Халтар сайдын харалган бодлого хятадын компанийг таргалуулж, монголын компанийг дампууруулах уу!

Aдмин / Хууль

Дарханы зам “зам” биш “там” болоод удсан. Замын ажлыг хариуцсан сайд нь Л.Халтар. Замын-Үүдэд ачаа саатсан, өргөн хэрэглээний үнийн өсөлтөд ард түмнийг сөхрүүлсэн хариуцсан нь эзэн нь бас л Л.Халтар. “С” зөвшөөрөлд холбогдох 12 тэрбумын авилга яригдаж байна хариуцсан сайд нь өнөөх Л.Халтар. Нүүрсний үнэ түүхэнд байхгүй өндөр байхад 100-хан машин хоногтоо гаргаж, эдийн засгаа дэмжиж чадаагүй! хариуцсан сайд нь дахиад л Л.Халтар. Зам тээврийн салбарын 10 гаруй хүн авилга хээл хахуулийн хэргээр төмөр торны цаана орлоо, энэ бас л Л.Халтарын үед болсон нь тохиол биш бодит байдал. Төмөр зам тойрсон авилга, хээл хахууль нэг вагон тавиулахад захиалгын “шагийн” үнэ 500 саяд хүрсэн их шунал. Түүхэнд байгаагаагүй энэ үнийн асуудалд Л.Халтар түүний эхнэр УБТЗ-д ажилладаг Ц.Ганзул, Халтартай хамтран “Монгол Чихэр” компанийг эзэмшдэг “И-Линк экспресс” тээвэр зуучийн компанийн захирал И.Шатархүү, түүний хүү Х.Нямдорж нарын оролцоо байж болзошгүй. Өмнө нь хэвийн явагдаж байсан вагон захиалга яагаад тэнгэрт хадсан үнэд хүрэв...Салбараас төрсөн сайд хэмээн сайрхдаг тэрээр салбарынхаа хаана хэрхэн мөнгө хийхийг ихэд сайн эзэмшсэн гэлтэй. Шагийн үнээр 500 саяар вагон тавиулдагийг захын компаниас асуухад хэлээд өгнө!!! Л.Халтарын эхнэр УБТЗ-д тээвэр зохион байгуулалтын албанд төлөвлөлтийн инженер хийдэг бол түүний хүү Х.Нямдорж тээвэр зуучийн компанитай. Энэ хамгийн том ашиг сонирхлын зөрчил биш гэж үү! Халтар сайд таны “халтар” бодлого монголд халтай гавьяа байгуулж, монголд халгаатай явсаар ирлээ.

Салбартаа ч биш монголд халгаатай Л.Халтарын зохион байгуулалтгүй бодлогын үр дүнд энэ жил монголоос 42 сая тонн нүүрс гаргах ёстой байсан ч чадаагүй. 42 сая тонноос дөнгөж 10 сая тонныг 500 ам доллараар зарахад 5 тэрбум ам.доллар Монгол Улс олох боломжтой байсан. Энэ бол 2021 оны бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний орлого. Гэтэл бид энэ боломжийг хаалгаа хааж суусаар, аманд орсон шар тосоо түлхээд хаячихлаа. Стратегийн асар чухал зам тээврийн салбарын сайд нь унхайгүй, дээрээ суудлаа олохгүй тул доороо гүйдлээ олохгүй байсаар нүүрсний үнэ дэлхийн түүхэнд байхгүй өндөр үнэд хүрсэн энэ цагт нүүрсээр баян манай улс түүхий эдээ алт болгож чадсангүй. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээ? Танай засгийн газар Та хүлээх үү, эсвэл хэл ам таталж дуусдаггүй, хэлсэндээ хүрч ажилладаггүй, ард түмнээс хасах оноо авдаг ч албан тушаалдаа шимэгч мэт шигдсэн Л.Халтар сайд чинь хүлээх үү. Засгийн газрын энэ байдал засагдахгүй бол залуургүй завь шиг урагшлахгүй, ухарсаар байх болно. Л.Оюун-Эрдэнэ сайд та залуу хүн эр зориг гаргаж баартай сайд нартайгаа хариуцлага тооцооч... УИХ-ын дарга асан М.Энхболдын улаан нүүр рүү хараад үгээ хэлж, “Шударга-5”-ын нэг гэж шунганиулж явсан эр зориг чинь хаачсан бэ, Халтарын өмнө өртэй юм уу, халаас түрийвч нэгтэй юм уу гэж хардахад хүргэнэ.

“Ковид-19” цар тахлын хүнд үед эдийн засгаа босгох алтан боломжийг харсаар суугаад алдаж байгаа Халтар бодлогыг халах цаг нэгэнт болжээ.

БАРИМТ 01: Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны тэмдэглэлээс: УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Энэ жилийн нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө тасалдаж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Өнөөдөр эдийн засаг маш хүнд байдалд орсон. Нүүрсний үнэ түүхэндээ байхгүй өндөр үнэд хүрээд байхад бид хоногт 100-хан машин гаргаж байна. Үүнийг хариуцах хүн алга. Бид нар нүүрсээ зарж чадахгүй байна. Хятадын талаас та нар ажлаа зохион байгуулж чадахгүй байна гэдгийг хэлсэн шүү дээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: “Нүүрс тээвэрлэлт бол хамгийн чухал. Харамсалтай нь бид үүнд хамгийн хойрго, идэвх санаачлагагүй, зохион байгуулалтгүй хандаж байна. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр тоо. Гэтэл Өмнөговийн хоёр боомтод өнөөдрийн байдлаар 8.2 сая тонн нүүрс гаргажээ. Нүүрс экспортын 90 хувийг гаргах хоёр боомт өнөөдөр ийм нүүр царайтай зохион байгуулалтгүй ажиллаж байна. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Замын-Үүдийн импортын ачаа эргэлтэд онцгой анхаарахгүй бол Монгол руу орж ирвэл импортын ачаа эргэлт тасрах нь ээ. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөдөр коксожсон нүүрс дэлхийн зах зээл дээр 3460 юань буюу 602 ам.долларын үнэд хүрлээ. Энэ түүхэн боломжийг ашиглаж чадахгүй байна. Бид 42 сая тонн нүүрс гаргах ёстой. Түүний дөнгөж 10 сая тонныг нь 500 ам.доллараар зарахад 5 тэрбум ам.доллар олох байсан. Энэ чинь 2021 оны бүтэн жилийн төсөв. Энэ боломжийг алдлаа. Хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн Л.Халтар сайдын хариуцсан салбарын асуудлыг хөнгөхөн хөндөхөд ийм байв.

Гэтэл Л.Халтар нь асуулт бүрт хариулт өгөхдөө, “Ковид-19” халдвараас боллоо, “Хятадын талаас боллоо, хятадын талын хүсэлт ийм байна” гэх үгийг олонтаа хэлсэн нь монгол төрийн сайдын амнаас гарамгүй үг. Ёстой л буруу буруу бусдын буруу, буруу буруу Ковидын буруу болж таарах нь. Мөн “Хятадын талаас ийм шаардлага тавьж байгаа тул бид ингэнэ, тэгэнэ” гэх утгыг Л.Халтар олонтаа илэрхийлсэн нь анхаарал татав. Энэ улс чинь хятад юм уу, энэ газар нутаг дээр хятадын бодлого ноёрхдог болсон юм уу Л.Халтараа??? Монголын газар нутаг дээр, монголын баялгийг хэрхэн хятадын хил хүргэх вэ гэдэг бодлогыг гаргахад хятадын оролцоо шаардлагагүй, монголчууд баялгаа тээвэрлээд зөөгөөд гаргачих чадвар бий гэдгийг хятад дүрмээр тоглож эхэлсэн Л.Халтарт сануулахад илүүдэхгүй биз. Халтарын “ халтар” бодлогууд зөвхөн баасан гарагийн чуулганд яригдсан гишүүдийн шүүмжээр дуусахгүй нь харамсалтай.

БАРИМТ 02: УБТЗ даргагүй жилийн нүүрийг үзэх гэж байна. Гэтэл УБТЗ-ын даргын асуудал Л.Халтар дээр очоод гацчихдаг хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичсэн. Даргагүй төмөр замын ачаа тээврийн маапааны тухай олон будлиантай утас хөвөрсөөр. Ил гарвал Л.Халтарын нэр дахин цэвэрлэгдэхгүй бохирдоно. УБТЗ энэ чигээрээ явбал үйл ажиллагаа нь доголдох хэмжээнд хүрнэ. Үүнийг оросын тал хэлсээр өдий хүрсэн, одоо бүр ч тодорхой илэрхийлж байгаа аж. Л.Халтар сайд, УБТЗ-ын шинэ даргад зүтгүүлсэн гурван хүнийхээ нэрийг ээлжлэн илгээж, Оросуудын дургүйг илтэд хүргээд байгаа. Эцэст нь аргаа барсан тэрээр нэг нэгээр нь нэрсийг санал болгоод бүтэхгүй болохоор нь нэг цаасан дээр гурвууланг бичээд дахиад оросын талдаа илгээсэн байх юм. Хоёр орны дипломат харилцаа, хоёр талын бодлого шийдвэрээ зөрчөөд байхаар аргаа барсан Оросын төмөр зам РЖД-ын ТУЗ-ийн дарга Олег Белозеровоос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал ирүүлсэн байдаг. Уг захидалд “Бид энэ удаад паретит менежментийн зарчмаар УБТЗ ХНН-ийн даргыг Орос талаас томилох ээлжтэй. Ажлаа явуулмаар байна хэмээн ажлаа мэддэг, ажлаа хийдэг даргатай болмоор байгаагаа шуудхан илэрхийлжээ. Ийм завхрал зам тээврийн салбар тэр дундаа төмөр замд хэвийн үзэгдэл болсонд Орос ах нарын дургүй хүрч, эгдүүцэл төрөх нь аргагүй.

БАРИМТ 3: Цогтцэций-Чойрын чиглэлийн улсын чанартай автозамаар тээвэрлэлт хийх асуудал монгол тээвэрчдээ, монгол компаниудаа бүсийг нь чангалсаар өдий хүрсэн. Одоо энэ чиглэлд хязгаарлалт тогтоох нууц ажлаа ил болгон гардан гүйцэтгэхээр Л.Халтар сайд улайрч эхэлжээ. “Баянзам тээвэрчдийн холбоо” хэмээх ТББ дотоодын тээврийн 159 компанийг нэгтгэн “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЗТХЯ-тай байгуулсан аж. Монгол компаниуд нэг хэсэгтээ амар жимэр тээврээ хийж, гэрээнд заасны дагуу Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар эмх цэгцтэй тээвэрлэлт хийхийн тулд 159 тээврийн компани дундаасаа 4 тэрбум төгрөг босгон, замаа хүртэл засаад амжжээ. Улсаас нэг ч копек гаргуулалгүй монгол компаниуд хамтдаа нэг зохион байгуулалтад орж, төрийн хийж чадаагүй ажлуудыг эхлүүлсний зэрэгцээ эко жишиг тээвэр төсөл хэрэгжсэнээр 450 мянган тонн нүүрсийг Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай замаар тээвэрлэн Замын-Үүд-Эрээн боомтоор экспортод гаргаж улсад 256 тэрбум төгрөг орох боломжийг шууд бүрдүүлсэн байна. Энэ замыг дагасан 159 компанийн 1500 орчим ажилтан, тээвэрлэлтийн 2000 гаруй жолооч, нөлөөллийн бүсийн 96 малчин, гэрээт харуул хамгаалалт, зам засварын компанийн ажилтнууд, хүнс сэлбэг худалдаа гээд энэ тээврийн замтай холбоотой 3900 орчим монгол иргэний амьдрал энэ чиглэлийн тээвэртэй шууд холбоотой. Гэтэл Чойрын тээврийн замын асуудал яагаад дахин сөхөгдөх болов? Говийн бүс төвийн бүсийг холбосон Чойрын маршрутаар урд хожид ачаа тээвэр асуудалгүй л явдаг байсан. Эндээс аж төрдөг 3900 гаруй иргэний тавагтай хоол руу өнгийх шаардлага юу байв. Л.Халтар сайдад үндэсний компаниудын эв нэгдэл, зохион байгуулалттай үйл ажиллагаа таалагдаагүй юу, ямартаа ч дотоодын 159 тээврийн компанитай байгуулсан гэрээрээ үл огоорон нэг ч удаа гэрээгээ дүгнээгүй төдийгүй монгол тээвэрчдийн сар бүр өгсөн гэрээний тайланг уншсан эсэх нь эргэлзээтэй. Ингээд монгол компаниуддаа 3-4 сар нар харуулсан нэр зүүгээд одоо гэрээгээ цуцлах санаархал тээж, цаад углуургаараа хятад эзэдтэй нэг компанид монополь эрх олгохоор уйларч эхэлсэн утасны үзүүр ар араасаа хөвөрч эхэллээ. Монголын тээврийн компаниудын тээвэрлэлт жигдэрч, зам засагдаж, ажил нь жигдэрмэгч хаах шийдвэр гаргах нууц санаа агуулсан нь байж боломгүй үзэгдэл. Экспортыг дэмжих бодлогоор бол нэг ч тээвэрлэгчид шахалт үзүүлж, тээвэрлэлтийг зогсоох үндэслэлгүй. Л.Халтар сайдын дээрх шийдвэр баталгаажвал, тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан шинжлэх ухаанчаар хандсан “Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хууль”-ийн төслийн эсрэг бодлого байх болно. Эдийн засгийг сэргээх хуулийн төслөөр экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгасан бөгөөд экспортыг хязгаарласан аливаа үйл ажиллагааг хуулиар хориглож, бусад хуулийн баррерийг багасгах зорилготой нь сайшаалтай. Гэтэл Л.Халтар экспортын тээвэрлэлтийг гацааж хязгаарлалт тогтоовол танхимынхаа эсрэг гаргасан шийдвэр болоод зогсохгүй, хоёрдугаарт энэ чиглэлд хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэрлэлтийг зогсоосугай гэвэл Л.Халтар та Хангийн чиглэлийн хятадын компанид концессоор 2019 онд өгөөд 2021 онд баригдах дуусцан байх ёстой ч өнөөдрийг хүртэл баригдаагүй гэрээний зөрчлийг яах вэ. Цагаан хад-Гашуунсухайт хүртэл шороогоор хийдэг тээвэрлэлтийг бас зогсоож эдийн засгаа бас хорлох уу? Аргаа барсан жолоочид үнэхээр хатуу хучилттай замаар тээвэр хийх болбол Төв аймаг, Улаанбаатарын замаар тээвэрлэлт хийх гарц үлдэнэ. Гарах үр дагавар зам засварыг Л.Халтар та хариуцах уу? Өнөөдрийг хүртэл Чойрын чиглэлийн зам засварт 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 159 үндэсний компанийн бодит хөрөнгө оруулалт үнс болж хувирах уу. Монгол компаниудын бэлдсэн зам дээр, тэдний босгосон хүч хөдөлмөр, урсгасан хөлсөн дээр хэнийг оруулах вэ гэдэг Халтарын “халтар” бодлого хэрэгжих үү. Өнөөдрийн нөхцөл байдал, цаг үед хэзээ ч зогсож болохгүй төсөл бол үндэсний 159 компанийн “Эко жишиг тээвэр төсөл”. Нэг ч тээвэрлэгчийг, нэг ч тээвэрчний амьдралд хязгаарлалт хийж болохгүй Л.Халтар сайдаа. Эдийн засаг хямарсан үед экспортын тээвэрлэлтийг хумих эрх танд байтугай Засгийн газарт ч байхгүй. Харин ч тэднийг дэмжих учиртайсан.

БАРИМТ 04: Хангийн чиглэлийн тээврийн замаар Монгол тээврийн жолоочид тээвэр хийх бол хятадын компаниас зөвшөөрөл авдаг. Баримтаар нотолбол, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний хөгжлийн газар, ЗТХЯ хамтран “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх /DBOT/ концессын гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээг нэг талаас Хятадын төрийн өмчит зэвсгийн компани болох “Норинко интернейшнль” компанийн охин компани болох “Тахилт хайрхан транс” ХХК-г төлөөлөн гэрээнд БНХАУ-ын иргэн, концесс эзэмшигч захирал Жи Лингшинг гарын үсэг зурсан байна. Концессын гэрээний дагуу бол тус хятадын компани “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто, түүний дагалдах байгууламжийг барьж байгуулах, тус чиглэлийн авто замыг ашиглаж, арчлах, тус замаар тээврийн хэрэгслийг гэрээний дагуу саадгүй зорчих боломжоор хангах, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2,5 жилийн дотор замыг барьж дуусган ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдөр тус зам ашиглалтад ороогүй байгааг Л.Халтар та яагаад шалгахгүй, харсан ч хараагүй мэт тойроод өнгөрөөд байна вэ. Хятадын компанитай байгуулсан Концессын гэрээний хэрэгжих хугацаа 30 жилийн хугацаатай бөгөөд Хангийн чиглэлийн замаар тээвэр хийх монгол жолоочид хятадын “Норинко интернейшнль” компанийн монгол дахь асуудлыг хариуцсан “ТТCT” компаниас зөвшөөрөл авах ёстой. Энэ бодлогыг хэрэгжүүлсэн хариуцагч нь бас л Л.Халтар сайд. Гэтэл Ханги хилийн боомт нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хоёр дахь том түшиц боомт бөгөөд нүүрс тээврийн авто машинууд зөвхөн хятад компанийн зөвшөөрлөөр явдаг болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа нь өрөвдөлтэй. Энэ боомт, энэ зам монголынх уу хятадынх уу гэж тээврийн жолоочид өөрөө өөрсдөөсөө эргэлзэн асуудаг нь нууц биш. Гэтэл одоо Чойрын тээврийн замыг Хятадын “Winsway” хэмээх компанийн охин компани болох, Монголын нэр дээр бүртгэлтэй боловч чингэлэг тээврээ хятадын хөрөнгө оруулалтаар бий болгосон “И-Коммодитс Монголиа Интеллижент ложистик” компанид Л.Халтар сайд өгөх юм бол Монголчууд бид нүүрс тээврийн хоёр гол түшиц замаа хоёуланг нь хятадын хоёр монополь компанид алдаж, монгол тээвэрчин, монгол хүн газар нутаг дээрээ нохойноос дор үнэлэгдэх өдөр ойрхон ирнэ. “Өрөндөө баригдаад, өтөндөө идэгдэж зүгээр л сууж бай, хятадын компаниуд Ханги болон Чойрын чиглэлээр нүүрсээ өөрсдийнхөө дүрмээр тээвэрлэхэд бүү садаа бол монголчуудаа гэдэг бодлого” Л.Халтар сайдаас нэвт ханхалж байна. Яахаараа монгол компаниуд нэг цэгээс нөгөө цэгт ачаа тээвэрлэхдээ гадаад улсын компаниас зөвшөөрөл авах ёстой гэж. Яахаараа монгол хүн эх нутагтаа хөдөлмөр эрхлэж, үр хүүхдээ тэжээж, амьдралаа тэтгэж болохгүй вэ Л.Халтараа!!! Ийм төрийн бодлого, ийм төрийн сайд хаана ч биш зөвхөн монголд л байна. Эгдүүцэл төрөх бус энэ хүнийг эх орноосоо хөөж гаргасан ч багадхаар санагдана. Сайдын зөөлөн суудал дээр ганцхан минутад зурсан гарын үсэг тань, монголд халтай бодлогын золиос нь энгийн ядарсан монгол тээвэрчид болж байгааг харах ухаан танд байна уу.

Л.Халтар та монголчуудаа хорлосон, тээвэрчдээ хорлосон, төрийн өмчийн уурхайг, улсынхаа эдийн засгийг хорлосон, ажлын байрыг устгасан, олон хөрөнгө оруулагчийн төслийг үнэ цэнгүй болгосон шийдвэр гаргавал таныг Засгийн газрын кабинетаас зайлуулах биш дэлхийгээс зайлах хэмжээнд хүрэх биз. Учир нь хамаг хөрөнгөө Чойрын зам руу оруулсан өртэй зээлтэй, монгол тээвэрчид, үндэсний компаниуд гар хумхиж суугаад эд хөрөнгө амьдралаараа монгол төрийн сайдаар тоглуулахгүй нь мэдээж.

Монгол хүн монгол газар шороон дээрээ эзэн сууж, хятадын хил хүртэл монгол жолооч тээвэрлэлт хийж, монгол компанид орлого нь үлдэх ёстой. Тэр тусмаа өр зээлээр машинаа авсан мянга мянган тээвэрчид, ар гэрт нь аав ээжийгээ хүлээн суугаа балчир нялх хүүхдүүдийн хувь заяаг төрийн сайд тоглож, хорлож үл болно. Стратегийн салбарыг удирдаж чадахгүй Л.Халтарт монголчууд нээрээ л олон удаа баяртай гэж хэлсэн, гэтэл тэр шимэгч шиг улам шигдэн суусаар. Албан тушаал зуурдынх, ашиг хонжоо бүр ч зуурдынх, ард түмэн илүү хүчтэй, амьдралаараа тоглуулсан ард түмэн бүр ч ууртай! Чойрын замыг хангийн тээврийн замын араас хятадуудад бэлэглэхээр зэхэж суугаа Л.Халтарын бодлогыг зөвхөн тээвэрчид бус монголын төлөө сэтгэлтэй эх оронч хүн бүр эсэргүүцнэ бас тэмцэнэ!

О.Болор “Өдрийн сонин” 2021.10.11


Сэтгэгдэл

Иргэн [64.119.26.140] 2021-10-15 09:08:59

УБТЗ д 1 цуваа буюу 50 вагон нүүрс ачихаар тавиулахад 250 сая төгрөг болсон. Энэ бүх будилианы эзэн нь НЗД Ганболд, аудитын албаны орлогч дарга Пунцагын нөлөө их бий. Энэ хүмүүс Чойр, 25 буюу Олон овоо, Айраг дээр вагон тавих, нүүрс ачуулах талын буюу УБТЗ ын бүх нүүрсний сүлжээг атгасан Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн эзэд. Халтарыг биш эхний ээлжинд УБТЗ аас Ганболд, Пунцаг, Нямсүрэн эд нарыг шалгах хэрэгтэй. Эдний хуруу хумс нь АТГ, НПГ зэрэгт байж, тэдний нөмөр нөөлөг нь доор үйл ажиллагаагаа явуулж бна

Зочин [202.179.26.220] 2021-10-14 17:07:44

AJLIIN GARAAGAA ZASVARCHNAAS EHELSEN. SHAT DARAALAN MERIT ZARCHMAAR AJLAA HIIJ BAIGAA. BUSDINN NULUUND AVTTDAGGUI. UUGEEREE HEN NEGNII DURGUIG HURGEED BAINA UUDAA

jsdlkjsdlf [203.23.199.89] 2021-10-14 18:22:36

Өмөөрч байгаа царай нь энэ үү? 200-хан км Дарханы замыг тавьж чаддаггүй. зайл зайл

Зочин [192.82.64.87] 2021-10-14 16:08:18

Халтар нэрэндээ таарсан асар их муу санаатай, маш их шуналтай, эхнэр нь вагон зохицуулж мөнгө саадаг, хүүхэд нь хясан боогдуулах замаар мөнгө угаадаг гэр бүл. Муу санаанаасаа болоод ажил нь урагшлахгүй байгаа юм.

Зочин [103.26.194.159] 2021-10-14 13:00:30

ХАЛТУУР сайд

Зочин [202.126.90.114] 2021-10-14 12:12:50

МОНГОЛ ИРГЭНШИЛТЭЙ ХУЖАА НАР, ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУДИЙН ДАВРАЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ.. ТӨР ЗАСАГ МИНЬ ТӨМӨР НУДАРГАА ХАРУУЛЖ НАМ ДАРААЧ!!!

Зочин [202.126.90.114] 2021-10-14 12:10:13

ХАРИН Ч ЭСЭРГЭЭРЭЭ СТРАТО ГЭХ ХУЖАА КОМПАНИЙ ТАРГАЛАЛТЫГ ЗОГСООЖ БАЙНА. ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА!!!

Зочин [103.26.194.224] 2021-10-14 10:58:47

Шоронд суух хүмүүс УИХ, ЗГ рт ажилладаг нь монголын эмгэнэл.

bold [64.119.23.230] 2021-10-14 09:52:45

HALTAR ZAILAA

а [202.9.46.51] 2021-10-14 08:52:42

Бөөн коммунистууд бүткүэ. Үхээчээ үхэж далд ороочээ, та нарын мэргэн удирдлагаар өчнөөн л явлааа

Зочин [122.201.24.222] 2021-10-13 22:38:46

ТЭЭВЭРЧДИЙН ЖАГСААЛЫГ З.ЭНХБОЛД БОЛОН ТҮҮНИЙ ХЯТАД ТҮНШҮҮД ЗОХИОН БАЙГУУЛСАН!! З.ЭНХБОЛД БОЛОН СТРАТОГИЙН ХЯТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТАВАН ТОЛГОЙГООС САРД 50 МЯНГАН ТОНН НҮҮРС АВДАГ. НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 72 ДОЛЛАРААР АВЧ УГААГААД ЦААШ НЬ 140 ДОЛЛАРААР ЗАРДАГ УЧРААС АСАР ИХ ОРЛОГОО АЛДАХААС АЙЖ ТЭЭВЭРЛЭГЧДИЙГ АШИГЛАН ЖАГСААЛ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ‼️‼️

Зочин [64.119.16.170] 2021-10-13 21:57:06

Darhanii zamiig samarsan jinhene ezen ni ene pizduuu shd ee. Odoo mongoliin zam teevriig samarch bna daa. yu ch heleh ve dee

Зочин [202.126.90.90] 2021-10-13 19:51:07

ХАРИН Ч ХАЛТАР САЙД ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ АВСАН. ЭС БӨГӨӨС БАЙГАЛЬ НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ЗАМД СҮЙДЭЖ БАЙНА‼️ ЭНЭ ЗАМААР МОНГОЛЫН ТӨЛӨӨ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ БИШ ХЯТАД КОМПАНИ ЭҮЭМШИЛТТЭЙ З.ЭНХБОЛДЫН НӨЛӨӨТЭЙ ХЯТАД НҮҮРС ЗӨӨГДӨЖ БАЙНА‼️ ХЯТАД КОМПАНИ САНХҮҮЖҮҮЛЖ ЖОЛООЧ НАРЫГ ТАЛБАЙ ДЭЭР ТУРХИРУУЛЖ ЦААШЛААД ЗАСАГ ОГЦОРУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА ЮМ‼️‼️

Зочин [64.119.20.134] 2021-10-13 18:41:55

Халтар сайд шудрага хүн юм бишүү

Зочин [64.119.21.146] 2021-10-13 18:07:09

Халтар сайд бугшиж байсан булхайг гаргаад ирэхээр үхтлээ айж зайлуулхыг хүсьч байна даа.Шударга үнэнийг шууд хэлдэг хүн шүү.их зарчимч хүндээ.өө хайгаад л хөлсний бичээч нараа одоо наадах чинь явцгүй болсоншдээ.

Зочин [122.201.24.222] 2021-10-13 22:31:22

Яг үнэн

Зочин [202.126.89.59] 2021-10-13 17:42:08

Урьд өмнөх хамаг бүтэхгүй болгоныг хамж наагаад яаж байгаа юм бол? Авто тээврийн газрын авилгад идэгдсэн нөхдүүдийг цэгцлэж байгаа нь эдгээр нөхдийн дургүйг их хүргэж дээ! Ажил хэрэгч, шудрага сайн дарга, сайн сайд гарч ирэхээр авилгачин дарга нар араас нь жадалж байгаа юм бна!

Зочин [122.201.24.222] 2021-10-13 22:32:24

ЯГ ҮНЭНГ ХЭЛЛЭЭ,

Зочин [64.119.16.170] 2021-10-13 21:57:20

shaagaach chi

Зочин [192.82.85.96] 2021-10-13 16:37:36

ogtsruul.erguulj tat

Зочин [202.179.26.59] 2021-10-13 15:47:48

hamgiin ih bayjij baigaa said


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.