Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...
Өнөөдөр Монголд эзэнгүй, зохион байгуулалтгүй юм гэж өчүүхэн ч байхгүй. Яс юман дээрээ наад С.Жавхлан чинь хүртэл учир шалтгаантай. Хэн нь хэнтэйгээ сөргөлдсөний илрэл болохыг тайлахад жаахан цаг л орох байх. Тэрнээс өчигдөрхөн УИХ-ын гишүүн байсан, олны танил дуучин галзуурсан юм шиг гэнэт талбай дээр сууж өөрийгөө юу гэж зовоохов дээ.
Үүнтэй нэг адил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорно, сайдуудаас нь сугална гэсэн яриа ч бас учир дутагдалтай. Лав л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй. Ингэж бичих олон шалтгаан байна. Тэр эхнээсээ өөрийн оршин тогтнох хууль эрх зүйн орчноо сайн бүрдүүлсэн юм. Өнгөрсөн жилийн Цар тахалд зориулсан түр хуулиар их олон зүйлийг эмхэлж цэгцэлж эхэлсэн. Нэмээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн. Хууль өөрчлөх ажиллагаа өнөөдөр ч дуусаагүй, нэмэлтээр улам чангалж, чамбайруулсаар байгаа. Удахгүй Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль... гээд 2024 оны сонгуульд дахин 60 суудал авах суурь хөрсөө бүрдүүлнэ. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр энэ удаагийн парламентын гишүүд дахин нэр дэвших эрхээ зөвхөн МАН-ын дарга, Ерөнхий сайдын гараас авна. Хууль эрх зүйн энэ бүх өөрчлөлтүүд өнөөдрийн парламент энэ хүний гарт улам бат бөх байх шалтгаан болж байна. Шулуухан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэтэй эвтэйхэн байгаа бүхэн цаашид оршин тогтноно, эс тэгвэл улс төрөөс арчигдана. Ирэх сонгуулийн дараа энэ тэнд консул, боомтын дарга, төрийн өмчит компанийн захирал мэтхэний суудал горилон суухыг хэн хүсэх юм бэ. Ийм хувь тавиланг хүсэх Их хурлын гишүүн байхгүй нь хэн бүхэнд тодорхой.
Л.Оюун-Эрдэнэ бяртай байх шалтгаан дуусахгүй, улам үргэлжилж байгаа. Монгол Улсын хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч, нэг найруулагч түүний гурван талд сууж байна. Түүний өөдөөс босох хүн бол М.Энхболд. Тэр сэрчихсэн, эргэн тойрноо хараад сууж байгаа. Тэднийхэнд Оюукийн зүгээс өгсөн том сануулга бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг баривчилсан явдал, бас бусдад өгч байгаа аймаар сануулга. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд намын даргатайгаа мөчөөрхөлцөж байгаа. Эрх нь түүнд бий, энэ бол улс төр. Гэвч энэ улсыг захирах эрх мэдлийн эцсийн гарын үсэг генсект биш, Ерөнхий сайдад байна. Ийм тохиолдолд МАН-аас хамааралтай даага, шүдлэнгүүд хэний үгийг яс тас дагахаа мэднэ. Бодит байдал дээрээ Д.Амарбаясгалангийн өөдөөс халаасан дотроо салаавч өгөөд зогсож байгаа сайд, төрийн нарийн, агентлагийн дарга нар хэдэн арваараа байгааг мань мэт нь хараад, инээгээд сууж байна. Дараагийн нийтлэлүүдээрээ тэдний заримаас нэрлэсэн ч болно. Ийнхүү эрх мэдлийн хуваарилалт Л.Оюун-Эрдэнийн талд гарсан эхний суурь шалтгаан улс төрд өөдөөс нь сөрвөлзөж мэдэх бүхнийг айлгаж эхэлснийх юм. Одоо улс төрийн хүрээнийхэн түүнд болгоомжтой ханд. Эсрэг талд нь зогсож мэдэх ганц хүн болох намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн талаарх өчнөөн сөрөг баримт түүний гарт орчихоод байна. Энэ талаар генсек гадарлаж эхэлж байгаа байх. МАН-ын цагаан байранд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд... нарын хүмүүс ийм бизнес, тийм тендерүүдийг ингэж зохицуулдаг юм байна шүү, эд нарын мэдээлэл дамжуулах, пиар хийдэг сүлжээ ингэж хийгддэг шүү, энийг нь намын дарга нь ингэж хууль хүчнийхнээр дамжуулан баримтжуулаад байна шүү... гэхчлэн түмэн янзын мэдээлэл, баримтууд ирсээр байхад, АТГ, ЦЕГ-аа атгаад суучихсан Ерөнхий сайдын чихэнд хүрэхгүй яахав дээ.
Түүний бяр орсон хоёр дахь том шалтгаан. Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дээшээ өгсөхийн хэрээр нэг хэсэг генерал, хурандаа нарын бяр орж байгаа. АТГ-ын дарга Хэнтийнх, ЦЕГ-ын дарга Хэнтийнх... гээд цааш нь Прокурор, Шүүх, ТЕГ... гээд тоочъё л доо. Хууль зүйн сайд хүртэл үеэл нь шүү дээ. Ийм байхад хэн Оюун-Эрдэнэтэй сөргөлдөж тэнэгтэх юм бэ. Мөрөөрөө байцгаа л даа. Шилээ маажих гээд байгаа юм уу. Тэд муусайнаас хэн айх юм гэж томрох хүмүүс байгаа байх. Тэгж томордог л юм, тэгсхийгээд ойлгоцгоодог юм даа. Өчигдөрхөн баривчлагдсан Д.Хаянхярваа дарга шиг эхнэр хүүхэд, худ ургаараа оролдуулаад үзэхгүй юү. Нэг шөнө хайртай охиныг чинь гэрээс нь баривчлаад явахад яах юм. Сошиалд нэг сүрхий хашгирах биз. Маргааш нь эхнэрийг чинь барьж аваачаад хаана ч юм хориход яах юм, бас сошиалд нэг орилно биз. Нөгөөдөр дүүг чинь аваад явна... Энэ тийм хол байгаа юм уу. Эцэстээ та дуугүй болж, хоригдож байгаа хар нүхнээс л шалавхан гарч ар гэрээ төвхнүүлэхээс өөр бодох юмгүй болно, болно ч биш болгоно. Цаг үе өөрөө ийм цөвүүн байна.
Л.Оюун-Эрдэнийн бүгдийг санаснаараа хийх гурав дахь том шалтгаан бол мэдээж эдийн засаг. Өнөөдөр Монголыг улс төрийн аргаар захирахад гурван том компанийн эрх мэдлийг гартаа авах хамгийн чухал. Мэдээж нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр. Тэр үүнийг хийж чадсан. Хоёрдугаарт, “Эрдэнэс Таван толгой” тэргүүнтэй “MGL” ХХК-ийн дээвэрт багтдаг эрдэс баялгийн төрийн өмчит компаниуд юм. Сая бичсэн Д.Хаянхярваагийн баривчилгаагаар энэ чиглэлийн бизнесүүдийг эмхлүүлээд авчих шиг боллоо. Одоо түүнд Оюу толгой үлдсэн. Өнөөдөр хэлэлцээр нь явагдаж байна. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэлэлцээрийн ард гарчих юм шиг байна. Их юм хэрэггүй дээ, ханган нийлүүлэлтийн 200 компанийн асуудал шүү дээ.
Товчхондоо, маш товчхондоо Монголын улс төрийн өнөөдрийн газрын зургийг эрх баригч намын дарга, Ерөнхий сайдтай холбон зурахад ийм байна. Мэдээж цааш бичвэл маш их юм дэлгэрүүлж болно. Өнөөдөртөө ингэсхийгээд болно биз. Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол ковид байх. Бусад нь санаанд багтжээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм. Засгийн газар огцрох тухай яриа бол бүх л цаг үед байдаг шүү дээ. Яг үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ийм нэг мэргэжлийн, дээр нь улс төрөө сайн мэдэхгүй, өмнө нь эл дол болтол улс төрийн хор хирэнд орж яваагүй, өөрийнх нь хэлснийг “Жа” гээд дагадаг салбарын сайд нар шиг нь хэрэгтэй хүмүүс байхгүй байна. УИХ-ын хэдэн гишүүн лоббидож байгаад юмуу, эсвэл нэг фракц нь оруулчихсан сайдтай бол тэднийхээ эрх ашгийг Засгийн газарт төлөөлөх гээд сүйд болдгийг өмнөх бүх Засгийн газрын уналт, босолтоос бид мэднэ, хангалттай харсан. Л.Оюун-Эрдэнэд тийм эрх ашигтай сайд алга. Энэ бас түүний огцрохгүй байх бас нэг том шалтгаан юм.
За тэгээд Монголын ард түмэн өнөөдөр төр засаг донсолтол жагсаж цуглаж, тэмцэл хийнэ гэж байхгүй дээ. Нөгөө “Уяаг нь уртхан уяад, угаадсыг нь ахиухан өгчих” гэж муухай үг байдаг шиг тэмцэж босох магадлалтай нийгмийн хэсэг рүү халамж шахчихна. Мөн хийж байгаа ажил, хөдөлгөж байгаа бизнесээр нь төр барьцаалчихна. Тэгсхийгээд юмны ард нуугдаж, могойд барих мод хайж суудаг аймхай хулчгар монголчуудын хувьд хүлцэнгүй амьдрах заяа нь тэр. Арай ил гарч ирж шүгэл үлээж байгаа Д.Мөнх-Эрдэнэ нарын ганц нэгхэн нөхдүүдийг удахгүй хууль хүчнийхэн мөрдөн байцаагчийнхаа үүдэнд уячихна даа.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.39] 2021-10-29 10:22:45
Хузуугуй хуухэлдэй еерее бичжээ
Зочин [202.9.40.12] 2021-10-29 06:13:49
Oyuk uuruu bichsen bn kkk
Irgen [192.82.68.216] 2021-10-29 04:35:16
Bichsen huniih n ner alga kkk…tarhi ugaaj ailgah taktikiih n neg yumaa daa
Зочин [202.179.24.232] 2021-10-29 03:57:40
Энэ муу хогийн новшоо хурдан зайлуулаач ээ. Заль мэх, хулгай луйвар хорчин ажиллагаанаас өөр юу мэдэхгүй гөлөг төрийн толгойд гараад ард түмнээр тоглож дууслаа. Чи тэр Баттулгатайгаа хамт нүдэнд харагдахгүй газар руу тонил.
бөыбөыйбөыйб [103.229.122.120] 2021-10-28 14:03:06
Наад нөхрийн чинь цаг нь шувтарч байгаа. Ийм нийтлэл бичигдэнэ ээ гэдэг чинь айж байна аа л гэсэн үг.
Зочин [148.60.92.227] 2021-10-28 10:30:26
Mongol hyn yhaarah chag ni bolson baih ta nariin teleenee erenhii said ajillaj baigaa hichneen teneg zarailsan ch tand yr hyyhed ard tymen gedeg oilgolt tereh bailgyi dee!!tegsen chagt Erenhii saidiig muulaj chadah yy?....
зочин [203.91.118.150] 2021-10-28 05:12:10
Оюунэрдэнэ өөрөө бичсэн юм байна, хэ хэ хэ,,,,Удахгүй зайлж энэ ард түмний нуруу тэнийх байх дөө
Зочин [148.60.92.227] 2021-10-28 10:23:14
yagaad eh orniihoo telee ajillaj baigaa hyniig ta nar elbeed muulahsan bilee?....archaagyi ataarhyy Mongol hyn l ingej heldeg baih daa!!!Mongoliig maani byryy zam deer zogsooson gychin jiliig chaas ni yabyylahgyi gej ,eer zamaar Mongoliin ard tymenii tald ajillaj baigaa hyniig byryytgahsan bilee?chaddag yum bol emneh byh erenhii said nar erenhiilegch nariig syyh heregtei!!!tegj baij ene ylasiin sain muu yalgarah baih suu!!!
Зочин [122.201.31.253] 2021-10-28 00:16:13
Оюун-Эрдэнийг ард олон хот хөдөөгүй дэмжиж байгаа нь саяын сонгуулиар батлагдлаа. АН даанч Монголыг сорчлон дээрэмдэж байгаад Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ 2-т хоншоороо тас цохиулаад буцааж хураалгаснаас болоод ард олныг жигшээчихлээ. Одоо өдөр бүр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байх болжээ, вакцин гацаана, вакцинжуулах ажлыг гутааж саатуулна, Дубайн гэрээг Монголд ашигтай болгох ажлыг зогсоож хахууль авах гэж улайрна, Луйвардаад хураалгаснаа буцааж дээрэмдэх гэж улайрна, Хонгилчид, Оффшорчид, Оцгоногчдоо авч үлдэх гэж улайрна, байнга хөлсний жагсаал цуглаан, суулт зохион байгуулна, Монголчуудын эсрэг хийхгүй хорлон сүйтгэх ажиллагаа алга даа, Ийм луйварчдаас чинь ард олон дайжихаас яахав дээ
зочин [64.119.25.23] 2021-10-28 00:10:01
МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ Л БАЙВАЛ ОЮУНЭРДЭНЭ НЬ БАЙЖ Л БАЙГ ХҮЧТЭЙ ЛИДЕРТЭЙ ОХУ ХЯТАД 2 ЯАЖ БАЙНА. АНУ ТЭРГҮҮТЭЙ БАРУУНЫХАН БАГААРАА ҮЗЭЭД БУУЛГАЖ АВЧ ЧАДАХГҮЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ
Зочин [192.82.88.220] 2021-10-27 17:29:00
хэ хэ сүр сүр юм бичнээ. Муухан найруулсан холливүүд адал явдалтай кино ч цаашаа
хөвсгөл [66.181.184.189] 2021-10-27 14:59:14
түнэлийн нэг муу ёрын айл байх юм. настай хүмүүс байж үр ач нарынхаа амь насаар бүр 3 аар нь шатааж одоо 3 аар нь өнчрүүлж 40 гарсан эмс хүүхнүүд нь хэл ам хэрүүл шуугиан муу бүхнээр алдаршсан бузар удмын хүмүүс юм даа. үйл лайгаа үзнээ.
Зочин [192.82.71.29] 2021-10-27 14:42:15
Шүгэлддэг данх зайл зайл
Зочин [148.60.92.227] 2021-10-28 10:25:41
emnehee helj syr!!!eneeder yamar baigaag cham sig mal hariulj chadahgyi ee!!
Зочин [64.119.22.140] 2021-10-27 08:11:02
Цаг цагаараа байдаггүй гэгчээр
Zochin [66.181.170.73] 2021-10-27 07:45:32
Зарим хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар нөгөө хойд Солонгосын хүмүүс нь Ерөнхийлөгчөө тойроод уйлаад зогсож байдаг санаанд ороод байх юм. Болж бүтэж байгаа пм юу ч байхгүй байхад юугаа ингэтлээ магтаад сүжрээд байдаг юм болоо. Долоож байгаад хальт жоохон пм долоочихсон, нөгөөхдөө мансуурчихсан гарууд л байдаг байх даа хөөрхийс. КККК
Зочин [202.55.188.39] 2021-10-29 10:27:54
Мэдээж МАНгас-ыг магтан дуулаад байгаа хумуус бол угаадасыг нь долоогчид л байгаа. Яг унэндээ жирийн иргэдийн амьдрал бол улам уруудаж доройтож байна шуу дээ
Зочин [192.82.83.56] 2021-10-27 07:41:50
mongolchuud evtei,uhaantai baih tsag ue ireed bn.olon demii ym buu yri.
Зочин [192.82.83.56] 2021-10-27 07:38:56
zaluu hun bn.sain ajillah heregtei.nen terguund oyutolgoin gereegee uurchluulj mongoldoo asig uguuj avchrah ajildaa tsuhrultgui bat zogsoj davj garahiig husej bn.ene bol tanii tsaashdiin ajild ih nuluu uzuulne
Зо3 [103.229.123.219] 2021-10-27 06:35:12
Талбай дээр дөрвөдүүдийн цуглаанд халхчууд очих шаардлагагүй шүү!! Дөрвөд хүн хүн биш гэж үнэн шүү!!!
Зочин [202.126.89.80] 2021-10-27 07:29:17
хуц хуйцаа минь
зочин [202.9.41.4] 2021-10-27 06:40:19
ЖАВХЛАНГ ДЭМЖИХГҮЙ ГОЛ ШАЛТГААН БОЛ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ МОНГОЛЫГ БАЛЛАЖ СӨХРҮҮЛСЭН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ӨӨДӨӨС ИНГЭЭГҮЙ, МОНГОЛ ХҮН БҮРИЙН ӨМЧ АМИН ТЭЖЭЭЛ ЭРДЭНЭТИЙГ ХУЛГАЙЛАХАД ИНГЭЭГҮЙ, ХЭН ОДОО ТҮҮНД ИТГЭХЭВ. ОЮУН-ЭРДЭНЭЭС АРД ТҮМЭН ОЛОН ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭЖ БНОО, ХУЛГАЙЧ АВЛИГАЧИД АМИА ТАВЬЖ ЯАЖ Л УНАГАХ ВЭ ГЭЖ ЯАХААС БУЦАХГҮЙ БНОО
Зочин [192.82.74.196] 2021-10-27 03:07:28
За энэ солиотой юм бичсэн нохор вэ юу гэж еронхий сайд хун бух эрх мэдэлтэй байх вэ дээ намын удирдах зовлол гэж хумуус бна шуу дээ угаасаа нэг хуний эрх мэдэлийг хязгаарлах юм УЗ шуу дээ тэнд зов бодолтой улс ороноо гэсэн хумуус бгаа шуу еронхий сайд оороо огцрохгуй харин зарим сайд нараа явуулах нь цаг хуцагааны асуудал шуу дээ муу ажиллаж бгаа хумуусийг дахиж хамгаална гэж байхгуй шуу дээ
Зочин [150.129.140.209] 2021-10-27 03:04:57
Админ өөрийнхөө сайтад ОЮУН ЭРДЭНИЙГ бялдуучилсан нийтлэл оруулжээ .
Зочин [122.201.31.253] 2021-10-27 02:56:14
Ард түмэн бол хот, хөдөөгүй Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа нь саяын Сонгуулийн дүнгээс бэлхэнээ харагдаж байна, аргагүй шүү дээ, дэмжвэл болох байсан АН нь Монголын хамаг баялаг болох Эрдэнэт зэрэг 20- иод үйлдвэр завод, уурхай баялагийн сор болсон 100 орчим лицензийг луйвардаж байж баригдаад Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ 2- т хоншоороо тас цохиулаад буцааж хураалгасан нь АН-аас дайжих гол шалтгаан болж, ард түмэн ч эмээлээ гэдсэндээ аваад гөлмөө дэрвүүлээд талийлаа л даа, АН одоо нэрээ солиод ч нэмэр байхгүй, ард түмэн эмээлээ гэдсэндээ авсан морь шиг жигшчихсэн
Зочин [192.82.84.140] 2021-10-27 23:53:32
Yag unen
ЗОЧИН [202.9.41.4] 2021-10-27 06:42:13
ЯГ ТИЙМ МАНАЙ АН-Д НӨГӨӨ МУУХАЙ ӨНӨРБАЯР ГЭГЧЭЭ ТАВЬЧИХСАН ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН УГААДАС ДОЛООГЧ ТЭРНИЙГ БАЙХАД ХЭН ДЭМЖИХ ВЭ ТИЙМ ТЭНЭГ ТЭРНИЙГЭЭ ЯДАЖ ЗАЙЛУУЛЧИХГҮЙ ДЭЭ ЧААВААС
manaach [203.23.49.64] 2021-10-27 02:46:22
manaach
Зочин [192.82.84.140] 2021-10-27 23:54:24
Bas deer Gomo geek kkk
Од [103.57.95.16] 2021-10-27 02:41:22
Эдийн засгийнхаа сэргэлтэд анхаараад өвлийг давчихвал учир байна аа
Зочин [66.181.161.115] 2021-10-27 02:35:21
Ер нь бол ингэнэ шүү та нарыг гэсэн мессеж өгч байгаа захиалгатай гэмээр бичвэр байна даа.
Зочин [148.60.92.227] 2021-10-28 10:28:26
chi yu gej ch hyzsan cham sig haltar borgoddog ee!!!
Зочин [66.181.169.70] 2021-10-27 02:31:08
Ковидтой холбоотой ч юм уу хэсэг бүлэг олны танил , танил болох хүмүүсийн мэдрэл өөрчлөгдөөд байх шиг байнаа. ямар нэгэн хортой сэтгэл мэдрэлийг нь муутгадаг тариа хийлгэчихсэн юм шиг харц энэ тэр солбироод гаж гаж юм яриад үе үе маанаг царай гаргаад, өөрсдийгөө эх орончид гээд итгээд солиорлын манан дунд яваа гэдгээ мэдэхгүй байх шиг байна.