12 жил хөдөлмөрлөсний үр шимийг үзлээ. Үнэхээр сайхан байна. Ганцаараа зүтгээд өнөөдрийн Бат-Өлзий бий болчихсон юм биш. Миний ард бат зогсдог аав, ээждээ гүнээ талархаж байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн “Мон тед” констракшн, “Импраль кастл” компанийн хамт олонд талархал илэрхийлье. Намайг дэмждэг олон байгууллага, хүмүүс бий. Тэр бүрийг дурдана гэхлээр та бид хоёрын ярилцлага дуусахгүй үргэлжлэх байх. Намайг ойлгож дэмждэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж явдаг аа “Өдрийн сонин”-оороо уламжилъя.

-Энэ наадамд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох тухай асуудал яг одоогоор бол бүрхэг байна.

-Ард түмэн минь арслан Бат-Өлзий л гэж дуудах юм. Төр улс минь харж цол чимгийг олгох болов уу гэж хүлээж сууна. Ганц миний эрх ашиг ч биш л дээ. Хамаг Монголын хүчтэнүүд цугласан чансаатай наадамд шөвгөрсөн 16 залуу байна. Энэ бүхний хөлс хөдөлмөрийг төр засаг үнэлнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна. Уяачдын тухайд улсын чанартай уралдаануудаа явуулчихлаа. Бөхчүүд ч аймаг аймагтаа барилдаад цол чимгээ авчихлаа. Сая бол улсын наадмаас дутуугүй өргөн цар хүрээтэй барилдаан боллоо. Хүмүүс нэг жилийн хөдөлмөр гэж ярьдаг. Төрийн наадамд түрүүлэхийн тулд багадаа л 10 гаруй жил хөдөлмөрлөдөг. Үүний үнэ цэнийг орхигдуулахгүй байх. Цол чимэг олгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.


Сэтгэгдэл

jqrvbksti [122.242.170.9] 2023-05-21 01:22:11

Мэдээ.МН jqrvbksti http://www.g75v72idwl577xi7n3v829d3j3ro03wbs.org/ <a href="http://www.g75v72idwl577xi7n3v829d3j3ro03wbs.org/">ajqrvbksti</a> [url=http://www.g75v72idwl577xi7n3v829d3j3ro03wbs.org/]ujqrvbksti[/url]

Valentin Reese [38.15.160.53] 2023-01-20 10:42:45

Hello medee.mn Webmaster, same in this article: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

Зочин [66.181.161.106] 2021-08-26 13:39:10

Хахаахаа юу гэнээ ард түмний нэр барьсан мал вэ Арслан цол өгвөл дэмийрээд ард олныг нулимчихаад талийх мал байна

зочин [192.82.82.137] 2021-08-24 06:50:59

Наадам биш, бөхчүүд ч наадам болохгүй гээд бэлтгэл сургууль хийгээгүй. өмнө нь цол олгоно гэж зарлаагүй зэргээс цол өгөх боломжгүй болж байгаа юм. Арай ч тэнэгтэж цол олгохгүй байлгүй дээ.

Зочин [103.50.206.44] 2021-08-24 01:02:20

Цол өгөх бол дэмийдээ

сонирхогч [192.82.67.174] 2021-08-23 23:56:06

НЭРЭМЖИТ БАРИЛДААНД ЦОЛ ОЛГОВОЛ. ЖИНХЭНЭЭСЭЭ БӨХИЙН ДАМПУУРАЛ БОЛНО ДОО

Zochin [66.181.166.143] 2021-08-23 06:46:29

Ugaasaa ulsiin naadam, avarga arslanguud barildsan, ene zaluuchuudad tsoliig ni uguh yostoi.

Irgen [202.126.88.202] 2021-08-23 12:07:07

Medee gui baij baital Ardin huvid galin 100 jiliin oi bolood ungurch ee kk yadaj 100 jileer ee 1024 barilduulah gui ene hotin nonaamchuud nairuulsan jujig uu

Болд [202.179.25.132] 2021-08-23 07:40:58

Цол чимэг олгох наадмын хэмжээний барилдаан биш. Наадам хойшилсон. Ингэж худлаа ярьж олон түмнийг турхирахаа боль...

zochin [148.253.16.229] 2021-08-23 06:40:39

Ховдынхон өсөх наснаасаа өлөн өссөн хүмүүс шүү дээ, юм болгонд өлсгөлөн новшнууд шүү дээ

б [150.129.142.34] 2021-08-23 06:11:17

Битгий шаа. хэн ч чамайг арслан гэхгүй. Наадам хойшилчихоод байхад хэдэн гүзээ нар цугалчихаад бие биедээ цол өгнө гэвэл битгий хуцаа.

Зочин [202.179.26.191] 2021-08-23 04:44:15

цол өгөөд бөхчүүд барилдсан бол энэ муу АЦ 4-ч давахгүй сда шдээ

Зочин [202.126.88.230] 2021-08-23 11:33:33

Чи бол бүр нэгч давахгүй шт

ха ха ха [202.179.26.252] 2021-08-23 04:05:28

Дээр үед арай толгой сийрэг, хүч чадалтай нь бөх болдог байсан, одооны бөхчүүд гэж махан толгойтой махан бөмбөлөгүүд ажил хийх чадваргүй, мөнгөтэй хүний өмнөөс барилдаж тэрнийхээ боол мэт амьдардаг, эсвэл том том төсвийн газрын нэр дээр барилаж, 3 хүн цалинжуулах хэмжээний мөнгө авчихаад төсвийн мөнгө дэмий үрсэн заяагүй новшнууд бөх болохын. Одоо ард түмэн өөрөөр харж махан бөмбөлгүүд ажил хийхийг шаарддаг болж.

Зочин [64.119.21.168] 2021-08-23 08:19:20

Явдаг Жо нуудыг үздэг хүн байдгийн муу? Мөнгөнөөс болж барилдах биш заримдаа зодолдоно, цол чимэгт үхэх гээд байгаа нь ойлгомжтой ам авч жоохон мөнгө хийе гээд. Тэгээд худлаа жүжиг тавихыг яанаа, нэг нэгийгээ үнсээд худлаа уйлчиж байх шиг, хайран уламжлалыг маань доромжилж дуусахгүй юмдаа

Зочин [64.119.26.206] 2021-08-23 03:59:06

Цол олгоно гэж яриагүй ш дээ цол олгоно гэсэн бол барилдаан шал өөр болох байсан

Зочин [202.21.105.186] 2021-08-23 03:55:21

Цол олгоно гэж эхнээсээ шийдээгүй асуудал дээр ийм юм ярихаа болиоч ээ

Гггг [122.201.31.78] 2021-08-23 03:33:45

Бөх морь гэсэн солиоролоосоо хэзээ салах юм. Тэрний оронд ном сонин унш жоохон ч гэсэн сэхээр дээ

Зочин [125.139.139.85] 2021-08-28 13:21:12

Arail tom setgej bna chu

Зочин [49.0.170.162] 2021-08-23 02:04:16

Юун цол вэ.

Зочин [66.181.184.25] 2021-08-23 01:53:11

Наадам биш , зүгээр нэг барилдаан болсон биз дээ. Юун цол вэ?. Араас нь дайрч унагаад даваа авдаг наадам хаана байлаа даа

зочин [122.201.19.99] 2021-08-23 01:39:45

За зайлааа цол өгөх бсан бол 5-даваанд наад аварга арслангууд чинь унахгүйлдэээ малааа чи бол сайхан харцага хэвээрээл дууснааа

Зочин [103.9.90.130] 2021-08-23 00:54:31

уяааач бөхчин пиздаануудаар ажил хийлгээч ээ

Зочин [103.9.90.130] 2021-08-23 00:52:24

naad pizdaanuudaaraa nogoo tariulaach ajil hiilgeech eee umhii jorlon baasnuud

ЗОЧИН [103.111.68.3] 2021-08-23 00:26:34

Улсын баяр наадам биш ээ ,,,, Юу гэж цол яриад байгаа юм бэ ХОВД нутгийн нэр баастаад бай,Манай ХОВД нутгийнхан өлөн нь өлөн гэх дээ ЦОЛ гуйж авахгүй

Tsogt [122.201.22.82] 2021-08-22 17:08:53

Цолыг нь өгөх л хэрэгтэй. Улсын баяр наадмаас чансаатай барилдаан болсон . Хүнд нөхцөлд зохион байгуулагдсан энэ барилдааныг төр үнэлэх хэрэгтэй ш дээ.

Зочин [202.9.40.92] 2021-08-22 14:58:56

ard tumen ch geh shig. bi lav iim barildaan bolsniig medee ch gui yum bna

Зочин [66.181.160.92] 2021-08-22 12:44:50

Ховдынхон үнэн өлөн хөгийн гарууд шүү.Нутгийхаа нэрийг Баастай хутгах баас байна даа

б [59.153.85.122] 2021-08-22 12:39:36

ЗАйлаа. муу здаа. Наадам хойшлуулчихаад байхад битгий хуцаа.

зочин [43.242.243.16] 2021-08-22 11:03:46

Улсын баяр наадмаар л цол олгодог тэхээр энэ барилдаанд цол олгох ямарч боломжгүй харин улсын наадам гэж заралсан бол өөр хэрэг дээ

Эерэг байцгаая [202.126.89.184] 2021-08-22 10:31:15

Зүгээр хэлж бичиж болох шүү дэээ. Та бүгд сэтгэгдлээ өөрсдийн ах дүүдээ хэлээд үз дээ. Аягүй бол авна гэцгээх биз. Муу муухай үг бүү хэлцгээ. Зүгээр л орхичих. Авах гээд гүйгээд үзнэ л биз. Түүний л асуудал, бөхийн холбоо зэрэг нь мэднэ л биз тээ

Зочин [202.55.188.40] 2021-08-22 09:10:13

1000% зөвхөн өөрийнхөө хувийн нэр хүнд авах шагнал, мөнгөний төлөө л барилдчаад нээх Монгол бөхийн төлөө зүтгэж зовж зүдэрч байнаа гээд ялархаад байхын энэ дебил чинь... Хэн энэ бөхчүүд, дуучид, жүжигчдийг бидний төлөө зовоод зүдрээд, жиргээд, жүжээд өгөөч гээд бгаан? Тэглээ гээд хэндч наалдсан юм юу ч алга. Тэглээ гээд Монгол улс хөгжиж бгаа юм ТҮЙ ЧАЛГА. Би л Америкийн гавьяат дуучин Michael Jackson гавьяат жүжигчин Brad Pitt гавьяат тамирчин Michael Jordan гэж сонсоогүй л юм бна.

Зочин [192.82.81.104] 2021-08-22 09:04:04

Ай сайхан мал байна даа

Turiin naadam baisan yumu [202.126.88.202] 2021-08-22 07:53:51

Yun 100 jiliin oi bolood yavchivaa, 100 jiliin oi turiin naadam hiih baisan bol 7 sardaa hiichih bolomj ch baisan shuu dee, turiin 9 hult tsagaan tug toirog uur l yos jayagtai baimaar yum daa.

Зочин [192.82.67.124] 2021-08-22 07:24:28

Uu bur arslan avah n. P. Sukhbat avaagui baihad daa. Iostoi hutsvaa muu patsaan. Hel amaa medeechee.

Zoxhin [192.82.76.222] 2021-08-22 05:52:30

Ийм малуудад бид хүндлэл үзүүлж байх гэж. Малаа цолыг улсын баяр наадмаар л олооно. Монгол улсын хуульд зааснаар

иргэн [66.181.164.214] 2021-08-22 05:15:18

Үндэсний уламжлалаа хадгална гэж барилдсан биз дээ? одоо тэгээд яагаад цол гуншин гээд нэхээд байгаа? албан ёсны наадамыг хойшлуулсан, хүч түрч төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэхгүй өөрсдөө зохион байгуулсан барилдаан. Шийдвэрийг нь тоогоогүйн байж яагаад төр засгаас цол гуншин нэхээд байгаа, үнэхээр тийм мундаг юм бол дараа жилийнхээ наадмаар гуйгаад биш гуядаад аваач!

Зочин [172.58.141.137] 2021-08-22 04:55:43

Ard tumen teglee ingelee gej bultreheesee ichihgui teneg l bndag

Зочин [192.82.67.87] 2021-08-22 04:38:32

цол өгөх байх гэж ярих хэрэггүй байж дээ. Төрийн наадмыг орлох барилдаан биш шүү дээ. Сүүлд нь ингээд байх нь зохисгүй! Нэг их ард түмэн гээд байх ч явдалгүй. Хобби шүү дээ

Зочин [172.58.141.137] 2021-08-22 04:56:28

Harin tiim

ган [59.153.86.72] 2021-08-22 04:37:14

Энэ барилдааныг анхнаасаа ямар нэг цол гуншин олгохгүй зүгээр л нэг өндөр шагналтай тэмцээний хэлбэрээр зохион байгуулж байна гэж хэлж байсан санагдана. Цол олгохгүй байхаа. Тэр нь ч зөв болов уу. Хэрэв цол чимэг олгох байсан бол эхлээд энэ тухайгаа мэдэгдэх ёстой л доо

zochin [203.98.76.230] 2021-08-22 04:26:42

mongond ulairch idej uuj nargij tsengehees tsaasgui orkuud zailaa!!!!!

zochin [203.98.76.230] 2021-08-22 04:23:42

biye ni hogjson tolgoi ni olgoi bolson bohchuud hereggui e!!!! oyun ni hogjson hun chanar mon chanartai eh oronchid heregtei bnaa.

Бөх хэрэггүй ээ [66.181.183.97] 2021-08-22 03:29:58

Монголд бөх барилдаж Нөгөөх л морь уралдаж Халзан хувалзнууд лам нар ном хурж уншиж л байдаг юугаар сайн сайхан болов оо . Баахан дуучид уянгалж л байдаг . Одоо болноо зүгээр холдоод өг .

Зочин [192.82.75.69] 2021-08-22 03:23:39

Хуцалгүй далд ор үхсний чинь цол

enh [192.82.83.52] 2021-08-22 02:34:33

turiin naadam hiisen bish yun tsol be

Иргэн [192.82.80.206] 2021-08-22 02:34:02

Цолгүй, харин шагналтай барилдаан зохион байгуулсан гэсэн байх. Одоо тэгээд цол нэхээд суух юм байна даа...

Зочин [172.58.141.137] 2021-08-22 04:57:25

Icheechee

Зочин [103.229.123.147] 2021-08-22 02:33:01

Гуйрамчин юм бэ Ховдынхон

Butehgui MGL [103.229.120.79] 2021-08-22 02:28:02

Haha hutsana biz? Yamar Ard Tumen? Chinii ah duu hamaatan sadanguud uu? Muu mahan tolgoinuud oird arai l davraad bgaa shuu!

Зочин [139.5.216.36] 2021-08-22 01:57:00

Ner tsolond durtai teneg ork buhchuudiin yria ch mun doo. Hen ch chamaig arslan geegui. uhna

Зочин [172.58.141.137] 2021-08-22 04:58:09

Tiishd guilgachin ayatai

Зочин [202.126.89.52] 2021-08-22 01:13:35

Nom sonin unsh kk bitehgui ee

Зочин [202.9.40.31] 2021-08-22 00:46:59

zail zail

unshigch [5.181.233.54] 2021-08-21 23:10:45

DELHIIN TAVTSAND GARCH HUCHEE UZUULEECH ZOVHON OORIINHOO BODOOD BAIH YUM BOMBORTSOGIIN NAADAMD BARILDAACH EH ORONIIHOO DALBAAG ONDORT ORGOHOD YUN ARSLAN TSOL OYUN BOGOL UHAMSAR MUU BNAA DELHIID BARILD OLIMPIIN HOROONII NOHODUUD AJILAA OG CHADAHGUI BOL HURELSUH TUSLAACH OORON NI OLIGTOIHON YUM OLJ TAVIARAI

У.Хүрэлсүх [208.98.222.69] 2021-08-21 19:03:39

Дараа жил АХ-н 100, 101 жилийн ойг хамтруулж хийнэ. 100 жилийн 1024, 101 жилийн 512 бүгд нийлээд 1536 бөх барилдана .3 давсан бөх начин, .....түрүүлсэн бөх шууд дархан аварга болно

Зочин [150.129.142.31] 2021-08-21 14:37:42

Төр цол гуншин өгөхөө болих хэрэгтэй. Ялангуяа уяачид бөхчүүдэд цол өгөх хэрэггүй. Тэр холбоод нь л өгнө биз.

Зочин [192.82.90.9] 2021-08-21 13:34:52

Ямар барилдаанд барилдсанаа мэдэж байгаа юм уу

Зочин [172.58.141.137] 2021-08-22 04:59:17

Medehgui bolood l tenegee gaihuulj bna

Зочин [172.58.141.211] 2021-08-21 13:33:20

Bas neg debill Toroos tsol neheed ehellee ichihgui yumaa

Зочин [202.126.90.28] 2021-08-21 13:17:08

Зүгээр нэг барилдаан зохион байгуулсан юмуу.

Зочин [98.204.176.20] 2021-08-21 13:07:48

Tsol oh heregtei Oh bailgui dee.saihan arslan garid zaan torloo

Зочин [150.129.141.217] 2021-08-21 12:05:44

Бүх зүйл орвонгоороо эргэж байнадаа хөөрхий

Зочин [64.119.17.198] 2021-08-21 11:45:17

Наадмыг албан ёсоор хойшлуулчихаад байхад юун цол вэ?!

Юун цол бэ [66.181.161.112] 2021-08-21 10:27:54

Юун цол бэ, зүгээр л энэ амжилтаа эрэмбэ, чансаа тогтооход л хэрэглэ. Ер нь бүх насаар нь олгодог цол гээ ч юмаа халахгүй бол Монгол бөхөд ирээдүй байхгүй шүү

Зочин [202.126.89.29] 2021-08-21 10:20:39

бөхийн цолноос өөр хийх ажил монголчуудад байхгүй юм байхдаа өвчин тахал, өвлийн бэлтгэл гээд л хийх юм мундахгүйл байх юм идэж ууж баярлаж, наадахаас өөр юмгүй улс болсон юм боловуу 21 зуун гараад бараг 3 ны 1 нь өнгөрч бна сэхээрээч

Ard [66.181.176.245] 2021-08-21 10:14:41

Za bolidoo. Mongol buhiig ene metiin buhchuud gutaaj duuslaa.

Baatar [202.21.108.24] 2021-08-21 10:08:19

Tsoliig ni ydahgui ogoh bailgui dee bohchuud maani hiigui hel amgui caihan l barildaj baican daa tsaash daa ulam cain barildaarai ih amjilt hucie

Зочин [66.181.161.14] 2021-08-21 10:08:09

БАЛАЙ

Hd [66.181.161.42] 2021-08-21 10:04:27

Tsoliig ni uguusei du buhchuudiin heden arcan jiliin hudulmur yarigdaj baina daa Tsol uguh hereggui gd bga humuusiig harhaar ihenhi ni uvsiinhan l bhiin yahaaraa iim novshiin bdgiin bol. ugaasaa ontsgui humuus gedgiig chini hovdiinhon buu hel mongol dayaraa meddeg bolson do

Хол очиж хуц аа . [64.119.20.180] 2021-08-21 09:13:53

Энэ хэдэн бөхчүүд яах бээ . Барилдаж л байдаг . Юун цол гэж хуцаад байнаа .

bayr [202.21.109.52] 2021-08-21 09:05:15

байгуулгийн наадамд цол олгон гэж хэн хэлсэнюмбэ бөхөнцөрөө

Зочин [192.82.89.207] 2021-08-21 08:48:23

Hovdiinhon iimeshdee

Хэхэ [80.43.94.142] 2021-08-21 08:32:57

Уул нь сайхан ярилцлага болж. Бидний зуршил даа ном уншаад л байдаг дотор нь юу гэж бичсэнийг нь ойлгодоггүй. Тоо хөөцөлдөөд байдаг шиг. бөх барилдаад байдаг. Барилдсан давсан болгондоо цол авч болно гэж бодоод байдаг юм уу даа .Энэ бөхийн барилдаан бөхчүүд бөхсонирхогчдийн сэтгэл хийморийг сэргээх хөгжөөх гэж л зохион байгуулсан шүү дээ. Тоглоомын дүрмээ тоглоом тоглохоосоо өмнө тохиролцдог биз дээ. цол олгоно энэ тэр гэж л сонсогдоогүй юм.

irgen [66.181.179.119] 2021-08-21 08:16:55

Ene buhchuuded eruul hun baidag um uu er ni, eldev shaldav ner tur, ed hurungu avahiin don tussan balai umnuud. Edeer biye chimeheer erdmeer biyee chim gedeg ugiig ed nar sonsoo ch ugui baihoo. Tom biyetei, shunaltai, tolgoi muutai huniig Mongol buh gene gej Gantulga toimch helsen ni yutai unen ug be ta mini ee

Зочин [202.126.88.144] 2021-08-21 08:11:35

Ээ зайлуулаа, өөртөө цол олгоод шаацан, гуйлгачин сэтгэхүйтэй туучий вэ

Kca [202.126.90.59] 2021-08-21 07:24:29

Одоо сошиалаар сэвж байгаад талбай дээр очоод суучихна биз. Оркуудад ичих булчирхай байх биш.

Zochin [202.9.46.38] 2021-08-21 07:24:02

Undesnii bohiin holboo, Zaluuchuudiin baiguullaga 2 l hamtarch zohion baiguulsan bohiin barildaan gej oilgoj bgaa sh dee. Ulsiin chanartai bayar naadamtai duih hemjeenii barildaan bish ee. Bayar naadmiin tuhai huuliin daguu bol ulsiin tsol ogoh yamarch undeslel bhgui. odoo suuldee ene heden bohchuud davarch bgaan bish uu. Ogchih bh gej bodoj bna ch geh shig tsol guij avdag boloo yu. neg ih hamag Mongoliin huchtenuud gechihjee. haa haanaas yamar yamar huchtenguud irsen yum. Nogoo l heden noxod l barildlaa sh dee. Aimgiin hemjeend bol Aimag medeed tsol chimgee ogch boloh l bh. Neg holboonii barildaand ulsiin tsol ogood baih undeslel bhgui. bitgii gorid zaa

Зочин [192.82.81.85] 2021-08-21 07:03:55

ah duu hamaatnuud ni l tegj yarisan bh. ard tumen tegj yariagui gedgiig naad mahan tolgoi chin comment unshaad oilgoson blgui. teneg mal. erunhiilugchiin tsom deer 1 davaand aimgiin nachind unachaad guriij dahij barildaad davj turuulsen bolson. teneg

Зочин [66.181.161.62] 2021-08-21 06:55:55

цолыг гуйж авдаг болжээ

Зочин [66.181.189.247] 2021-08-21 06:27:45

за даа сайхан даруу хүү бна гэж бодож явсан бас буруу бодолтой бна даа. Засгийн газар тогтоол.гаргаад.наадам хойшлуулсан улсын баяр наадмын бөхийн салбар комисс ажиллаад байхад.төрийн бус байгууллага зохион байгуулсан барилдаанд юу гэж улсын цол.өгөх вэ дээ.

Иргэн [192.82.74.203] 2021-08-21 06:27:02

Бүгд нийлээд энэ нөхөрт баахан залаа өгье

ЦОл өгөхгүй гэсэн [124.158.107.71] 2021-08-21 06:22:01

Анхнаасаа л цол өгөхгүй гэж байхад барилдчихаад дараа олон юм яриад яваад бай. Арслан цол аваад арслан болчихгүй ш дээ.

Зочин [66.181.161.89] 2021-08-21 06:18:32

Ахын дүү хууль байдаг юмаа Үндэсний баяр наадмын тухай хууль байгаа гэрийнхэнтэйгээ сууж байгаад олоод уншаа битгий ингэж амьтны доог тохуу болоод бай

Иргэн [202.126.89.139] 2021-08-21 06:09:01

Би ард түмний нэг. Арслан төрсөн гэж бодохгүй бна. Үнэхээр наадам болсон бол бөхчүүд ийн хандлага өөр байх байсан. Найраа газар авна. Чи ч бас 5 төгрөг т явж магадгүй. Тэгээд ч цолгүй бол чамаас юу хорогдох гээд байна.

Bn [202.126.88.180] 2021-08-21 06:01:16

Өөртөө арслан цолоо өгөөд нэг тийм хувцас хунар юу ч бдг юм хийгээд л өмсчөөч дэ. Хүүхээ

Эдийн засагч [66.181.161.21] 2021-08-21 05:16:25

Юун цол горьдогч вэ. Наадах чинь шоу. Бүх бөхчүүд бэлтгэл хангаж ороогүй. МАН-ын элийрэл балайрал. Шоучин Хүрэлсүхийн үргэлжлэл даган баямагчдын тэнэглэл. Цол олгох ёсгүй. Битгий горьд

Ok [202.55.188.86] 2021-08-21 05:01:56

End boh meddgui garuud l ihenhd com bichjee,medhgui yumndaa hoshuu dvrehee bolimoor bnaa

Зочин [66.181.161.34] 2021-08-21 04:54:20

Zew yriatai ym tcol medehgui harin Oyunbold Sodnom 2 iig zew hellee tom tcoltoim amlaj awaad haylaa shuu de yun buruu gej sodnom unjaad uijagnaad bga bolhoos dawaad unagahgui yasan amlaad awj baihad unjaad uildag er hun uu ter

Зочин [192.82.85.18] 2021-08-21 04:43:00

Өө новшийн пацаан байна ш дээ

Иргэн [192.82.90.90] 2021-08-21 04:33:51

Баяр наадмын тухай хууль гэж нэг юм байгаа даа, за даа тэгээд монголын хууль ч дээ харвард төгссөн хүзүүгүй хэдэн урвагчдын гараар ороод дуусч байгаа байхоо доо

Монгол [77.185.45.183] 2021-08-21 04:28:48

Монгол төр энэ жил наадам хийхгүй ээ гээд хойшлуулаа биз дэ. Юун цол чимэг болоод явчихваа. Дараа жил болох наадөмдаа түрүүлээд тэр Арслан цолоо аваач

Иргэн [66.181.190.245] 2021-08-21 04:14:14

Цол, мөнгөний төлөө үхэлдчих юм аа. Энэ нь олон түмэнд, залууст халдварлаад монголчууд нэг л их цол авсан , төмөр зүүсэн хүмүүс болж, улс орон нь улам ядуурч гадаад өр зээлээ дийлэхээ больж хогийн улс болж байна даа.

Зочин [66.181.179.106] 2021-08-21 03:57:23

Бас их горьдчихож ээ. ЯВДАГ ЖОРЛОНГУУД БОЛ ТА НАР

Зочин [202.126.89.206] 2021-08-21 03:55:23

Ард түмний нэг нь байна. Яахаараа чамд цол өгнө гэж. Ном журмын дагуу л байх болно доо.

УНШИГЧ [202.9.47.50] 2021-08-21 03:53:33

ОЛОН ЦУВДАЙ ХИЛ АЛХААД Л ШАЛНЫ АЛЧУУР БАЙЖ БИТГИЙ ПЭЭДИЙ

Зочин [66.181.184.12] 2021-08-21 03:40:18

хуультай ш дээ.төрийн наадмын тухай.горьдох хэрэггүй

Зочин [202.179.21.219] 2021-08-21 03:32:57

512 жорлон барилдахад нэг жорлон нь түрүүлж л таараа. Хэн нь түрүүлж үзүүрлэх нь одоо ард түмний 10 хувьд нь л сонин байдаг болж

Зочин [66.181.176.80] 2021-08-21 03:25:32

Хахаха шалчигнаж гэнэ

Зочин [192.82.85.129] 2021-08-21 03:22:50

Зааа шаа шха төрийн наадам биш шоунд түрүүлчээд

Зочин [202.9.46.92] 2021-08-21 03:05:18

Яах аргагүй 100 жилийн тэгш их ой тохиож байгаа жилийн 512 бөх барилдсан наадамд түрүүлж байгаа хүн. Нонаадам гэж балайрч байгаад хойшлуулсан. Нөхцөл байдлыг харж байгаад гайгүй байвал 8 сард үзэгчгүйгээр хийе гэдэг гаргалгаа 7 сард хийсэн. Тэгээд 8 сар гараад халдварын тохиолдлын тоо буурч эхэлсэн тул өмнөх шийдлийн дагуу хойшлуулж хийгдэж байгаа наадам мөншдээ. Цолыг нь олгох ёстой. Шударга сайхан барилдаж түрүүлсэн нь үнэн. Шинжилгээгээ ч өгсөн. Шинжилгээний хариу нь

Зочин [202.179.21.219] 2021-08-21 03:34:16

Нэг жилээр хойшлуулсан

Гэрэл [192.82.70.251] 2021-08-21 03:02:31

Энэ жил жинхэнэ утгаар нь наадам хийгээгүй шүү дээ. Дуртай хэдэн бөх барилдсан. Тийм байхад гуйж цол авна гэж юу байсым

Зочин [66.181.185.163] 2021-08-21 02:39:00

Элбэгдоржийн мэдлийн асуудал биш болсон. Бүү горьд тэнэг минь. Эхлээд бичиг үсэгт тайлагд. Дүрэм, журам унш. Улсын баяраар өгдөг цол. Залуучуудын баяраар өгдөг юм биш.

Жирийн иргэн [202.55.188.35] 2021-08-21 03:32:07

Улсын тэгш том ойгоор юу арслан вэ түрүү бөхөд аварга үзүүр бөхөд арслан цол олгоах ёстой санамсаргүй ардын хүүхэдүүдийн наадам болсон шүү

Горьд мэдэв үү [66.181.190.159] 2021-08-21 02:04:18

Өөрөө мэдэж л байгаа шд.худлаа хуцаж байх юм.

mongol hun [66.181.164.214] 2021-08-21 02:03:50

HUI 7 HUDAGT BARILDAJ TURUULEH YAH VE HUN TOROLHTONII HAADAM OLIMPOD HUCGEE UZEECH BOMBOGOR BOHIIN ORGOOND TURUULEH YAH WE BOMBORTSOGIIN NAADAMD HUCHEE UZEECH SAYA OLIMPOD HUNII NUTAGIIN HUU MONGOLIIN NER GARGAJ NUUR TAHALLAA 2 JOOHON OHIN MEDAL AVLAA 6000 BOH GENNIST ORLOO ENE DOTROOS DELHIID BARILDAH BOH BAIHGUI TSOL AVCH L BAIVAL BOLOO YU DELHIIN TAVTSAND L UZMEER BNA NEGIIG BODMOOR BNA NAIZUUDAA

Зочин [66.181.176.80] 2021-08-21 03:27:10

Хахаха тмйшд

Иргэн [202.126.88.142] 2021-08-21 02:03:15

Цол өгөх бол илүү чансаатай наадам болно

Зочин [192.82.73.25] 2021-08-22 05:56:04

хуц муу лалар лал

Зочин [66.181.190.158] 2021-08-21 01:53:12

Арай2, анханаасаа цол нтр гэж ярисан бол бөхчүүд бэлтгэлээ сайн хийж орж ирнэ шүү дээ... Байгуцллагын ойд цол нь гэвэл монгол бөхийн гутамшиг шүү... Нэртэйгээр аймгийн ойд 4 аварга очоод барилдчвал улсын цол өгчилдөө лай зүгээр

Зочин [202.9.47.14] 2021-08-21 01:52:36

Горьд

ЗОЧИН [103.212.119.73] 2021-08-21 01:48:29

Ирэх жилийн наадамд гуйж биш гуяадаад авчих . Эхнээсээ цол олгоно гэсэн бол дүү хүү харцагаа батлах болов уу даа. Тэгсэн бол Өсөхөө Санжаа Суурь аврагууд бас арслан заанууд зодоглон мөн Оюунболд Содномдоржтой барилдахгүй бөхийн ам оноолт шал өөр болох учраас 6 давахгүй гэж хэлээд байгаа юм. Нутагын зөвлөл мэдээд өгдөг бол сайхан л байна

Халх [66.181.161.70] 2021-08-21 01:45:38

Бөхийн холбоо болон залуучуудын байгууллагын зүгээр л нэг чансаа өндөр барилдаан.Албан ёсны улсын наадам биш шүү цол олгож болохгүй

Зочин [103.212.119.73] 2021-08-21 01:41:52

Овооны наадам байгууллагын ой 2 т цол өглөггүй юм. Өмнө чинь Зүйлийн даншигт цол өгчихөөд буцаагаад өгчихсөн гашуун туршлага бий. Миний дүү хоосон горьдлого тээгээд яахав хөрсөн дээрээ бууж амьдар . Геннисийн номны 6000 бөх д өгөөгүй цолыг одоо өгнө гэж байхгүй. Төрийн наадамд улсын комисс ажиллаж байж төрийн тэргүүн нээж хаадаг наадамд өгдөг төрт ёсны цол юм шүү . Олон бөх барилдсан гэээд цол өгөад байвал Монгол төрийн цэнгэлийн баяр наадам гэж байгаад яахав

Иргэн [202.126.89.145] 2021-08-21 01:33:01

Ардын хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулсан. Залуучуудын эвлэлийн ойд зориулсан орон нутгийн шинжтэй барилдаан болжээ дээ янз нь.

Зочин [103.229.121.151] 2021-08-21 01:18:13

магалжаваас ав

зочин [66.181.180.156] 2021-08-21 01:56:08

урьд өмнөх бүх наадмаас өндөр чансаатай энэ барилдааныг дүгнэж үзээд цол олгоосой л гэж хүсч байна

Зочин [103.229.121.151] 2021-08-21 01:14:25

төрийн наадам б иш малаа

Зочин [64.119.16.42] 2021-08-21 01:13:08

olgochhoosoi

Сэк сээгий сэрэлмаа [43.242.243.210] 2021-08-21 01:10:16

Гуйлгачин сэтгэлгээтэй юм б дэ

Зочин [64.119.21.82] 2021-08-21 01:02:55

сайхан ярилцлага байнө


122 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
122 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.