Шинжээчид Хятадын олон удаагийн хоригийг “хардав”

Aдмин / Гадаад мэдээ

Крипто зах зээлийн хувьд есдүгээр сарын сүүлийн долоо хоног хүндхэн байсан ч аравдугаар сарыг шинжээчид өсөлтийн сар гэж нэрлэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын уналтын гол шалтгаан нь БНХАУ-ын Төв банк криптовалютын бүх гүйлгээг хууль бус гэж зарлаж криптовалютыг хориглосонтой холбоотой юм. Мөн БНХАУ-ын Төвбанкнаас “Виртуал хөрөнгөтэй холбоотой бизнесийн үйл ажиллагаа нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаа юм. Биткойн, Тетер зэрэг криптовалютууд нь мөнгөн тэмдэгт биш учраас эргэлтэд оруулах боломжгүй” гэв. Энэ мэдээлэл цацагдсаны дараахан крипто зах зээлийн том төлөөлөгч болох “Bitcoin”-ын ханш таван хувиар буурч виртуал хөрөнгийн зах зээл “улаанаараа” эргэлдсэн юм. БНХАУ-ын крипто зах зээлд хориг тавьсан нь анхны удаа биш. 2009 оноос хойш хэд хэдэн удаа хориг тавьж мэдэгдэл гаргаснаар криптовалютын зах зээлийн үнэлгээ унаж ханшийн үзүүлэлтэд хүчтэй нөлөөлсөөр ирсэн. Энэ мэт Хятадын олон удаагийн хоригийн мэдэгдэл нь арилжаачид болон олон улсын шинжээчдэд хардалт төрүүлж байна.

ХЯТАД 11 УДАА КРИПТОВАЛЮТЫГ ХОРИГЛОВ

Хятад улс 2009 оноос хойш криптовалюттай “тэмцэж” байгаа бөгөөд 11 дэх удаагийн хоригоо зарлаж байгаа нь энэ юм. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард ч Хятадын төв банк санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд болон төлбөрийн үйлчилгээнд виртуал валютаар үнэ тогтоох, бизнес эрхлэхийг хориглоно гэдгээ мэдэгдсэн. Бүр хамгийн анхны хоригоо 2009 онд тавьж криптовалютыг хууль бус гэж зарлаж байв. Үүний дараахан мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох, терроризмтой тэмцэх зорилгоор 2013 оноос 2017 он хүртэл ижил төстэй хориг тавьсаар 2019 оноос эхлэн криптовалютыг хууль бус гэж үзсэн. Тухайлбал, 2013 онд БНХАУ зөвхөн “Bitcoin”-ыг тусгайлан авч үзэж хориглосон байдаг. Түүнчлэн эдгээр албан ёсны мэдээллээс гадна хэд хэдэн удаа хуурамч хоригийн мэдээлэл тархаж байв. Хятадын томоохон вэбсайтуудаар 2014 оны гуравдугаар сард Хятадын төв банк нэг сарын дотор улсдаа хийгдэж буй бүх “Bitcoin” гүйлгээг зогсоохоор төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. Энэ мэдээлэл нь удалгүй хуурамч гэдэг нь батлагдсан ч энэ нь “Bitcoin”-ын үнийг нэлээд савлуулсан юм. Мөн 2017онд Хятад улс нэг сарын дотор хоёр удаа криптовалюттай холбоотой бүх гүйлгээг хориглож 2018 онд крипто олборлолтыг таслан зогсоож байгаа хэмээн Хятадын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв. Энэ бүх мэдээллүүд нь крипто зах зээлд цохилт болж үнийг савлуулсаар ирсэн. Ингээд Хятадын хориг дуусаагүй ба 2019 онд дахин хориглож байгаагаа зарлав. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар сар буюу COVID-19 цар тахлын эхэн үед тохиосон крипто зах зээлийн том уналтын ард Хятад улсыг байсан гэж шинжээчид таамагладаг. Тухайн үед крипто зах зээл улаанаараа эргэлдсэн нь Хятадын олборлогчид бүх криптогоо зарснаас үүдэлтэй гэж үздэг байна. Түүнчлэн, Хонконгийн засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлынхаа хүрээнд жижиглэнгээр криптовалютын арилжааг хориглохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байдаг. Энэ мэтээр олон удаа албан болон албан бус хоригийн мэдээллүүд цацагдаж криптовалютын зах зээлд сөргөөр нөлөөлж байв. Ялангуяа өнгөрсөн зургадугаар сард крипто олборлолтыг хориглосон шийдвэр гаргаснаар Хятадын олборлогчид олноороо өөр орныг зорьсоор байгаа юм. Үүнээс үзэхэд БНХАУ-ын зүгээс 11 удаа крипто зах зээл, биткойны эсрэг хориг тавьсан байна. Энэ нь санаатай үйлдэл ч байж болзошгүйг крипто шинжээчид жиргэсээр байна.

ХЯТАДЫН ХОРИГ АРИЛЖААЧДЫГ ЗОГСООЖ ДИЙЛСЭНГҮЙ

Хятадын крипто хөрөнгө оруулагчид сүүлийн хоригоос үүдэлтэй хямралыг үл харгалзан илүү их койн худалдаж авсаар байгаа. Тухайлбал, Хятадын хориг дотоодын хөрөнгө оруулагчдад тийм ч их нөлөөлсөнгүй. Дотоодын зарим хөрөнгө оруулагчдад дээрх шийдвэр нь крипто худалдан авах шинэ боломжийг бий болгосон гэж үзэж байгааг шинжээчид үзэж байгаа юм. Энэ талаар криптовалютын арилжааны фирм болох “Ballet Global Inc” компанийн гүйцэтгэх захирал Бобби Ли “Хоригийн дараах уналт нь олон хүний таамаглаж байсан шиг хүчтэй уналт байсангүй. Ёроолдоо орох үеэр нь нэлээд койн худалдаж авсан” гэжээ. Харин криптовалютын хөрөнгө оруулагч Стивен “Хятадын хориг нь бидний хувьд шинэ зүйл биш юм. Шинэ арилжаачдад энэ уналт хэцүү санагдаж магадгүй. Зарим нь бүх криптовалютаа зараад гарч магадгүй. Харин бид энэ уналтыг худалдан авах дохио гэж үзэж байна” гэсэн байна. Түүнчлэн Хятад улс хориг тавьсны дараа криптовалютуудын ханш унадаг ч эргээд ханш огцом өсдөг аж. Хамгийн сүүлд зарласан хоригийн дараа крипто зах зээл нийтдээ унасан боловч “Ethereum”-ийн үнэ эргэн сэргэж 3390 ам.доллар болж өсжээ. Үүнээс харахад, Хятадын хориг нь цаашид криптовалютын ханшид төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна.

COINTELEGRAPH: ӨСӨЛТИЙН САРД ТАВТАЙ МОРИЛ

“Cointelegraph”-ын алдарт шинжээч “Өсөлтийн сард тавтай морил” гэж жиргэж “Bitcoin”-ын ханш 49211 ам.долларт хүрч эргэн сэргэв. БНХАУ-ын Төвбанкнаас зарласан криптовалютыг хориглох тухай мэдээ цацагдсаны дараа криптовалютын зах зээл огцом унасан тул шинэхэн арилжаачид их хэмжээний “panic sell” хийсэн. Харин туршлагатай арилжаачид хоригоос үүдэлтэй уналтыг ашигласан бололтой. Энэ худалдан авалт нь крипто зах зээлийн сүүлийн уналтыг эргэн сэргээсэн гэсэн үг юм. Энэ талаар крипто шинжээч Ларк Дэвис “Саяхны завсар хөдөлгөөний үеэр туршлагатай арилжаачид их хэмжээний “Bitcoin” хуримтлуулж амжсан” гэжээ. Үүнээс харахад Хятадын хориг криптовалютын зах зээлийг огцом унагаж шинэхэн арилжаачдыг сандаргасан боловч нөгөө талд “халимнуудад” түрийвчээ зузаатгах боломжийг олгожээ. Мөн Хятад улс криптовалютыг хориглосон мэдээллээ зориуд цацаж ханшийг савлуулснаар өөрсдөө их хэмжээний крипто худалдаж авдаг байж болзошгүй гэсэн хардлага төрж байгааг шинжээчид хэлж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.228] 2021-10-10 09:06:58

Um

Зочин [192.82.75.51] 2021-10-07 15:33:19

Хятад өөрөөсөө бусад үндэстэнг устгах санаатай байгаа гэж бөөгийн онгод хэлж

Зочин [202.9.46.70] 2021-10-07 05:24:19

Энэ бол хавхан дээрх үнэгүй бяслаг гэсэн үг.

F [202.126.88.72] 2021-10-07 04:31:30

Ugasaa ene kriptovaliutiig horigloh ni zuv.er ni yamarch ajil hudulmur hiij baylag buteehgui olj baigaa mungu hexee ch une tsenetei baih bolomjgui.manaih ch gesen erthen horig tavih heregtei.demii iumand heden tugruguu aldaj zalitanguudiin hook bolohoos ni umnu horih heregtei.

н [202.9.46.246] 2021-10-07 03:28:08

наад цахим вуйвараа бөгсрүүгэээ чих хужааагииин зөввв лалруудааа

Зочин [202.9.46.70] 2021-10-07 03:22:05

Хятад улс том эдийн засагтай том худалдан авагч байсан ч дэлхийн улс орнууд хятадын хөрөнгө оруулалт хятадын зээлээс татгалзах хэрэгтэй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.