Иргэдийн анхааралд...

Aдмин / Хууль

Цар тахлын үеийн гадаадын иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болов.

Үүний дагуу Монгол Улсын иргэд ОХУ-тай агаарын хил нь нээлттэй орнуудаас ОХУ-д зорчих, дамжин өнгөрөх нөхцөл бүрдэж, “Монгол Улсын иргэд, Оросын холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу ОХУ-д 30 хоног визгүй зорчих боломжтой болж байна.

Жич: Авто болон төмөр замын боомтуудаар нэвтрэх тохиолдолд дээрх зохицуулалт үйлчлэхгүйг анхаарна уу.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.114] 2021-12-08 02:39:37

Орос одоо Ковидийн өдрийн тохиолдлоороо дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг | өдөрт тогтмол 30 мянгааас илүү| хэдэн сар тогтмол явж байна. Ковидоор нас барсан хүнээрээ их дээгүүрт орох болсон тжл манайхан болгоомжлох хэрэгтэй болсон шүү

зочин [124.158.95.5] 2021-12-08 07:22:31

тийм шүү болгоомжлол илүүдэхгүй ээ

Зочин [66.181.161.27] 2021-12-08 02:26:23

Засгийн газрын захирамж гэж байдаггүй шиг санагдах юм. Засгийн газрын тогтоол л гэж баймаар юмаа .


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.