Ч.Галсан: Одоо 2 сая дахь модоо тарьж эхэлнэ

Aдмин / Технологи

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт сая дахь мод тарилаа. Түүний аялал жуулчлал оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнд Аялал жуулчлалын холбооноос шагнал гардууллаа.

Энэ үеэр зохиолч Ч.Галсан "Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина. Урт наслая, анууханаараа удаан байя, нэрд гаръя, шагнал авъя гэвэл мод тарих хэрэгтэй юм байна. Би мод тарих хүсэлтэй бүх хүнтэй хамтран ажиллах болно. Мод тарина гэдэг асар их хөдөлмөр, хөрөнгө хүч шаардсан ажил. Би нэг сая мод тариад ингээд зогсохгүй. Одоо хоёр сая дахь модоо тарьж эхэлнэ" гэв.

Ташрдам өгүүлэхэд, Ч.Галсан нь 2009 онд өөрийн бичсэн номоо худалдаж, үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна хэмээснээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд тусалж дэмжсээр нэг сая дахь модоо тарьж ургуулсан нэгэн юм.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.101] 2021-10-16 08:51:58

Нэг айл 1 сая мод тарьчихаж байгаа юм чинь, 1 тэрбум мод уул нь боломжийн л юм байна даа

Зочин [192.82.83.4] 2021-10-15 06:42:56

zuslangiinhaa uulnuudad mod tari tegvel goe

Зочин [202.179.26.220] 2021-10-15 06:14:00

nuhun sergeeh mayagaar suitgegdsen oin sang ehnii eeljind sergeen tarih ajlaa hiie. daraa n goviin busee zurbas baidlaar oijuulii. tarialangiin talbaigaa toiruulan hashaajuulj mod tarii

Зочин [202.126.90.44] 2021-10-15 04:54:01

Тэрбум модоо сүйтгэгдсэн хөрөөдүүлж огтлуулсан ойн моднуудын хөрсөн дээр тарьж ургуулсан дээр шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.