Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Aдмин / Нүүр

2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 9 дүгээр сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүснэ.

Хур тунадас: 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Сэлэнгийн сав газраар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Халх голын сав газраар, 27-нд Алтайн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи: 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд секундэд 6-11 метр.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.