Шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй 5 эрдэмтний онцлох илтгэлийг хэлэлцэж байна
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ.
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний100 жилийн ойн, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”/EST2021/ сэдэвт олон улсын бага хурлыг гурав дахь удаагаа Монгол улсад зохион байгуулж байна.
Энэхүү олон улсын хурлын үндсэн зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлийн олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн сэдэв, нэгэн зорилгын дор нэгдэж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргахад оршино.
Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST 2017 ба EST 2019/ сэдэвт олон улсын бага хурлуудад БНХАУ, ОХУ, Герман, Япон, БНСУ, Канад, Польш, ӨМӨЗО, Буриад болон Монгол Улсын давхардсан тоогоор нийт 500 гаруй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаач, багш нарын төлөөлөл оролцож байжээ.
Энэ жилийн “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”/EST2021/ сэдэвт олон улсын III бага хурлын хувьд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, АНУ, Австрали, Польш, Франц, Герман, Канад, Филиппин, Афганистан, ӨМӨЗО, Буриад болон Монгол зэрэг 15 орны 200 гаруй төлөөлөгч, бодлого тодорхойлогчид, олон улсын эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй 5 эрдэмтний онцлох илтгэл, ам ан болон ханын 80 гаруй илтгэл (онцлох илтгэл-5, зочин илтгэл-6, бусад-42, ханын илтгэл 23) хэлэлцэгдэж, хурлын эмхтгэлд хэвлүүлэхээр ирүүлсэн нийт 76 бүтээлээс (extended abstract) хянан магадлагаа хийсэн 42 эрдэм шинжилгээний өгүүлэл EST 2021 хурлын эмхтгэлд хэвлэгдэхээр шалгарсан байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.195] 2021-09-24 02:08:06
Байгалиа сүйдэлж дуусаад олон жил болсон. БОАЖЯам таг. Пайз хадах, аргал агнах зөвшөөрлөөс өөр юм хийх чадалгүй намын луйварчин хүмүүсийн энд бөөгнөрсөн
Зочин [202.9.46.45] 2021-09-23 07:37:27
Хүрээлэн буй орчны эпидемиологи, эрүүл ахуйн тогтолцоо монголд устаад олон жил боллоо. торгохоос өөр ажил алга.
Зочин [139.5.219.14] 2021-09-23 05:30:14
Байгаль хамгаалахын чиглэлээр цаасан дээр хичнээн олон судалгаа хийдэг боловч амьдрал дээр ус, байгалиа хамгаалах маш олон хуулиудыг хэрэгжүүлдэг яам, байгууллага, төсөл, хүмүүс алга байна.