Багануурын уурхай 344.7 мянган тонн нүүрсний бэлэн нөөцтэй байна
“Багануур” ХК-ийн уурхай одоогоор 344.7 мянган тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байна. Аравдугаар сард 350-400 мянган тн нүүрс нээхээр төлөвлөснийг тус компанийн цахим хуудаснаа мэдээллээ.
“Багануур” ХК энэ оны есдүгээр сард 3795 вагон ачих төлөвлөгөөтэй, хоногт дунджаар 162 вагон ачиж байна. Ирэх сард ДЦС-аас ирүүлсэн захиалгыг нэгтгээд, хоногт 189 вагон нүүрс ачихаар төлөвлөн, УБТЗ-д захиалгаа өгчээ.
“Багануур” ХК-ийн нүүрсний нийт борлуулалтын 95 хувь нь төмөр замаар дамждаг юм.
Сэтгэгдэл
Zochin [66.181.161.125] 2021-09-27 08:18:58
Uurhaichdaa ajiliin ondor amjilt husen yrooyo