Угаартаж амиа алдсан хосуудын эхнэр нь жирэмсэн байжээ

Aдмин / Нүүр

Хүйтний улирал эхэлсэн энэ үед айл өрхүүд зуух яндангаа галлаж, улмаар угаарын хийнд хордох явдал гарч эхэллээ. Өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд угаарын хийтэй холбоотой 44 дуудлага иржээ. Харамсалтай нь дөрвөн иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан иргэдийн дунд 20 гаруй насны хосууд байсан бөгөөд эхнэр нь жирэмсэн байжээ. Угаартсан иргэдийн хувьд галаа түлж дуусаад яндангаа авч өрхөө бүтээсэн байжээ.

Ийнхүү хүйтний улирал эхлэхээр иргэд угаартаж амиа алдах харамсалтай тохиолдол их гардаг тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, хэрвээ нүүрсээр гал түлсэн бол яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж анхааруулсаар байна.


Сэтгэгдэл

Энэ шахмал түлш нэртэй [66.181.161.92] 2021-09-10 14:39:53

Хорыг хүчээр айл өрхүүдэд шахдаг болсноос хойш хичнээн хүн хордож нас барж, хичнээн хүүхэд өнчирч, хэдий чинээ хүмүүс тахир дутуу болж үлдэж байгаа талаар судалгаа хийдэг хүн амьтан ч үгүй болж дээ.

Зочин [202.126.89.46] 2021-09-09 17:47:34

Монгол хүн галаа түлж чадахгүй болоод байх юм анхааруулаад,арга,зөвлөгөөг байнга сануулаад байхад гал түлээд яндангаа авхийг заагаагүй л байхад амиа хорлоод байгаа юм уу ойлгохгүй юм их гарах юм даа

Гал [103.10.23.176] 2021-09-09 15:25:20

Гал түлж амьдардаг айлуудад бас нэг зовлон нэмэгдсэн угаартаж үхэх түлш хүрэхгүй олдохгүй гэхчлэн тоочоод бвал зөндөө л юм бна

Зочин [66.181.161.59] 2021-09-09 12:11:23

Харамсалтай хэрэг Гэхдээ Хувь хүнии хариуцлага гэж бас байх ёстой. Угаарын тухаыд олон жил ярьж сурталчилж анхааруулж байгаа шүүдээ Угаар мэдрэгч хүртэл үнэгүй тавьж өгсөн

Зочин [103.229.121.234] 2021-09-09 12:02:59

Хосууд биш хосын гээч

Зочин [64.119.21.81] 2021-09-09 11:35:42

Ямар аймаар хлртой түлш үйлвэрлэж иргэдэд албан шахалтаар өгдөг юм вө. Энэ чиньбуруу шдээ. Иргэд юугаа түлэхээ өөрсдөө шийдвэл өөрсдөө хариуцлагаа үүрнэ шдээ. Засгаас хүчээр шахаж нийлүүлсэн түлшнээсболсон бол храоиуцлагыг засаг үүрөх ёстой шүү . Энэ бол шударга ёс

Зочин [192.82.78.228] 2021-09-09 20:31:17

Засгаас нийлүүлж өгч байгаа Шахмал түлш нь хортой байна даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.