Инфляци сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрлээ

Aдмин / Эдийн засаг

Энэ сар инфляци улсын хэмжээнд 8.9 хувь болж, өмнө оны мөн үеэс 6.8 нэгжээр өсжээ. Ийнхүү инфляци 2019 оны наймдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тус өсөлтөд хүнсний бараа, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тээврийн үнийн өсөлтөд Замын-Үүдийн боомтод чингэлгүүд гацсан нь нөлөөлсөн. Үүнээс улбаалаад тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, дотоодод үйлдвэрлэлийн үнэ өсөж байгаа. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болж байна.

Тодруулбал нийт өсөлтийн 41.6 хувь нь хүнсний барааны үнийн өсөлт байгаа бол 23.6 хувь нь тээврийн үнийн өсөлтөөс хамаарч байна. Мөн орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 7 хувиар өсжээ. Цар тахлын улмаас эрэлт нь нэмэгдсэн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.4 хувиар өсжээ.

Нийслэлийн хэмжээнд инфляци 9.1 хувьтай байгаа бол орон нутагт Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 12.9 хувьтай байна.

Тухайлбал, зарим гол нэрийн барааны үнэ долоо хоногийн хугацаанд дараах байдлаар нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл

Орк эдийн засагч, банкируудад хандах нь. [202.131.225.53] 2021-09-16 09:29:32

Шинэ 50.000-ын мөнгөн дэвсгэрт хэдийд гарах гэж байна??? Эдийн засагчдаа, банкны эрхэм ноёд хатагтай нараа! Одоо бэлэн мөнгө зах зээл дээр ХЭРЭГТЭЙ байна ш дээ.

Зочин [66.181.161.18] 2021-09-15 12:53:19

barilgiin materialiin osolt oruulbal inflation ali xediin 20-40 xuvi bolsondoo naad xudlaa xuursan too medeegee bolioo

Зочин [192.82.68.2] 2021-09-14 23:50:38

Өнгөрсөн оны мөн үетэй болон суурь онтой харьцуулсан үнийн зураг тавиач. Инфляц аль хэдийн 2 оронтой тоонд орсон шүү. Одоо махны үнэ буух мөчлөгийн үе боловч буурахгүй л өндөр үнэ тогтвортой хэвээр байна. Хэрэв гал унтраасан арга хэмжээ авах бол цаашдаа хэцүү. Зоригтой дорвитой алхам хийх шаардлагатай

zochin [202.126.88.42] 2021-09-14 20:52:49

Zohiomol unii usult arai dendej bnaa tur zasag l yamar neg hatuu arga hemjee avmaar bn bairnii une l gehed ungursun tagaan saraas hoish zohiomoloor usch bn usuh yamar undeslel bnaa 2021 oni 2 sard 80 saytai baisan 2 uruu bair odoo 120 saytai bn uuniig oilgoh geed chadahgui yum yu gej oilgoh be ard tumeen

Зочин [203.91.115.50] 2021-09-14 17:51:52

Тэнэг оркууд хүчээ нэгтэгсээр амьдрал нь дордсоор


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.