Ж.Отгонболд: Гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна

Aдмин / Эрүүл мэнд

Иргэдийн дунд гурав дахь буюу нэмэлт тун хийлгэснээр халдвар аваад байна гэх ташаа мэдээлэл гарчээ. Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжирч, халдвар авсан ч хүндрэхгүй. Энэ тухай болон дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд дараах хариултыг өгч байна.

-Коронавирусээс сэргийлэх гурав дахь тунд нийт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?

- Нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь коронавирусээс сэргийлэх нэгдүгээр тунд, 73 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан бол вакцины гурав дахь тун буюу сэргээх тунд хүн амын 11 хувь нь хамрагдаад байна. Сэргээх тунгийн вакцинжуулалтыг наймдугаар сард АстраЗенека вакцинаар эхэлсэн бөгөөд эхэн үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамруулж байсан бол есдүгээр сарын 11-нээс 18-аас дээш насны иргэдэд хийж эхэлсэн юм. Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эхлээд 20 хонож байгаа ч иргэд эхний хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна. Гэвч сэргээх тун буюу гурав дахь тун хийлгэх нь коронавирусээс сэргийлэхэд нэн тустай гэдгийг онцолмоор байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харсан ч гурав дахь тунг чухалчилж байна. Азийн орнуудаас Камбож, Европын орнуудаас Франц, Герман зэрэг орон гурав дахь тунг есдүгээр сараас эхлэн хийж байна. Мөн ОХУ, Израйл, Турк зэрэг орнууд ард иргэддээ санал болгох хэмжээнд байгаа. Гурав дахь тун нь өмнө хийгдсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой. Өөрөөр хэлбэл, гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна. Тиймээс иргэд та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

-Хоёр удаагийн вакцин хийлгэсэн иргэд хэдий хэр хугацааны дараа гурав дахь тунд хамрагдах вэ. Халдвар аваад эдгэсэн иргэд хамрагдах ёстой юу. Энэ бүгдийг мэдэхгүйгээс иргэд хойрго хандаж байна уу?

-Вакцины хоёр дахь тунд хамрагдаад 90 хоног буюу гурван сар болсон иргэд сэргээх тун буюу гурав дахь тунд сайн дурын үндсэн дээр хамрагдана гэж Эрүүл мэндийн сайдын тушаалд тун тодорхой заасан байдаг. Харин коронавирусийн халдвар авч өвдөөд эдгэсэн иргэд хоёр сар буюу 60 хоногийн дараа сэргээх тун хийлгэх ёстой юм. Дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллаж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.130] 2021-09-30 13:59:46

Чи вакцины туршилтын шагналын мөнгөөөс хэдийг авсан бэ?

Зочин [202.9.46.148] 2021-09-29 19:36:25

Ямар ч баримт судалгаагүй яагаад худлаа яриад байна аа, чадваргүй мэдлэггүй байж ингэж болохгүй шүү

хэнчбиш [103.80.210.80] 2021-09-29 16:25:22

иргэдэд үнэн мэдээлэлээр дутагдаж байгаа учраас их бухимдаж байгаа юмаа,дархлаажуулалтанд хамрагдах гэхээр янз бүрийн мэдээллээс болоод нэг хэсэг нь айж байна,нэг дороос цэгцтэй мэдэээлэл авах нь чухал байна

Zochin [109.89.151.254] 2021-09-28 15:26:40

Xyatad vaktsiniig yrgejlyylen xiigeed baix yum bol xeden tun xiisen ch yalgaagyi tusch ovdsoor baix bolno yilchlexgyi baina shyy dee !!! Gadaad ornuudad chanartai sain vaktsin xiilgesneer xaldvariin too buurch maskgyi yavtsgaaj exellee !Tedend vaktsind xamragdaxgyi baigaa xymyyst l shaardlaga tavisan shiidver covidiin yeiin jurmandaa nemj oruulj baina !!!

иргэн [103.212.119.121] 2021-09-28 12:48:13

Тэгээд яагаад үхээд байгаа юм.!!!!!!!!үхэл чинь их бна шүү дээ Та нар бас бөөн бизнэс болсон юм уу.!!!!@@@@

Зочин [64.119.22.134] 2021-09-28 14:48:39

АВЧ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭ НЬ ИРЭДЭЭС ХЭТ ХОЛ БАЙГАА УЧИР ХҮМСҮҮС ОЛНООР ӨВДӨЖ ҮХЭЖ БАЙНА ИРГЭДДЭЭН ОЙРТСОН АРГА ХЭМЖЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМ ХЭРЭГТЭЙ БАЙНА УУШААН ХАРУУЛАХ ГЭЖ ГЭЖ ГАНЦХАН ЭМЛЭГ ДЭЭР ХЭДЭН ӨДӨР ДАРААЛАН ООЧОРЛОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ТЭНД ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ООЧОР ХҮЛЭЭСЭЭР УХААН АЛДАЖ БАЙНА ХОРООДООР ӨВЧӨЛСӨН ХҮМҮҮС ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАРГҮЙ ХАА ОЧХООН МЭДЭХГҮЙ БОЛЧХООД ГЭРЭЭР ГЭХ НЭРТЭЙ БАЙСАР БАЙНА

Зочин [192.82.72.247] 2021-09-28 12:01:57

УРГАШГҮЙ НОЁДЫН БАЛГААР УЛС ОРОН ХҮН АРД ӨВЧИН ЗОВЛОН ӨР ЗЭЭЛИЙН ДАРАМТ ОДОО БҮР ТҮЛШ ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮНЭЭС ҮҮДЭН ХҮНС ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ ЕР НЬ БОЛЖ БҮТЭЖ БАЙГАА ЮМ ОГТ АЛГА БОЛЛОО. СОНГОЛТОО ЗӨВ ХИЙСЭН БОЛ. .

Unshigch [66.181.161.107] 2021-09-28 10:14:36

Turshiltiin baahan baktsin avchaad odoo hugatsaa ni duusah gej bgaa l gee biz de. Tuuniigee hayh hetsuu ged bidend hiij bgaa chin unen sh dee. Baktsinaa shahahaa bolioroi

иргэн [122.201.21.174] 2021-09-28 09:11:54

Бид спутникаа хүлээж байна.Анхнаасаа вакцины сонголтоо буруу хийчээд будилаад байна даа.

zochin [202.21.108.2] 2021-09-28 09:05:14

emch nariin bag duuddaa...benzin guij boldog um


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.