Н.Ялагдашгүй: Нүүрс тээвэр зогссоноор 159 компани сул зогсож, 4000 орчим тээвэрчид ажилгүй болно. Улсын төсөвт ч асар хор хохиролтой

Aдмин / Хууль

Цогтцэций-Чойрын чиглэлээр нүүрс тээврийг явуулахгүй гэх шийдвэрийг Зам тээвэр хөгжлийн яамны сайд Л.Халтар гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцэж нүүрс тээврийн жолооч нар төв талбайд жагсаал хийлээ. Энэ үеэр тээвэрчид Сүхбаатарын талбайд шалаанз машин оруулж ирэхэд цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлж тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүйг баривчилж, машиныг нь талбайгаас ачиж гаргасан юм. Жагсаалын үеэр тээвэрчид Цогтцэций-Чойрын чиглэлд нүүрс тээврийг хязгаарласнаар 4000 орчим жолооч ажилгүй болж, 159 компани сул зогсож, улсын эдийн засагт том хүндрэл гарахыг тээвэрчид онцолж байлаа.

Тээвэрчдийн зүгээс боомт дээр болж байгаа нөхцөл байдалд яаралтай дүгнэлт гаргах, Л.Халтар сайдын Чойр чиглэлийн тээврийг хаах тухай тушаалыг цуцлах, Засгийн газраас яаралтай ээлжит бус хурлаа зарлаж, шийдвэр гаргах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм. Бид Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүйгээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

-Нүүрс тээвэрчдийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?

-Бид Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал, Тавантолгой, Чойрын чиглэлд үүсээд байгаа асуудлын талаар тээвэрчдийн шаардлага олон сарын турш удаа дараа Засгийн газарт өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгсөнгүй. Тиймээс бид аргагүйн эрхэнд Сүхбаатарын талбайд машинтайгаа ирж, үзэл бодлоо илэрхийллээ. Одоо Цагаан хаданд ч мөн тээвэрчдийн суулт үргэлжилж байна. Тээвэрчдийн тэвчээр тасрахад ойрхон байна. Тэнд хоёр сарын турш тусгаарлагдсан бөмбөлгөөсөө гарч чадахгүй хоригдсон олон мянган тээвэрчин залуус бий. Гашуунсухайт боомтод нийт 14890 тээвэрчид ажил, орлогогүй амьдралгүй болсон байна.

Тээвэрлэлт хийхээр ковидын шинжилгээ өгөхөд эерэг гарч боомтоос хөөж явуулдаг. Гэтэл хотод ирээд шинжилгээ өгөхөөр сөрөг гарч байна. Тэнд дарга нар хүссэн тээвэрчнээ хасч, эсвэл явуулж байна. Зарим тээвэрчин арав хоногт 2-3 тээвэр хийж байна. Гэтэл зарим нь гурван сарын турш нэг ч тээвэрлэлт хийсэнгүй. Бид ажилгүй болж, машины өр, зээл амьдрал ахуй бүгдийг дээрэмдүүллээ. Тэнд 2-3 сарын турш машин дотроосоо ч гарч чадахгүй тэндээ амьдарч байна

-Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс Цогтцэций Чойрын чиглэлд нүүрс тээврийг хориглох шийдвэр гаргажээ. Тээвэрчид үүнийг хэрхэн харж байна вэ?

-Аравдугаар сарын 20-н өдрөөс эхэлж хатуу хучилттай авто зам ашиглалтад орох хүртэл Эрдэнэс таван толгой Чойрын чиглэлийн тээврийг зогсоох Зам тээврийн яамны сайдын тушаал гарсан. Чойрын тээвэр Монгол Улсад өдөрт л хоёр сая ам доллар оруулж ирдэг. Улсын эдийн засгийг авч яваа цөөхөн экспортын нэг нь энэ. Энэ зогссоноор улсын эдийн засаг, үүнийг дагасан сум орон нутгийн хөгжил буурна. Энэ чиглэлд 500 орчим иргэн тээвэр хийж амьжиргаагаа залгуулдаг. Нүдээ олоогүй сайдын шийдвэрийг тээвэрчид эрс эсэргүүцэж байна.

-Эдийн засагт асар хор хохиролтой юм байна даа.

-Нүүрс тээвэрлэлт зогссоноор дотоодын тээврийн 159 компани сул зогсож, 3934 тээвэрчид ажилгүй болно. Иргэн бүрт хувьцаа өгч байгаа Эрдэнэс таван толгой 0 зогсолт хийнэ. Үүнээс гадна Орон нутгийн Таван толгой 0 зогсолт хийхээр болж байна. Дээрээс нь тээврийн хэрэгслийн эзэмшигч компаниуд орлогогүй болно. Тээвэрчдийг дагасан хоол хүнсний үйлдвэл, хувцас угаалга гээд газрууд хаалгаа барина. Үүнийг дагасан энэ мэт олон асуудал бий.

-Энэ шийдвэрийн ард ямар ашиг сонирхол байна вэ?

-Ямар ашиг сонирхол байгаа эсэхийг би мэдэхгүй юм. Энэ шийдвэрийг үнэхээр ойлгохгүй байна.

-Таныг өглөө цагдаа нар баривчилж авч явсан.

-Үзэл илэрхийлээд таван үг хэлэхэд хэцүү цаг үе ирсэн байна. Юм л болбол цагдаа нараар түрүү барьж дарангуйллын тогтолцоо бий болж. Дуугай л суулгаж байх бодолтой. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа улс биз дээ. Намайг баривчилж яваад том техникийг ямар зорилгоор төв талбайруу оруулсан талаар тайлбар мэдүүлэг авч байна лээ. Өнөөдөр намайг баривчилж байна. Маргааш таныг үг хэлж үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчлахад бэлэн байгаа юм байна.

-Та Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Л.Халтар сайдтай уулзсан. Ямар байр суурь илэрхийлж байна вэ. Зөвшилцөлд хүрэв үү?

-Гашуун сухайтын боомт дээр байгаа жолооч нарын нөхцөл байдлыг Эрүүл мэндийн сайд руу чихэж байна. “Эрүүл мэндийн сайдад уламжилъя” гэх тайлбарыг Зам тээврийн сайд хэлж байгаа нь эмгэнэлтэй санагдаж байлаа.

-Тээвэрчдийн зүгээс яг ямар шаардлага тавьж байна вэ?

-Богинын тээвэрчид бүх мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй, ил тод болгохыг шаардаж байна. Өнөөдөр хэддүгээр бөмбөлөг орох, маргааш хэддүгээр бөмбөлөг орохыг ил тод нээлттэй байлгах хэрэгтэй. Даргын машин оочер дайрдаг явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт авлигал нэхдэг ажлын байрны дарамтыг эрс эсэргүүцэж байна. Үндсэн хуульд хүн ажил мэргэжлээ сонгох эрхтэй талаар тусгасан байдаг. Бидэнд тийм эрх алга. Жишээ татаад яръя л даа. Би “Цэ Цэ” гэх бүртгэлтэй компанид тээвэр хийдэг. Өөр компани надад илүү боломж санал болгоход ажлаа солих боломжгүй. Авто тээврийн үндэсний төв дээр шилжилт хөдөлгөөнийг нь түгжчихсэн байдаг. Тээврийн компанийн удирдлагууд “Чи манайд л ажиллавал ажилла. Үгүй бол хаана ч ажиллуулахгүй” гэх дарамтыг тээвэрчдэд үзүүлдэг” гэсэн юм. Нүүрс тээврийг зогсоосноор 4000 гаруй тээвэрчид ажилгүй болж, амьжиргаагаа залгуулах боломжгүй болно гэдгийг жагсаалд оролцогчид онцолж байлаа. Тээвэрчдийн олонх нь зээлтэй, орон байраа ч хураалгах аюул тулж ирээд байгаа талаар хэлсэн юм. Мөн нүүрс тээвэрлэхэд дарга нарын машин урдуур дайрдаг, авлигалын сүлжээ бий болсныг онцлов.


Сэтгэгдэл

zochin [139.5.218.130] 2021-10-16 00:15:06

ed nar chini hujaagin daalgawraar ajildag ym ba lee ene hujaa nar odoo bur heterlee shuu

Зочин [64.119.29.217] 2021-10-15 01:50:58

zov demjij bna mundag Zaluu bna

Зочин [202.179.27.206] 2021-10-15 00:44:29

Ялагдашгүй гэх энэ хятад монгол нь мэдэгдэхгүй гадаадын кинон дээр гардаг алуурчины дүртэй нүдэнд хүйтэн нөхөрийг захиалж жагсаал хийлгэж байгаа улс төрч янзын сонгосон байна шүү

Ялагдашгүй [139.5.217.47] 2021-10-14 23:24:30

Зивүүн нэртэй нөхөр байна.Тэмцэл Хөгжилт Давшилт. Урангуа. Бадрангуй нар ирсэн үү

Зочин [202.126.90.16] 2021-10-15 00:45:21

Энэ залууг хужаа гэж хардаж байна уу?.Аав нь,өвөө нь хөдөлмөрийн баатар,өөрөө ч жинхэнэ эр хүн гэж жолооч нар хүндэлдэг л юм билээ

Зочин [66.181.180.91] 2021-10-14 17:48:10

Таван толгой мөнгийг авчихаад нүүрсээ цагаан хад дээрээс цааш нь өгөхгүй бгаа . .бас л нэг луйвар .хятадууд машинаа оруулж өөрсдөө зөөх ёстой ..халдвар зөөхгүй ..өвчинөө хил гаргаж тараавал ионгол л хохирно

Зочин [66.181.180.91] 2021-10-14 17:43:26

Тэгэж бвал журамаа дага . .Хятад руу вирус бүү тээ ..эрээнд нүүрс буулгадаг газраас өвчин гарсан хилээ хаагаад бна. Эрээн хөл хориод бүх хүнээ сорилд хамаруулж бна .гадаад оронд гай бүү бол .дагаад бид хохирно ..

Зочин [64.119.21.146] 2021-10-14 13:38:48

2022 онд төмөр зам ашиглалтанд орно.энэ насны ажил биш эртхэн өөр ажлаа бодоцгоо жолооч нараа.Ялагдашгүй энэ хүн урд зүгийн хүн юмуудаа нэрнээс нь харахад.

Зочин [113.111.38.190] 2021-10-14 11:16:14

nuursgui bolsonii daraa yugaa tuleh yum bol doo.

ZOCHIN [64.119.27.100] 2021-10-14 11:05:19

ENE JOLOOCH BOL BUUR DAAM GARSAN NOVSH BN. UURSDUU TEND EZEN N UM SHIG AASHILDAG UUR HUMUUS NUURSEND YVHAAR OCHIHOOR BULGELJ DEERELHDEG MUUHAI UMNUUDIIN 1 L BN.IH UNTEI MASHIN BN.MASHIN N

ard [202.9.46.0] 2021-10-14 05:11:00

энэ хужаагиин шээснүүдиин царайтай хужаасанаатай лалруудыг хөөөж гаргаачэээ тэр хужаарууун короногииин хамт өгөөд явууул лл

Зочин [112.72.9.122] 2021-10-14 04:43:16

энэ нүүрс ингэж хэдий болтол зөөх юм бэ нүүрсээ зараад өөдөлсөн юм алга хэдэн хужаа тэрний гар хөл болсон тээврийн жолооч нар баяжсан байх 12 жил нүүрсээ зөөлөө ш дээ одоо боль

tomor zam [202.70.44.116] 2021-10-14 04:21:23

TOmor zam hurdan ashiglaltand orsnoor ta nariin ajliin nohtsol saijirch zamiin ayulgui baidal ch saijrana ta muu novshnuud zam tavij ogdoggui untaj zuirmeglel zgr yavaa negend gai boldog !!! bas zam mash ih evdeldeg tegcheed ulsad tatvar toldoggui ymr ch haritsaanii soyol bhgui bolovsrol bhgui olson hedee ger bildee geheesee iluu hujaa huuhnuud arhi darsand hamag aa zardag baij duugai zailtsgaa lalaruudaa

Зочин [202.126.90.114] 2021-10-14 04:20:01

ЯЛАГДАШГҮЙ гэгч ӨВӨРМОНГОЛ нэртэй ХУЖАА хулгайч үхэр монголчуудыг хоорондон тэмцэлдүүлэх гэж нүүрсний хятад компаний хөлсөөр жагсаал хийж байна шүү дээ!!!!!

Зочин [202.126.90.114] 2021-10-14 04:15:00

МОНГОЛ ИРГЭНШИЛ АВСАН ХЯТАДУУД, ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУДИЙН ДАВРАЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ!!! МОНГОЛ ТӨР МИНЬ ТӨМӨР НУДАРГАА ХАРУУЛААЧ!!

Зочин [202.126.90.114] 2021-10-14 04:08:15

ХУЖАА ЦАРАЙТАЙ ЧИ ХЭНИЙ НҮҮРСИЙГ УРАГШ НЬ ЗӨӨЖ МОНГОЛЫН БАЙГАЛЬ НУТГИЙГ ТАМ БОЛГОЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА УУ?!! СТРАТО ГЭХ ХУЖАА КОМПАНИЙ ХӨЛСӨӨР ЖАГСАХГҮЙ ШҮҮ!!!


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.