МҮБХ-ноос допингийн шинжилгээний хариу бүгд ирэхээр олон нийтэд мэдээллэнэ гэв

Aдмин / Хууль

Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага авч наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан билээ.

Эхний шинжилгээний буюу 17 бөхийн хариу МДЭҮБ-д өнгөрсөн есдүгээр сарын 16-нд ирсэн бөгөөд үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу энэ сарын 11 болон 13-нд илгээжээ.

Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлэх аж.

Иймд бүгд ирсэн даруйд МҮБХ-ноос олон нийтэд нээлттэй хүргэх юм байна.


Сэтгэгдэл

а.баяраа [77.111.246.40] 2021-10-14 04:07:32

ирээгүй хүний нэрийг ч,илэрсэн хүний нэрийг ч нуугаад байхгүй нэрлэх л хэрэгтэй. удахаараа л но ордог доо

НЯМ НАРАН [202.179.21.201] 2021-10-13 08:20:22

ирээгүй нэг нь хэнийх вэ Энэ бас л нууц уу Эрх бүхий хүмүүс харлуулах ажиллагаагаа хийх, нэрээ цэвэрлэх, хариу авах зорилгоор нэгийг " сугалж " ажлаа амжуулж байна уу Яагаад ганцаараа үлдэж МДЭҮБ - ыг " түргэн " авхуулав


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.