Их гүрнүүдийн сөргөлдөөн дунд Монгол Улс золиослогдох учиргүй
Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтохын баталгаа нь өнөөдөр цэргийн гэхээс илүүтэй дипломат арга зам болсон нь нүцгэн үнэн. Олон улсын дэмжлэг, хүлээн зөвшөөрлийн үр дүнд Монгол Улсын тусгаар байдал, бүрэн эрхт байдал маань оршин тогтнож байгаа. Гэтэл сүүлийн үед гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлого, дипломат арга замаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлого маань хэврэгшиж эмзэг болж байна уу гэвэл, үнэндээ тийм.
2021 онд дэлхийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн сөргөлдөөн эрс ихсэв. Ялангуяа, дэлхийн номер нэг, хоёр эдийн засаг бүхий АНУ, Хятадын зөрчилдөөн нэмэгдэж байна. АНУ-д шинэ ерөнхийлөгч сонгогдсон ч, ОХУ-АНУ-ын харилцааны хурцадмал байдал буурах шинжгүй.
Үүнээс болж Хятад-АНУ, ОХУ-АНУ-ын хооронд нөлөөллийнхөө бүсийг булаацалдсан геополитикийн үйл ажиллагаа нь улам идэвхжлээ. Том гео-бодлоготой Хятад, Оросын завсар дахь Монгол Улсын орон зайд ч энэ гурван их гүрний өрсөлдөөн ил тод даамжирч байна.
Энэ үйл явцтай зэрэгцээд АНУ-аар тэргүүлсэн Барууныг сөрж буй манай урд, хойд хоёр хөрш хэл амаа өмнөх жилүүдээс илүүтэй ололцон өөр хоорондоо илүү ойртож байна.
...Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо.
Үүнээс болж хоёр том хөршийн маань Монгол Улс дахь шууд болон шууд бус нөлөө, хамаарал, эдийн засаг, улс төрийн зорилго бүхий үйл ажиллагаа нь илүү их давамгайлан орж ирж байгааг өнөөгийн үйл явдал бэлхнээ харуулав.
Монгол Улсын гадаад бодлогын нэг гол чиглэл болох гурав дахь хөрштэй харилцах үйл ажиллагаа их дарамт, ачаалалд өртөх боллоо. Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо.
Хоёр хөршдөө хамаг хөзрөө атгуулж нүүрс, бензин, хэрэгцээт бүхнээрээ лавтай урхидуулсны лай ланчигийг одоо амсаж байна. Дуртай өдрөө Бээжин нүүрс авахаа больж, Москва шатахуунаараа жаахан хясахад бид амаараа шороо үмхэж байна.
Тусгаар тогтнол, бие даасан байдлын гол ухагдахуун болсон Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг их амар хялбар мэтээр төсөөлж, түүнд хөнгөн хийсвэрээр хандаж ирсний харгайгаар ийм байдалд хүрчихэв үү гэлтэй.
Дэлхийн бодлого тодорхойлдог энэ их гүрнүүдтэй эн тэнцүү тоглолт хийж, чухамхүү дипломат ур мэхийг уралдуулан “тугалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй”, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн авч гарч чадахуйцаар Монгол Улсын гадаад үйл ажиллагааг улам чадваржуулахыг өнөөгийн нөхцөл байдал нэхэн шаардаж байна. Энэ их гүрнүүдтэй сийрэг ухаан гарган чадварлаг тоглолт хийж чаддаг болж улмаар эрх ашгийг нь цогц хослуулахуйцаар дипломат ур чадвараа ахиулж байж баталгаатай оршин тогтнон, эдийн засаг тэлж, өөдлөн дэвжих сайхан зам нээгдэнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.34] 2021-09-28 06:30:39
Ийм юманд яаран сандран хөл алдаад байж болохгүй. Ирээдүйд дэлхийн геополитик хэрхэн өөрчлөгдөхийг бид мэдэхгүй.Өнөөдөр манай хойд хөрш , манай өмнөд хөршийн түрэлтэд хоёр гараа өргөөд , хэлээ унжуулаад буугаад өгчихлөө. Уг нь шашин , арьс өнгө нэгтэй , Европ болон Америктайгаа сайн харьцаатай байх ёстой байтал хаа хамаагүй Хятадтай сүй тавьж байгаа нь манай хойд хөршийг урт насгүй болгож байгаа юм. Ёстой чөтгөрийн хорлол гэдэг нь л энэ байх.Америкийн хувьд их гүрэн шиг байхыг хичээж байгаа ч уугуул хүн ам нь ( цагаан арьстнууд) цөөрч , африк , ази гаралтай хүн ам ирээдүйд давамгайлах шинжтэй болж байгаа нь энэ улсад аюулын харанга дэлдэж байна. Хэрэв энэ дэлхий дээр ямар нэг онцгой үйл явдал аль эсвэл байгаль цаг уурын , цөмийн дайн гэх мэт давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй л юм бол ирээдүйд Хятадын аюул , лалын шашинтнуудын аюулаас өөр онц аюул байхгүй биз ээ .
Зочин [66.181.184.81] 2021-09-26 11:39:38
Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг. Интернетэд байгаа мэдээ, коммент нь бараг цөмөөрөө хоёр хөршөө хэлэхгүйгээр муулдаг нь тэр хоёр улсад аятайхан санагдана гэж байхгүй дээ... Бас дээр нь бодох олон юм бий... Монголчууд өөртөө буруу өгдөггүй, гадны ам санааг даган бусдаас буруу хайдаг зан нь дэндсэн дээ.
Зочин [66.181.161.19] 2021-09-24 18:56:10
Бид ардчиллын 30 жилд юм бүтээж үйлдвэрлэх биш бэлэнчилж шоудаж сурлаа Одоо хүнээс хараат байхын горыг мэдэрч байна Уг нь 30жил болоход нефтын үйлдвэртэй болчих боломж байсан Гэтэл манайхан үйлдвэр барихын оронд лиценз зөвшөөрөл нэртэй цаасыг албан тушаал авилгал ашиглаж аваад түүниигээ зүгээр л зарчихдаг шударга бус наймаагаар баяжих нь амар байдаг болохоор хэн ч үйлдвэр барьж юм бүтээхииг бодохгүй байна Одоо иргэн бүриин тэмцэх ёстой юм бол иим юм хиинэ тиим үйлдвэр барина тэр уурхайг ашиглана гэж лиценз зөвшөөрөл зүгээр авчихаад түүниигээ юу ч хиихгүй байлгаж байгаад зарж баяждаг шударга бус явдалыг зогсоож одоо ашиглаагүй газар уурхай орд гэх мэтииг улс буцааж хурааж аваад юм хииж чадах хүмүүст нь олгож араас нь хяналт тавьдаг болмоор байна Ямар ч байсан улс орны газрын баялаг ашигтай байрлалтай газрыг зүгээр авчихаад зарж байгаа явдал нь монголын ард түмнии хувь хүртэх ашиглах ёстой өмч хөрөнгииг хэн нэгэн хулгайлан зарж байгаагаас өөрцгүй явдал
Зочин [122.201.21.200] 2021-09-24 14:17:10
Ингэж үйлээ үзэж үхэр цал харайж байхаар ану-ын нэг муж болчих
E [59.153.115.166] 2021-09-23 16:42:43
Хятадууд Монголд цаасны үйлдвэр барьж өгсөн тэр нь хуучин олдохгүй төхөөрөмж байсны улмаас сэлбэггүй хоцрогдсон байсан тул ашиглау чадаагүй, харин оросууд тэр суурин дээр байшин үйлдвэрлэх комбинат барьж өгсөн. Маш сайхан үйлдвэр байсан. Одоо Сэлэнгэд байна уу
h [202.9.47.13] 2021-09-23 13:29:24
хуц лалруудааа том том ярьхааас өөөр юмгүй лалрууд хужаагаасааа гуйгааад мөлхөж байж бүү хуц малууудааа
Зочин [202.179.26.26] 2021-09-26 13:42:40
Энэ хүн юу мэддэг юу хийсэндээ ингэж хуцаад бна аа
зочин [66.181.160.94] 2021-09-23 07:13:33
Ёстойл хэлэх үг олдохгүй байна.Үнэхээр өчүүхэн гэдгээ бид энэ хэдэн өдөр хаож халаглаж сууна.Үүний гол буруутан нь өөрсдөө хувцас хунараа хийгээд тариа будаагаараа хангаад хөнгөн хүнсний үйлдвэрээрээ хангагдаад болоод байсан. Гэтэл Ардчлал гэгч нэрийн доор гарч ирсэн урвагчид энэ бүгдийг нураагаад Хятад руу төмрийн түүхий эд болгоод зөөлгөөд бид бүгдийг эргээд Хятадаас авдаг болж тэдний гарт орсон.үүнийг хэн хийсэн билээ эргээд саная Мянгуужин Бямбасүрэн,хятад гаралтай да.ганболд тэргүүтэй нөхөд өмч хувьчлал нэрийн дор Монголыг сүйрүүлсэн.Үүний нхлэлийг тавьсан.Энэ нөхөд бас болоогүй Их гүрэн Оросыгоо элдвээр хэлж тэднийг хөөснөөр хоёр орны харилцаанд багагүй ан цав суусан.Одооч Ардчилсан намын нөхөд хойд хөршийгөө элдвээр муулсаар л байгаа.санах ойгоо алдаагүй бол дээрх нөхдөөс ХАРИУЦЛАГА нэхье,шаардая.Энэ хоёрыг очих газар нь очуулья.
Зочин [103.80.210.183] 2021-09-23 06:55:43
хятад гаралтай хүмүүс 1990-д онд хятадын далд дэмжлэгтэйгээр хамаг үйлдвэрийг устгаж өмч хувьчлал нэрээр хамаг үйдвэрлэгчдийг хар наймаачин болгосон. тэд одоо анаад сууж байгаа. хятадыг дэмжиж л хамаг баялагаа хужаад зүгээр зөөлгүүлж байгаа шүү дээ.
Зочин [103.14.37.4] 2021-09-23 07:03:16
ШААНЫЗ ОРОСЫН 1940-ӨӨД ОНД ҮЙЛДВЭРЛЭГДСЭН АКТЛАГДСАН БААХАН ҮЙЛДВЭР НЭРТЭЙ ХАЯГДАЛ ТӨХӨӨРӨМЖӨӨ 1690-АД ОНООС МОНГОЛРУУ ЯВУУЛЖ ГИЙГҮҮЛСЭН. ТЭР НЬ АЖИЛЛАХГҮЙ АЖИЛЛАСАН НЬ МАШ ХОЦРОГДСОН ЗҮЙЛ БАЙСАН УЧРААС ОЛИГТОЙ Ч ЗҮЙЛ ҮЙЛДВЭРЛЭЛГҮЙ ӨРӨН ОРУУЛЖ БАЙВ ШҮҮ ДЭЭ. ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ҮЙЛДВЭР
Иргэн [202.9.46.34] 2021-09-23 04:37:14
ГАДНЫ БРЭНД ШҮТЭЖ АМЬДАРХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ , ӨӨРСДӨӨ ЮМ ХИЙЖ СУРЦГААХГУЙ БОЛ БИД СҮЙРЛЭЭ
Зочин [203.91.115.56] 2021-09-23 04:23:44
Засаг төрд байгаа альч нам адилхан бүгд л хувиа бодож идэж уухын дон шүгэлсэн хулгайчдын бүлэглэл монгол улсаа бодсон нэгч хүн байхгүй хулгайч нарын хөрөнгө орлогийн мэдүүлгээс харагдаж байгаа шүү дээ тэд нэг ширхэг ч хадаас үйлдвэрлээгүй төмөрийн хүдэр алт мөнгө бэлнээр ухаж авч болох бүгдийг хулгайлан авч өөрөсдийн өмч болгож байна засаг төр гэж байдаг юм бол гадаадаас хараат бусаар амьдарч тусгаар тогтонолоо бодоочээ яасан идэж ууж хандаггүй чөтгөрүүд вэ одоо энэ улсаа хар цахилгаан шатах тослох материалаа 3 хоног нийлүүлэхгүй болоход яаж байна луйварчин хулгайч улс төрчид гэх буцарууд хулгайлж авсан бүх хөрөнгөө буцаан хураалгаж энэ мөнгөөр ган хайлуулах үйлдвэр нэн тэргүүнд хэрэгтэй салбартаа хөрөнгө уруулалт хий ерөнхий сайд Баяр сайханбилэг батболд эрдэнэбат баярцогт нар яаж идэж уулаа эд нарын хэрэг яав нохойн замаар ороод байхгүй болж байна ерөнхийлөгч Багабаньд гэж нэг нөхөр эрдэнтээс яаж ууж идлээ оюунтолгойд зүгээр хэвтэж байгаад ямар мөнгө авч байлаа монгол улсын
Иргэн [64.119.22.162] 2021-09-23 03:29:40
Үнэн шүү. Ядаж хадаас, алх, төмөр зуух мэтхэнээ хийж сурахгүй бол Монгол улс бүх юмны гуйлгачин улс болсон
Зочин [66.181.161.95] 2021-09-23 02:56:09
Ylaag zaan bolgood baigaarai aidas huidesend avtsan teneguud ih boljee
Irgen [66.181.161.104] 2021-09-23 02:34:57
Ene l zov gargalgaa tailbar bn. Manai danhan tolgoit poprogcg 2 eniig sain unshaasai
Зочин [103.57.94.88] 2021-09-23 01:59:01
АРЧААГҮЙ БАЙДЛАА БУСДАД БҮҮ ЧИХ. АРГЫГ НЬ ОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭРХ БАРИГЧДЫН БУРУУ.
Зочин [192.82.85.82] 2021-09-23 01:03:41
Хаа байсан америкуудыг дагаж дарцаглаад үр дүн нь энэ. Кремльд ханиахад энд найтаадаг хэвээрээ гэдгийг ман- хан мартсан л байна. Юугаа ч үйлдвэрлэдэггүй дарга нар нь том том ярьж пээдийнэ, жирийн ардууд нь бэлэн будаанд нугасгүй. 2 хөрш манайхыг жаахан сургаж юм ойлгуулья гэж шийдээ биз.
Зочин [192.82.68.86] 2021-09-23 00:46:03
Ингэхэд энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид дэд бүтэц, төмөр зам засмал замаа тавьж сураагүй 3 жил болохгүй эвдэрч мууддаг улс аа ауурдаг мөнгө угаадаг хэдэн компанитай болж, ер нь ЭХ, түлш шатахууны хаа өчүүхэн хэрэгцээг хангах боломж байлаа, ямар ч ажил хийгдээгүй гадаад өр өнд дарамтлуулсан ийм улс боллоо. Энэ хэний буруу вэ? МАН чинь 8 удаагийн сонгууль болсноос 6 удаа эрх барьлаа.
Зочин [66.181.160.57] 2021-09-23 00:40:53
Баруун руу хушууруцгаа - хошуурцгаа ...
ЗОЧИН [202.126.89.90] 2021-09-23 00:30:05
ДОТООДЫН КОМПАНИУД ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЖ ХУДЛАА ГАДААД РУУ ЧИХЭХ ЗАМААР АРГАА БАРЖ БАЙГНА.ОХУ-ЫН КОМПАНИУД НЬ БОЛОХООР ТАНАЙ МОНГОЛ ТАЛЫН ШАТАХУУН АВАХ ДУРГҮЙ БАЙНА ГЭНЭ.
Зочин [203.91.115.56] 2021-09-23 04:29:02
Улс төрч нэртэй төр засгийн дээр байгаа луйварчидийн рамаарал бүхий шатахуун импортоор оруулж ирдэг компппнууд шүү дээ
Зочин [66.181.161.29] 2021-09-23 00:55:56
Шаа