Узбекистан улсын Гадаад харилцааны яамны төлөөлөлтэй уулзав

Aдмин / Нүүр

Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас 2021 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулсан “Эрүүгийн шударга ёсны асуудлаарх Төв Азийн мэргэжилтнүүдийн 8 дугаар уулзалт”-д монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

Ташкент хотноо 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тэр бээр тус улсын Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дарга профессор Комил Рашидовтай ажлын уулзалт хийв.

Талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт, экспортыг нэмэгдүүлэх, дэмжих тухай хэлэлцээр, мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын төлөвлөгөөний төслийг тус тус ойрын хугацаанд тохиролцох чиглэлээр санал солилцов.


Сэтгэгдэл

Иргэн [202.21.108.11] 2021-11-30 07:56:27

Дунд азиас жимс ногоо авдаг бвал зүгээр биш үү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.