ЭМЯ: Шинээр Коронавирусийн 634 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 634 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 380,021 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 342 нь Улаанбаатар хотод,
- 292 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,378 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14,692 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 1,439 хүүхэд, 228 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2,961
- Хүндэвтэр-3,379
- Хүнд-887
- Маш хүнд-151 хүн байна.
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.132] 2021-11-24 08:39:04
nemegdeed l baihiin