Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ

  • Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн иргэд, олон нийтэд зориулсан “Игазар” вэб системийн тухай, түүний хөгжүүлэлтийн талаар танилцуулав.
  • “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад, шинэ төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн тэжээлийн “Цэвэрлэх” дэд станцыг барих санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайдад, бохир усны Туул1 коллекторыг 2022-2023 онд багтаан байнгын ашиглалтад оруулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав.


Сэтгэгдэл

Ашиг олсон [64.119.18.246] 2021-09-22 11:36:54

Хомсдол үүсгээд бензин үнээ нэмсэн ашигаа хуваасан дарга нар яг банк бус луиварын өндөр хүү шиг

Зочин [66.181.180.133] 2021-09-22 10:22:02

ЭМСайддаа хариуцлага тооцохгүй,өдөртөө нас баралтын тоо нэмэгдсээр байхад улам олноор нь нас барахыг дэмжээд байгаа засгийн газрын ерөнхий сайд болон танхимыг огцруулах асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна

зочин [139.5.218.126] 2021-09-22 13:41:36

Халдвар тархаж буй учир шалтгааныг ЗГ-аас хайх нь зөв байх л даа. Бид бурууг бусад руу чихэж сураагүй биш. Гэхдээ иргэд бид ухамсартай байж, халдвар тархалтыг хумихад ямар нэмэр хүргэж байгаа вэ гэдгээ бодоцгооё. Иргэн бүр хариуцлагатай, ухаалаг байж чадвал мөн хурдан энэ өвчнийг дарнаа даа. Харамсалтай нь амин хувиа хичээсэн бэртэгчин үзэл биднээс салахгүй, тахалд хэлмэгдсээр, хайртай хүмүүсээ алдсаар байна даа. Сураагүй биш дээ, ОГЦОР гээд хашхираад, орилоод увайгүйтээд байж байхаас, тиймээ хө

Зочин [192.82.70.167] 2021-09-22 09:33:02

ОХу, БНХАУ 2 манай Ерөнхийлөгч, УИХ- дарга 2 зэрэг АНУ-д айлчилсныг нь эсэргүүцэж манайд шахалт үзүүлж байгаа юм биш үү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.