Москва-Казанийн хурдны замыг Монгол хүртэл сунгаж магадгүй
МОСКВА. /TASS/. Москва-Казанийн М-12 хурдны замыг Новосибирск хүртэл, Монгол Улс руу гарцтайгаар сунгаж магадгүй гэж ОХУ-ын Шадар сайд Марат Хуснуллин Москвад болсон Евразийн II Конгрессын чуулганы үеэр мэдэгдэв.
“Стратегийн хүрээнд бид энэ замыг Новосибирск хүртэл, цаашаа Монголтой залгаа хил рүү, Хятад руу гарах боломжтойгоор сунгах боломжийг судалж байна. Өөрөөр хэлбэл, бид Монголоор дамжин Хятадын хойд хэсэгт нэвтрэх болох бөгөөд энэ нь бидний төлөвлөгөөнд бий" гэж тэрбээр хэллээ.
ОХУ-ын Засгийн газраас 2035 он хүртэлх таамаглалтайгаар 2030 он хүртэл баталсан тээврийн стратегиас үзэхэд, “Баруун-Зүүн” тээврийн зурвасын /коридор/ хүрээнд Беларусийн хилээс Смоленск, Москва, Казань, Екатеринбургаар дамжин Тюмень, Челябинск болон Сибирийн томоохон хотууд (Омск, Новосибирск, Эрхүү) хүртэл Бүгд Найрамдах Казахстан улс руу салбарласан тасралтгүй үргэлжлэх өндөр хурдны зам байгуулна гэж төлөвлөжээ.
М.Хуснуллиний хэлснээр, Тюмень, Челябинск хүртэл өргөтгөл бүхий Москва-Казань-Екатеринбургийн М-12 хурдны замын барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2024 онд дуусах аж.
Эх сурвалж: https://montsame.mn/
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.67] 2021-12-12 00:10:39
Москвагаас эрхүү, эрхүүгээс улаанбаатар, улаанбаатраас замын үүд, замын үүдээс бээжин хүртэл өндөр хурдны зам хурдхан шиг баригдчихвал сайхан л байна.
зочин [192.82.84.234] 2021-12-06 15:17:05
Энэ юу вэ? үнэн үү? эсвэл ээлжит тархи угаалт уу? 2024 оны сонгуулийн МАН-ын ээлжит шоу эхлэв үү? за мэдэхгүй ээ.
Зочин [103.80.210.183] 2021-12-06 08:22:09
азамас акутна мэрдэ хану сагмай подгуна уонамй сукитам
Зочин [203.98.76.4] 2021-12-06 00:15:45
Оросууд шийдлээ гэхэд л энд одоо баригдаад эхэлнэ гэсэн үг үү? Манайх зөвшөөрөх үгүйгээ хэлдэггүй хэрэг үү?
Ulger baihdaoo [103.26.194.123] 2021-12-05 03:50:56
Mongolchuud oluulaa boloh yosto..Yagaad ue ueiin erunhiilugch nar ene talaar boddogui yum be?ur hundultiig tas horigloh heregtei.yadaj l huuchin sh ig nas nuhtcul zaah heregtei.naad 2 hursh chin mongolchuudiig oluulaa huchirheg bolgoh durguishdee.tcergiin albiig 2 bolgood, er hun buhen tcergiin alba haah yostoi gej huulichilah heregtei..yadaj 10sayulaa bolchih yumsan daa.
Зочин [202.126.89.2] 2021-12-03 17:30:31
Жёнко ард түмний эрх ашгаас урвагч.
Зочин [202.21.108.26] 2021-12-03 13:38:42
Алтайн БН-улсаас БӨ аймагруу орж ирэх тухай ярьждээ
иргэн [66.181.161.19] 2021-12-03 11:54:18
Ийм зам тавибал оросоос танк орж ирэх болов уу?? Жээнко?? Урагшаа Гашуун сухайт руу өргөн царигтай төмөр зам тавьсан, тэгж байж хятадаас танк орж ирэхийг болиулсан гэх. Оруулъя гэвэл хятадууд өөрсдөө өргөн төмөр зам тавиад танкаа оруулчихаа эрхбиш мэдэх байлгүй. Тэгэхээр Жээнко хэн бэ????
Зочин [122.201.21.120] 2021-12-07 11:29:19
Tank irnee yaahuuu
Зочин [203.91.115.38] 2021-12-04 08:12:16
Тнгүүдэд үлгэр яарих грё л дооо .итгээд байдгийн ха ха
зочин [64.119.16.105] 2021-12-03 11:19:20
хаа байсан москва-казань хурдны зам, ингэж солиорч байхын оронд дарханы замаа ярьж байвал дээр байлгүй
Зочин [202.9.46.191] 2021-12-04 00:05:38
Оросууд ярьжээ. Дарханы замыг манай хөлдүү төмснүүд ярих ёстой.
Зочин [66.181.161.120] 2021-12-03 04:03:53
Газны хоолой тавьна гээл сонгууль болгоноор шаана. Одоо хурдны зам гээл шаагаал эхэлцсэн одоо энэнд нь итгээд шаана биз