Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Aдмин / Нүүр

2021 оны 12 дугаар сарын 06-наас 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


8-наас баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.



Хур тунадас: 07-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09,10-нд нутгийн зарим газраар, 11-нд Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 09-нд зарим газраар, 10,11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.134] 2021-12-08 11:03:46

МОНҮТелевизийн цаг агаарын хөтлөгч хоёр хүүхэн тун ойлгомжгүй мэдээ өгдөг . Тэд дараах байдлаар ярьдаг Ж:одоо НИЙТ НУТГИЙН тав хоногийн мэдээнд анхаарлаа хандуулана уу гэчхээд зөвхөн АЙМГИЙН ТӨВүүдийн мэдээ өгдөг.Тухайн аймгийн төв тэр аймгийн бүх нутаг дэвсгэрийг төлөөлөхгүй шүү.

Зочин [103.9.90.130] 2021-12-08 09:19:43

яг онож хэллээ,нэг их гое сайхан хүүхнүүд гарч ирдэг,малчин тв ийн цаг агаар орчны мэдээ сайн байдаг юм билээ

Зочин [202.126.89.9] 2021-12-07 17:53:02

Зарим газар гэдгийг юу гэж ойлгох вэ? Ямарч ойлгомжгүй мэдээлэл хийх юм аа. Жишээ: Баруун аймгуудын баруун хэсгээр гэдгийг юу гэж ойлгох юм бэ? Баруун 5 аймаг бүрийн баруунаар нь л цас орох юм уу? Говийн аймгуудын баруун гэж яахыг хэлээд байгаа юм. Жишээлбэл' Өмнөговийн баруун хэсгээр цас орох бөгөөд зүүн талаар нь цас орохгүй юм шиг байна. Гэтэл Дорновь аймгийн баруун хэсгээр цас орно гэж ойлгогдож байна. Тийм бол Өмнөговийн зүүн тал яахуу. Жаахан бодож мэдээлэл өгч байгаач


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.