84 дүгээр сургуулийн урд талын, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж дууслаа

Aдмин / Нүүр

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 тоосгон гараашийг буулган, иргэдийн санал, хүсэлтийн дагуу тохижилтын ажлыг эхлүүлсэн. Тухайн газар нь сургуулийн бүсэд хамаардаг ч явган хүний зам байхгүйн улмаас зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байв. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус гараашнуудыг чөлөөлж, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Чөлөөлсөн газар иргэдээс санал авахад нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол байгуулахыг хүссэн бөгөөд тохижилтын ажлыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэв. Уг ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээг цаашид тухайн хороо болон “Шинэ зуун” СӨХ хариуцахаар болжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүрэг орон нутаг, нийслэл, УИХ-тайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж, цар тахлын хүнд үед дотоодын, тэр дундаа Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудаа дэмжин уг тохижилтын ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд манай дүүрэг 400 орчим гарааш, хашаа, хайсыг буулгаж, газар чөлөөлсөн бол ирэх жил энэ ажлаа эрчимжүүлж, 700 гаруй гарааш, хашаа, хайсыг буулгана. Иргэддээ зориулсан, нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам зэргийг шийднэ” хэмээв.

84 дүгээр сургуулийн урд талбайн тохижилтын ажлыг хийхэд ашигласан тоосго, гэрэл, мод зэрэг бүх материалыг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүд хийсэн юм. Ингэснээр 250-300 сая төгрөгөөр хийх ажлыг дүүрэг өөрсдөө бие даан, нэг дахин хямд буюу 120 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-10-13 04:10:05

самарын эхнэрийн үтрээ хэлбэртэй усан оргилуурыг буулгаж өгөөч. талбай дээрээс шууд явах боломжгүй тойрч явах юм

Зочин [203.217.139.240] 2021-10-13 08:50:04

хахаха, элэг хөшөөх нь, яасан эвгүй юм хараа энийг бичсэн хүн

nice [139.5.219.68] 2021-10-13 01:52:44

nice

Хот өөрийн газрыг сэргээн авчээ. [192.82.76.150] 2021-10-12 13:27:31

Одоо л энэ гудамж хотын нэг хэсэг шиг боллоо. Урьд нь бол гараажийн эх орон шиг нуль зэвэрч хүрэнтсэн хаалгууд болсон байсан. Гэрэлгүй, зассан замгүй, тохижилтгүй, зөвхөн машин гараажийн эзэд тэрүүгээр явдаг. Гэтэл одоо бол жинхэнэ хотын хэсэг болжээ. Баяр хүргэе!

Зочин [192.82.86.43] 2021-10-12 12:25:06

Гоё болсон байна

ЗӨВӨӨ ЗӨВ, БАЯРЛАЛАА [192.82.78.17] 2021-10-12 11:57:18

ОДОО ТӨМӨР ЗАМЫН ХАНБҮРГЭДЭЙ ДЭЛГҮҮРИЙН АРД ТАЛД БАЙРЛАХ СОТ3-4 БАЙРНЫ ХОЙД ТАЛААР БАЙГАА ТООСГОН ГАРАШУУДЫГ БУУЛГАЖ ЗОГСООЛ БОЛГОЖ ӨГӨӨЧ..... БАЙРНЫ ӨМНӨ ТАЛД ЗОГСООЛ БАЙРГҮЙ ТӨМӨР ХӨЛГҮҮД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР ГАРЧ ДЭНЖИИТЭЛ ЗОГСООД ХҮҮХЭД СУРГУУЛЬ ЯВАХ ЗАМГҮЙ БОЛГООД БАЙНА:

Зочин [202.21.107.118] 2021-10-12 11:53:15

яг урд нь байгаа карказыг буулгаж чадахгүй байна уу гараш яах вэ

Bi [66.181.180.45] 2021-10-12 10:31:43

Mashin zogsoh karma hiichihgyi dee


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.