“Digital nation-2021” үзэсгэлэнд Голомт банк амжилттай оролцож байна
Техник технологийн хөгжил, дэвшлийг мэдрүүлэх “Digital Nation-2021” үзэсгэлэн өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд эхэллээ. Уг арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцож буй Голомт банк үйлчилгээндээ нэвтрүүлсэн дижитал шийдлүүд болох хэрэглэгчдийн цагийг хэмнэж, өдөр тутмын төлбөр тооцоог хялбарчилсан SocialPay цахим хэтэвчнийхээ шинэ боломжуудыг танилцуулах гэж байна.

Хувьцаа арилжаа хийх, дата, нэгж авах, хэрэглээний төлбөр төлөх, онлайн шопоос бараа худалдан авах, киноны тасалбар захиалахдаа та SocialPay үйлчилгээний QR кодыг уншуулан тооцоо хийгээд, олон төрлийн бэлэг хожоорой. Мөн SocialPay үйлчилгээнд найзаа амжилттай урьсан тоогоор урамшуулал авах, 7-22 насны хүүхэд залуус The Color card-ыг үнэ төлбөргүй захиалах, Голомт банкны нэрийн бэлгүүдийг 50-90 хувь хямдралтай худалдан авах “Boom sale” урамшуулал та бүхнийг хүлээж байгааг дуулгахад таатай байна. Мөн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгээс ус ундаа, зайрмаг, хөөсөн чихэр худалдан авахдаа Голомт банкны тэмдэглэгээ бүхий цэгүүдийг сонгохыг зөвлөе. CU болон GS-25 сүлжээ дэлгүүрүүд, “Nomads” ресторан, “Black burger”, “Burger King, “Gelato”, “Caffe bene” кофе шопоор үйлчлүүлэхдээ ч SocialPay-тэй хамт байгаарай. Учир нь эдгээр газрыг сонгон үйлчлүүлснээр та бүхэн “SocialPay lottery” урамшуулалд хамрагдаж, гарын бэлгийн эзэн болох юм.

“Digital Nation-2021” үзэсгэлэнгийн үеэр Голомт банкнаас зарласан урамшуулал үүгээр дуусахгүй. Та Голомт банкны асарт хүрэлцэн ирснээр дээрх бэлэг, урамшууллыг авахаас гадна сонгогдсон картуудыг 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр захиалж, хиймэл оюун ухаанд суурилсан, дуу хоолой удирдах сонирхолтой үзүүлбэр үзэн, цахим орчин дахь санхүүгийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, хянах талаар “Та цахим орчинд аюулгүй байж чаддаг уу?” сургалтад суух боломжтой. Олон улсын нэр хүнд бүхий “Global Finance” сэтгүүлээс гурван жил дараалан Шилдэг Дижитал банкаар шалгарсан Голомт банк энэхүү дижитал арга хэмжээг дэмжин, тогтмол, амжилттай оролцдог билээ.


































































Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
Тогтворгүй үед тогтоон барьсан Засгийн газар
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Г.Ариунболор: Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ -д хадгалагддаг ч эхлээд нам шийдээд, дараа нь парламент зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирчээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв