АНУ-аас хандивласан 188,370 тун “Файзер”-ын вакциныг хүлээн авлаа

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улс АНУ-аас хандивласан 188,370 тун “Файзер”-ын вакциныг хүлээн авлаа.

Эдгээр тунг “КОВАКС” хөтөлбөрөөр дамжуулан Мичиган мужийн Каламазу хот дахь “Файзер”-ын үйлдвэрээс шууд нийлүүлж байгаа аж. Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг юм.

“COVID-19” цар тахал эхэлснээс хойш Монгол Улсад АНУ-аас 4 сая гаруй ам. долларын дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас /ОУХА буюу USAID/ өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалт явуулжээ. Тэдгээр амьсгалын аппарат нь Монгол Улсад энэ онд тохиолдсон халдварын огцом өсөлтийг даван туулахад тусламж дэмжлэг болсон байна.

Мөн ОУХА нь эрсдэлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж дэмжлэг үзүүлдэг.

Түүнчлэн АНУ Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12,700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, “COVID-19”-өөр өвчилсөн өвчтөнд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх болно.

АНУ нь “КОВАКС” хөтөлбөрт хамгийн их хувь нэмэр оруулдаг бие даасан хандивагч орон билээ. АНУ-ын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард “КОВАКС” хөтөлбөрөөр дамжуулан “COVID-19” вакцины худалдан авалт, түгээлтийг хариуцан ажилладаг Гави Вакцины Холбоонд хоёр тэрбум ам. долларын хувь оруулсан байна. Мөн оны долоодугаар сард АНУ-ын Засгийн газар Гави Вакцины Холбоонд дахин хоёр тэрбум ам. долларын нэмэлт санхүүжилт олгож, “КОВАКС” хөтөлбөрийн вакцины нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэжээ. Тус санхүүжилт нь АНУ-ын Засгийн газрын бусад санхүүжилтийн хамтаар Гави Вакцины Холбоонд нийт 500 сая гаруй “Файзер”-ын вакцины тунг худалдан авахад зарцуулагдаж байгаа юм. Гави Вакцины Холбоо нь тэдгээр вакциныг “КОВАКС” хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн бага болон дундажаас бага орлоготой 92 улсад, мөн Африкийн холбоонд түгээх юм.

АНУ нь дэлхий даяар нийт 90 гаруй улс оронд “COVID-19”-ийн эсрэг вакцины 130 сая тунг хандивласан байна гэж Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.106] 2021-09-09 15:47:37

Тэд сайн санаж өгөөгүй.

/*-*/ [49.0.142.18] 2021-09-09 13:46:08

АНУ-ын талаас манайд вакцин өгсөнд манай Орос Хятадын талыг баримтлагч улаантнууд уурандаа багтарч8 элдэв хараал урсгаж боож үхэх гээд түнтэгнээд байгаа шүү дээ, улаантан хүний хийц хэлбэр тэгэхлээр ямар хөгийн байдаг нь харагдаад байгаа биз?

Монгол иргэн [139.5.219.213] 2021-09-09 12:51:55

Америкийн ард түмэнд их баярлалаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.