Чингэлэгт тээврийн терминалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж байна

Aдмин / Хууль

Монгол Улс экспортын орлогоос эдийн засгийн хамааралтай учраас цар тахлын сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой ажлуудыг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, УУХҮЯ-ны зүгээс 2020 оны 11 дүгээр сард Боомтын зөвлөлд чингэлэгт тээврийн терминал байгуулах тухай санал оруулж, мөн өнгөрсөн 12 дугаар сарын сүүлчээр Шивээхүрэн боомтод нэмэлт гарц барих асуудлыг хөндөж хэрэгжүүлсэн.

Энэ ажлууд судалгааны түвшинд хэрэгжиж, улмаар Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоол 2021 оны 7 дугаар сард гарснаар хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах шийдвэр гарч, шуурхай хэрэгжүүлэх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгасан.

Цар тахлаас үл хамаарч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарц нь хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил хэмээн үзэж, төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд яаралтай байгуулахаар болж энэ хүрээнд нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг эхлүүлсэн.

Энэхүү бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, мөн туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Эх сурвалж: УУХҮЯ


Сэтгэгдэл

Dolgor [122.201.31.167] 2021-09-07 00:49:04

6 sard MGL ruu yabuulsan achaa odoo boltol ireegvi bna ajlaa hiitsgeegeechee

эрдэнээ.с [66.181.186.209] 2021-09-06 13:59:07

Хаана дэл сул мөнгө байна МСиЭС концесс нэрээр шаачих юмаа.

Зочин [66.181.188.103] 2021-09-06 11:12:16

Mundag. Genco gai boloogui bol iim iluu zardal garahgui baisan daa.

Зочин [202.55.191.130] 2021-09-07 00:51:38

BITGII BURAAD BAI ZA.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.