ЗГ: Дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Aдмин / Эрүүл мэнд

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулж, үйлчилгээний байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээг чанд мөрдүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ, найр хурим хийхгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг сайд хэллээ. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангалтгүй болж байна гэв.

Ерөнхий сайд эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 10 хүн нас барж, нийт тохиолдол 1114 боллоо. Ковидын халдвартай 20702 хүн Улаанбаатар хот, 21 аймгийн эрүүл мэндийн 62 байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөний 62,7 хувь нь хөнгөн, 27,6 хувь нь хүндэвтэр, 8,1 хувь нь хүнд, 1,5 хувь нь буюу 315 хүн маш хүнд байна. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгав.

Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 212 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаа сэргээх буюу гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцинцуулалтын цэгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ.

Төрийн байгууллагууд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, чуулган зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл

зочин [66.181.178.228] 2021-09-16 01:37:43

Сургуулиудад анхаарахгүй бол болохоо болилоо шүү. Ямар хэцүү, хатуу ковид вэ. Төр засаг минь алуурчид биш л баймаар юм. ......

Зочин [66.181.161.4] 2021-09-15 07:37:26

Юун гуравдугаар тун бэ? Та нар халдвар тараах сонирхолтой байгаа юм уу ? Энэ талаараа тайлбар ч хийхгүй хэрэг үү ? Аливаа төрийн байгууллага хийж байгаа ажлаа иргэддээ танилцуулж байвал сайн байна. Хужаагийн сонирхлыг хэрэгжүүлэх гээд хөлөө хугалчих гээд гүйгээд байвал хэрэггүй л байх шүү

Зочин [192.82.78.181] 2021-09-15 07:07:52

Сайд аа, сургууль гэдэг чинь олон нийтийг хамарсан газар мөн биз дээ. Бага ангийнхнаа үтэр түргэн цахимжуулах үүрэг өгөх чинь дутаад байна аа. Хөөрхий хүүхдүүд маш их өвдөж байгааг харах нүд сонсох чих чинь алга уу??!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.