Д.Цогтбаатарын томилсон дипломатуудын дуулиан үргэлжилсээр...
Нэг хэсэг монголын зарим дипломатууд байсхийгээд л хууль бус наймааны хэрэгт холбогддог байв. Харин коронавирусийн халдвар гарч, ихэнх улс орнууд хилээ хааснаар энэ төрлийн асуудал нэг хэсэгтээ л нам гүмхэн байсан.
Гэтэл энэ сарын 7-нд Монгол Улсын иргэн Д.Далайжаргал Украинаас Унгар руу нэвтрэх гэж байгаад Унгарын хил гаалийнханд саатуулагдсан гэх мэдээлэл цацагджээ. Тэрбээр Монгол Улсын дипломат паспортоор хил нэвтрэхийг завдсан бөгөөд Унгарын талын шалгалтаар түүний паспорт Монголын ГХЯ-наас 2020 онд хүчингүй болгосон паспортын жагсаалтад бүртгэгдсэн байжээ.
Д.Далайжаргал нь Европт эрэн сурвалжлагдаж байсан, 2003-2007 онд Беларусийн Брестэд суух консулаар ажиллаж байхдаа Польш улсад тамхины хууль бус наймаа, мансууруулах бодис тээвэрлэсэн Монгол Улсын иргэн н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гаргаж аваад оргуулсан учраас Польш улсад саатуулагдаж байсан гэх мэдээлэл ч байна.
Европын орнуудын хар дансанд бүртгэгдсэн гэх Д.Далайжаргал дипломат паспортоо 2018 онд авч байжээ. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын сайд хийж байсан үетэй таарч байгаа юм. Түүнийг Д.Цогтбаатар түүний фракц хамгаалдаг гэх яриа байдаг.
Учир нь Д.Далайжаргалд хариуцлага тооцохгүй, харин ч тушаал дэвшүүлэн, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж байсан аж.
Ер нь Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хууль бус наймаа их гарч байсныг УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал дээр ихээхэн шүүмжилж байсан. Тодруулбал, Д.Цогтбаатарын жолооч Д.Эрдэнэбаяр Турк улсаас Герман руу 70 кг мансууруулах бодис оруулах гэж байгаад баригдаж, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд шившиг болгож байлаа.
Энэ удаа ч Гадаад харилцааны яамнаас угшилтай Д.Цогтбаатар нарын фракцын хүн гэгдэх Д.Далайжаргал баригдаж, улс орны нэр хүндийг дахин шороотой хутгалаа.
Сэтгэгдэл
зочин [66.181.186.168] 2021-10-22 13:05:04
Ичиж амьдраасай. Үр хүүхэд байж л таараа. Эсвэл Хүүхдүүдийнхээ Овог нэрийг солих
Зочин [202.179.26.220] 2021-10-22 03:05:10
odoo tegeed gaigyi lideruudee ingeed gutaagaad baival mongoliig mini hen manlailah ve. tzogtbaatar mundag turiin har hunii neg l gej boddog
Зочин [103.212.118.15] 2021-10-20 05:41:36
Цогтбаатар гэдэг барзгар оффшорчин улс орныг хорлож дуусахгүй юмаа.
059 [64.119.29.144] 2021-10-20 04:17:35
Khulgaich luivarchidiin busdad khiisen muu uil nugeliin tuluus ...uurt ni bus ch ur udamd ni irne sh dee...ter khulgaich luivarchin khuunkhnii erleg Tsegmed ni Mongold irchikhsen...bgaa sh dee...manai khuuli khyanaltiinkhan medeegui l gej buu melzeerei...Pod bkhdaa luivardsan khumuusiinkhee Mongoliin tsagdaad ugsun meduuleguudiig ni butsaalgaad...Mongold orj ireed olon jil bolj bna...Ug ni Mongold orj irekh bolomjgui bsan khunsh dee...Odoo Mongold neg l ikh mungutei tomchuudtai naiz khun yvj bgaa...Shalgaachee...
Zochin [150.129.143.178] 2021-10-20 03:46:59
Songoson toirgiin ezed ni , iim humuusiig dahin dahin songood bai !!! . Tegeed daraa ni araas ni olon ym gonshignood bh ym
Зочин [202.179.26.79] 2021-10-20 02:18:07
tsogtbaatar gej doothon ch boldoggui, deedhench boldoggui neg nuhur bh umaa