С.Энхболд: Манайх маш өндөр хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.
-Манайд ковидын тохиолдол өдөрт 1000,1000-аараа илэрч байна. Дельта хувилбар аль хэдийнэ голомтлон тархсан уу. Эмч, эмнэлгийн орны хүртээмж хэр байна вэ?
-Зургадугаар сарын давлагааны үед бид 14.500 ор дэлгэж байсан. Харин өнөөдөр 21 мянган ор дэлгээд ажиллаж байна. Монгол Улсын хувьд өвчлөлийн талыг нь эмнэлэгт авч байгаа. Гэтэл дэлхий дахинд бол нийт өвчлөлийн дөнгөж 1/3 хувийг л эмнэлэгтээ авч байна. Энэ үзүүлэлтээр авч үзэх юм бол Монгол Улс маш өндөр хэмжээнд эмнэлэгтээ хэвтүүлэн эмчлүүлж байна гэсэн үг. Бид нэг ч гэсэн хүнийг хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Эмнэлгийн ачаалал бол дээд цэгтээ хүрчихсэн. Ор дэлгэх гэхээсээ илүү хүний нөөц хамгийн том тулгамдсан асуудал. Үндсэндээ хүний нөөцийн хамгийн байж болох дээд цэгтээ тулган ажиллаж байна. Боломжтой бүх л арга хэмжээг Эрүүл мэндийн салбар авч хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр хоёр тунгаа тариулсан залуу иргэд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учир хүндрэх эрсдэлтэй ахмад настнууд, жирэмсэн, архаг хууч өвчтэй иргэдийнхээ урдуур дайран эмнэлэгт заавал хэвтэнэ гэхгүйгээр эмчийнхээ заавар зөвлөгөөг даган биеэ ажиглан гэртээ өөрийгөө тусгаарлан эмчилж, халдвартай иргэд маань шинж тэмдэг байхгүй гэж гадуур явж халдвар бүү тараагаач ээ гэж уриалмаар байна.
-Сургуулийн насны хүүхдүүд халдварын тархалтад хэр өртөж байна вэ. Хүүхдүүдийн хувьд 12-оос дээш насныхан вакциндаа хамрагдчихсан, 12-оос доош насныхан вакцинд хамрагдаагүй учраас дельта хувилбарыг илүү хүнд тусаж байна уу?
-Хүүхдийн өвчлөл нийт өвчлөл дотор 20 орчим хувьтай байгаа. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллаа сахихгүй бол өвчлөл илүү нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ зохих хариу арга хэмжээг боломжтой арга хэлбэрээр авч байна.
Үүний нэг нь томуугийн эсрэг вакцинд 6 сараас дээш 11 нас хүртэлх хүүхдийг хамруулах явдал юм. Ер нь хүүхдийг өвдүүлэхгүй байх л чухал. Энэ тал дээр эцэг эхчүүд бид хамтдаа хичээж, хүүхдэдээ маш сайн анхааруулж, тогтмол маск зүүлгэх, гарыг нь халдваргүйжүүлж сурах хэрэгтэй.
-Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн хуваарийн дагуу хичээллэхээр тогтсон. Одоо ихэнх анги цахимаар хичээллэж байна. Халдварыг тодорхой хэмжээнд хумихад ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна?
-Сургууль 5/9 зарчмаар хичээллэж байгаа. Ихэнх нь цахимд шилжсэн зүйл байхгүй. Хоёр сайдын хамтарсан тушаал шийдвэрийн дагуу зохион байгуулалт хийгдээд явж байна. Цаашдаа ч энэ журам үйлчилж явах байх. Хүүхэд сургуулийн орчноос халдвар авч байна гэхээсээ илүү гэр бүлээсээ халдвар авч байгаа.
Үүнээс улбаалж тухайн анги цахимд шилжих тохиолдол байна. Сургуулийн зүгээс эрсдэлээ тооцож зарим ангиа цахимд шилжүүлж түр зохицуулалт хийж байна. Үүнээс гадна зарим эцэг эх хүүхдээ эрсдэлд оруулахгүй гэдэг шалтгаанаар цахимыг сонгож буй. Гэхдээ эрсдэл бол байгаа. Энэ эрсдэлийг тооцож аль болох танхимаар хичээллүүлж хоцрогдлыг арилгах шаардлага нь илүү бодитой тулгамдсан асуудал болоод байна.
-ДЭМБ-аас гурав дахь тунг хүлээн зөвшөөрсөн юм уу. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд хичнээн иргэн хамрагдаад байна вэ?
-Дэлхий дахинд вакцины хамрагдалт хангалттай байж чадахгүй байна. Учир нь одоог хүртэл вакцинуудын олдоц бага, хүрэлцээ муу, зарим буурай орнууд дөнгөж вакцин тарьж эхэлж байна. Энэ бүх шалтгаанаас улбаалж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гурав дахь тунгийн асуудалд хандаж буй болов уу. Монгол Улсын хувьд дархлаажуулалтын хуультай орон. Энэ дагуу бид өөрсдөө шийдвэр гаргаад явах боломжтой. Уг боломжийнхоо хүрээнд л гурав дахь тунг дотоод гадаадын судалгаан дээр үндэслэн хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 270 гаруй мянган хүн гурав дахь тунд хамрагдаад байна.
-Нэг, хоёр дахь тунгаа хийлгээд ковид тусаад эдгэсэн хүмүүс гуравдугаар тунд хамрагдаж болох уу?
-Бүрэн тунгаа авчихаад өвдсөн бол нэмэлт тун шаардлага байхгүй. Харин нэг тунгаа аваад өвдсөн бол хоёр дахь тунгаа тариулах шаардлагатай гэж зөвлөж байгаа.
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.42] 2021-09-26 09:30:21
Бүткүй ээ энэ хулгайчууд!!! Нэг намыг дахин дахин үнэмлэхүй сонгохоор ямар байна Монголчууд минь. Намайг хэн хэлж нохойг хэн саахав гэдэг л болж бна. Хүртэх ёстойгоо л хүртээд байж дээ
монгол [59.153.112.189] 2021-09-24 09:24:32
VIP үйлчилгээ үзүүлээд байгаа юм байх даа
zochin [202.9.47.18] 2021-09-24 04:43:23
Surug talaas ni ih handaj bna gesen bna.Ene unen ,gehdee yumyg unenees gajuulahyg NAMCHIRHSAN HUMUUS, NAM TURIIN ZUTGELTNUUD L MANLAILDAG SH DEE
өыйбөйыөбйы [203.23.199.89] 2021-09-24 07:08:57
Ширээн дээрээ Манал бурхан залчихгүй яасан юм бол доо. Одоо өөрөө бөөлөөч
ыбөыбө [203.23.199.89] 2021-09-24 07:07:43
Битгий хуц. Уг нь ард түмнээ гэсэн сэтгэлтэй нь манлайлах ёстой. Ялангуяа намын цүнх шуудай баригч нар төр жолоодохгүй ээ. Одоогийн ЕС бол Е-ийнхээ цүнх баригч нь шүү дээ.
Зочин [103.229.178.26] 2021-09-24 04:40:38
ухамсаргүй, бүдүүлэг, тэнэг коммент бичдэг хүмүүс ямар олон байнаа ?
Зочин [150.129.143.145] 2021-09-24 01:37:20
яах ёстой юм бол оо ?
Зочин [103.80.210.183] 2021-09-24 00:56:43
өрхийн эмнэлгээр хамт яваад үз дээ тэгээд байдлыг мэдэрнэ. зөвхөн зах зухаас нь шүү дээ
Зочин [66.181.178.180] 2021-09-23 16:34:30
ЯГ ҮНЭН ДЭЭД ЗЭРГЭЭР ХЭВТҮҮЛЖ ЭМЧИЛЖ БАЙНА ЛЭЭ. МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙГАА. ГАДУУР БИЧИГДЭЭД БАЙГАА ҮГҮЙСГЭСЭН ҮЙЛДЛҮҮД БҮГД ХУДАЛ ШҮҮ ИРГЭДЭЭ!!!!!
Зочин [122.201.21.146] 2021-09-23 15:52:34
Энэ Энхболд гэгч нөхөр хүний их эмч юм уу малын эмч юм уу? 1200 хүн ковидоор нас барчихаад байхад өөрийгөө сайн ажиллаж байгаа гээд магтаад тэнэгтээд байхын, бүр уур хүрчихлээ. Зайлаарай.
Зочин [64.119.26.110] 2021-09-25 04:58:53
maliin emch um shg bna a yanz n
zochin [66.181.161.70] 2021-09-23 14:12:18
medrel muurai amitan be,ovchin anhaaraad bolchohdog yum u,surgul ersdeltei,yamar erguune surgulias ersdelgui gesn yum,ene virusiin tuhai oilgolt yamarch emch,erdemtend bhgui mongolinhd bur zero zero.
Иргэн [202.126.88.226] 2021-09-23 09:54:25
Энэ өвчинд дэлхий сөхөрөөд байхад манайхан дор бүрнээ хичээж ухамсартай байх хэрэгтэй л байна даа өдийд хээрийн эмнэлэгт хэн гадаа хэвтэх вэ тархиа цэнэглээ төр чадлаараа хийж байна өвдсөн нь түргэн сайн эдгэгээ өвчинд ам гараад хоорондоо хэмлэлдээд яахав.
хөлдүү [59.153.112.189] 2021-09-23 09:22:59
Энэ хөлдүү бас юу вэ, ковидтой тэмцэх ямар ч бодлого байхгүй, зохион байгуулалт нөөц бүр ч байхгүй боллоо доо
Зочин [192.82.74.111] 2021-09-23 08:24:27
Зайлаа новшоо
Zochin [66.181.170.73] 2021-09-23 08:23:13
Zailaach novsh min'.
Зочин [202.9.41.17] 2021-09-23 07:53:59
ER NI BOL TIIMSHDEE MANAI ULS SHIG INGEJ EMNELEGT HAMRAGDAJ BAIGAA ULS BAIHGUI SHUU
Зочин [202.126.88.198] 2021-09-23 14:16:24
Юм бүхнийг сөрөг талаас нь авч үздэг болимоор бгаа.Өөрөө зөв мэдээлэлгүй байж сохор нохой дүйвээнээр соотон халтар чимээнээр гэгчээр байхаа больцгооёо
Зочин [103.229.120.85] 2021-09-23 08:59:45
Өвдсөн бол хамрагдах л хэрэгтэй.Өвчинөө алдчихаад хүнд хөнгөн гээд ялгах хэрэгтэй юу.Даатгалын мөнгө , хандивын мөнгө ,олон улсын тусламж ,татвар төлөгчдийн мөнгийг хэнээс харамлаад байна вэ.Өрх бол мөнгөө авахын тулд маш хурдан бүртгэж аваад цааш эргээд мартаж байна шүү
Дйас энхболд [88.103.231.225] 2021-09-23 07:37:24
Маш өндөр хэмжээнд эмлэгт хэвтэх" гэнээ? Маш өдөр гэхлээр тэнгэрт хэвтэх үү?
Зочин [122.201.19.99] 2021-09-23 07:35:17
Ажил нь амандаа орцон ийм малыг хөөж зайлуулаач УОК ажлаа хийгээчэээ
Зочин [66.181.164.214] 2021-09-23 06:04:10
emnelegt hevtehgui tegeed jah bolj bna ajil baihgui mongo orloggui humuus oor jah bolj bna erguu mini
Зочин [66.181.164.214] 2021-09-23 06:02:27
emnelegiin bid chadlaaraa ajillaj baigaa shuu tanar eldev tarhaltiig zohion baiguulj baigaa shuu
иргэн [103.212.119.121] 2021-09-23 06:00:55
Тэгээд яахаараа 10.15.аараа үхээд баыгаа юм!!!!!! Ргцорооч юу чадахгүй короноогоор бизнес хиыгээд л !!!!!!!!!
Зочин [66.181.164.214] 2021-09-23 05:59:56
gadnii uls ornuudtai toogoo bitgii haritsuul manaih ovchlol uluu baigaa shuu teneg novsh mini ajil am 2 chini bainga zorno lamarch chadvar baohgui chaddag hund n ajlaa og
Иргэн. [66.181.161.42] 2021-09-23 05:21:33
Хуцаад солиороол суухын. голомтруу ороод газар дээр нь очоод шалгаад үздээ. Тэр 160к эм хаа байнаа. Хөдөө орон нутагт хэрэгжихгүй л байгаа шүү сайдтан минь. Хүнд хүмүүс чинь гадуур үхэж байна. Хөнгөн нь зарим нь ямбалаад хэвтэж байна.
Зочин [66.181.167.84] 2021-09-23 05:06:57
Лалар минь танай эмнэлгүүд хүн авч эмчлэхгүй байгаа шүү Харин эмнэлгүүд чинь өвчтэй хүний нэрээр 160мянган төгрөг улсаас хувааж идэж байгааг хуулийн байгууллагууд шалгамаар юм
Зочин [202.55.188.98] 2021-09-23 05:02:04
maanag yum yariad l suugaad bdag yostoi erguu nowsh yumda. uragshgui noyond uhaangui albat gj yu ch gehew
Иргэн [103.26.193.17] 2021-09-23 04:41:50
Одоо энэ өвчин бүр ихэслээ хөдөө гадаагүй.нөгөө хээрийн эмнэлэг яасан бэ.тэнд чинь хэвтмээр бна.гэрт эм уугаад эмч үзэргүй хүндрэх эрсдэл их бна шүү
Иргэн [103.26.193.17] 2021-09-23 04:38:39
Уул нь хөнгөн хүмүүсээ хэвтүүлж эмчилж байхаар архаг суурь өвчтэй хүмүүс хүүхэд настнуудаа хэвтүүлмээр байх юм даа.эмч нарыг танихгүй бол гэртээ өнгөрөх юм бна.өвчин туссан бидний буруу л даа.гэхдээ эмнэлэг бараадвал зүгээр л байх юм.ер нь ахмад хүмүүс тусвал хүндрэх эрсдэл их юм бна
Иргэн [202.9.46.34] 2021-09-23 04:30:06
PCR шинжилгээ өгөх гэж шөнө очиж дугаарлаж байна шүдээ, энэ бол эмгэнэл , хэлэх Ч үг алга
Зочин [195.46.106.44] 2021-09-23 03:15:42
Наад хүүхдүүдийг ханиадны вакцинд хамруулах ажлыг толгой дараалан бүртгэж хийж гүйцээх хэрэгтэй байгаа юм даа. Бид чадлаараа ажиллаж байна гээд гэдийгээд давхиад байлгүй зохион байгуулалтынхаа асуудлыг эргэж сайн харж тооцож явахгүй бол дээд дарга нар чинь ойлголт муутай хоосон шаардахаас өөр юмгүй улс шүү. Эцсийн эцэст бүх хариуцлага над дээр ирнэ гэж бодож л ажиллахгүй бол чамд нэмэр болох хүн нэг ч байхгүй шүү. Амжилт хүсье.
Огцор [66.181.161.8] 2021-09-23 03:03:00
Тархаад 2 жил гаран болж байна. Бэлдэх хугацаа хангалттай байсан. Тэглээ ч өөрсдийгөө хүн ам олон улстай битгий харьцуул 3 сая шдээ. Тоо мэдэх үү? мөнгө үрж л мэдэхээс өөр мэдлэг алга дөө
зочин [66.181.186.148] 2021-09-23 02:44:47
хүн амын хувиар бодвол манай өвчлөл дэлхийд 1нд орох байх шуу, юуны чинь олон хүн эмнэлэгт хэвтүүлж байгаа гэж, үүнийгээ тэгээд мундаг амжилт гээд байгаа юм уу..
Зочин [66.181.161.32] 2021-09-23 02:32:20
Эрсдэл их бхад танхимаа болих хэрэгтэй бна
Зочин [103.111.68.3] 2021-09-23 02:20:40
Тэр залуучуудыг өөрийн чинь удирдлага доор байдаг эмнэлэг, эрүүл мэндийн ажилтнууд танил тал эсхүл хахууль авч хэвтүүлж, өөрийн чинь яриад байгаа эмнэлэгийн орыг дүүргэж байна. Үүнд ЭМЯ, тухайн эмнэлэгийн дотоод хяналтын нэгж хяналт тавьж ажиллаж болдоггүй юм уу? Ковидын халдвар аваад гэртээ хүндэрсэн хүмүүсийг гэрт нь үхүүлэхгүй байх, өрхийн эмнэлэгийн үйл ажиллагааг сайжруулаачээ. Өөрт чинь хийх ажил мөн ч их байх юм, ярилцлага болгондоо хүмүүс дураараа эмнэлэгийн ор дүүргэсэн гэх юмаа, ажлаа хий.
Иргэн [192.82.70.139] 2021-09-23 02:17:15
Муу новшоо зүгээр зайлаад өгөөч чаддагт нь ажлаа өг
Зочин [103.80.210.183] 2021-09-23 04:01:03
аанхаан ....
Зочин [112.72.2.138] 2021-09-23 02:15:11
ажлаа л сайн хий. өөрийн чинь бүрдүүлсэн баг сул учраас чаиайг яриад байна. хажуугийн буруу зөвлөх хуучирссан гаруудаасаа сал
Зочин [192.82.85.82] 2021-09-23 01:41:19
Зүгээр ажлаа чаддагт нь өгөөд зайлж үз
Irgen [202.9.40.3] 2021-09-23 03:38:56
Ene turiin emgeneltei dyr turx byxnii deer tergyyleed bga ym dandaa yrixaas chin zalxaj bna bodit amidral deer xamgiin adgiin bairand yvj bna ene yls oron xugjil bolovsrol doroi ydyyral gyilgachin amidrald 3xan say xyniig oryylchaad xandiv tyslamjiig deegyyree uursduu avch gydraad bxd iiml bnsh dr ylsaa gex setgelgyi lyivarchid bygdiig ni xamj tsulmuj idcheed ymarch xariytslaga xyleexgyi ym chin
Иргэн [202.9.46.67] 2021-09-23 02:11:54
Сайн ажиллаж байгаа шүү энэ бол бактериологийн дайн ийм үед энэнээс илүү яах вэ дээ хэн ч гарсан ийм ажиллана